Уншиж байна...

Гутал-Бөөд ирсэн онгод буюу өөрөөр хэлбэл өөд болсон бөөгийн сүнс, лус хоёрын нийлбэрийн хоёр хөл нь бөөгийн гутал гэж монгол харын бөө нар үздэг. Бөө гутлыг гурын элдсэн арьсаар үйлддэг.

Гутлын нүүр-Монгол харын бөө нарын бөө гутлын түрийн гутлын эзэн онгодын толгойн хэсгийг орлуулж түүний нүүр, нүд, ам, хамар, чихийг дүрсэлсэн байдаг. Хэрэв гутлын эзэн онгод нь хүний сүнстэй сол хүний нүүрийг дуурайж хоёр нүдийг нь өвдөгний тус газар, хамрыг нь шилбэний хянгар ясан дээр, чихийг нь баруун, зүүн хөлийн гадна талд, амыг нь хамрын доор тус тус тэмдэглэж жижиг манжиг, цацаг бэхлэхийн дээр хоёр чихний тус газар гурав, гурав /бүгд зургаа/ ширхэг хонхинуур бэхэлдэг. Энэхүү хонхинууруудыг гутлын эзний хоёр сөөх /ээтэг/ гэх бөгөөд түүний шаагих чимээг тэр онгодын сонсгол хэмээн тайлбарладаг.

 

Гутлын толгой-Бөө гутлын толгойн хамрын хэсэгт амьтны хойд хоёр /хүний хоёр/ хөлийн савар /хурууны/-ын таван салааг, гутлын, толгой, түрий хоёрын залгаанаас улны залгаа хүртэл дүрслэхдээ хөлийн эрхий, чигчийг улаан, долоовор, ядам хурууг цагаан, ганцхан дунд хурууг гутлын түрийн хавчаарын үргэлжлэл болгон хөх өнгөөр халзлан хийдэг байжээ. Энэ нь улаан гал, хөх тэнгэр, гутлын эзэн бөөгийн цагаан санааг төлөөлүүлсний илрэл бөгөөд гутлын түрийн хавчаар үргэлжлэн дунд хуруу болон хөх өнгөөр дүрслэгдэж байгаа нь энэ бөө жинхэнэ хөх монгол угсааны бөө болохыг гэрчилж буй хэрэг. Хэрэв энэ хавчаар уулаан бол түрэг угсааны бөө гэж үзэх нь байна.

Гутлын хөллөлт-Монгол харын бөөгийн ёсонд тухайн бөө тэнгэр, сүнс, лусын чухам алинаар нь хөллөлж хүч авсан болохыг гагцхүү өмсгөлөөс нь таньж болно. Тухайлбал лус хөллөсөн бөөгийн гутлын хамар дээр лусын амьтан-могойн хоёр нүд, хамар, амыг дүрслэхээс гадна таван хурууны гурван өнгөн дээр тухайн бөө хэдэн лусаар хөллөсний тоог /хэрэв есөн лусаар бол/ хөх хоёр, цагаан хоёр, бүг хоёр өнгийн дөрвөн тууз оёж есөн лусаар хөллөсөн бөө гэсэн утга илэрхийлсэн байдаг.

Гутлын шагай-Монгол Улсын нутагт байдаг түрэг угсааны хуулар овгийн бөө хүний бөө гуталд шагай болон борвины яс бэхэлсэн байдаг. Энэ нь монгол бөөгийн өмсгөлд овгийн байгууллын үеийн зан үйлийн үлдэгдэл байсныг гэрчилдэг.

Гутлын эзэн онгод-Монгол харын бөө нар бөө гутлын эзэн онгодыг бөөгийн хөлийн үе бүхнийг манаж баруун зүүн хоёр гутлын гадна талд байрлаж гуталдаа шингэн орсноор гутал амьлагдсан байдаг бөгөөд ийнхүү манахдаа зүүн гар тал нь баруунаасаа хүч султай дорой байдаг учраас тэгшилж баруун гар талаас зүүн гар талдаа илүү ихээр анхааран хар тэнгэр хамжаа нь зүүн хөлдөө оршдог хэмээн үздэг.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/