Уншиж байна...

Дашдаваа удганы өргөмөл ах Шарав-Осор гэж байгаад хожим эсэргүү энэ тэр болоод хэлмэгдсэн лам хүн байж. Тэр лам нэг удаа хээр явж байгаад хөөргөө хээчихэж гэнэ. Тэгээд дүү удгандаа ирж “чамайг элдэв гээсэн юм олохдоо сүрхий гэлцэх юм.

Чи нэг үзээд орхиоч” гэжээ. Удган ч хэнгэрэгээ аваад бөолж бөөлж дуусаад ахдаа ингэж хэлж гэнэ. Таны хөөрөг тахилгатай хоёр уулын дунд урсаж байгаа нэгэн жаахан горхины цаад биед хэвтэж байна. Сая би авчирах гээд дийлсэнгүй. Эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор их хүнд юм. Харин авчрах гэж байгаад алдаад тамхийг нь асгачихлаа. Та маргааш өглөө мал бэлчихээс өмнө очиж аваарай. Таныг таниг гэж бодоод би тэмдэг тавьчихсан байгаа шүү гэжээ Шарав-Осор гуай ч өглөө эртлэн босоод өнөөх хэлсэн газраар нь сажилж явтал нэг шарилжны оройд муудаж гандсан хив хадагны тасархай хийсэж байх юм гэнэ. Энэ л таних тэмдэг нь байх гэж бодоод очтол горхины цаад биед гэрийн буурийн чинээ газар хоёр амьтан хүч үзэн ач тач ноцолдсон бололтой л хамаг өвс нь налчихсан байсан аж. Тэгтэл тэнд хөөрөг нь толгойгүй хэвтэж байж л дээ. Хөөрөгнийх нь толгой тэрүүхэн тэнд бас хэвтэж байх юм гэнэ. Тэр хоёрын хооронд тамхи нь могой шиг мушгирч тахиралдаад асгарчихсан байсан гэнэ. Тэгж хөөргөө олоод дүү удганыхаа эрдэмд ихэд биширсэн гэдэг.

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 175

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/