Уншиж байна...

Алдарт Торгоны замын тэргүүн зайран буюу Засагт Хан аймгийн дайчин Вангийн хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харъяат Буяндайн Очир гэгч 13н үе дамжсан олонд алдартай зайран юм.

Тэрээр 1850-аад оны үед төрсөн бөгөөд өөрийн хошуугаар зогсохгүй зэргэлдээ хошуу нутгаар залагдан ядарч, зовсон олон түмэнд тус хүргэдэг хүчтэй олон онгодтой зайран байв. Очир зайран нь хэл хуураа татаж хур бороо оруулдаг. Мөн хариулдаг, онгод орсон үедээ завилан сууж, суусан хэвээр галтай тотго дамжин эргэлддэг. Өөрийн дүр төрхөө өөрчлөн гурван хөлтэй шувуу мэт дүрстэй болдог. Хол яваа ахан дүүс, элэгтнүүдэд нь гай зовлон гэнэтийн осол тохиолдохыг урьдчилан мэдэж, түүнийг зайлуулдаг, сэлмээ улайсган долоодог, мөн сэлмээрээ хэлээ огтлон цус гаргаж өргөл өргөн тулж ирсэн муу муухай бузар бүхнийг арилгаж чаддаг байжээ. Олныг түйвээсэн хулгайч дээрэмчид зэрэг муу явдалтныг аянга аадар буулгах, цасан шуурга тавиулах зэргээр залхаан цээрлүүлдэг гэгчлэн олон шидийг үзүүлдэг догшин зайран авч энгийн ардад дөлгөөн зангаараа ихэд хүндлэгдсэн нэгэн билээ. Түүний удам хойчид Бор, Халиудай, Дамчаа, Шагж зэрэг олонд нэртэй удган, зайрангууд үе залгамжлан төрсөн. Б. Очир зайран нь 1935 оны орчим өөд болсон бөгөөд өдгөө хувцас хэрэглэл нь түүний хүү О. Гончигийн гэрт нэг хэсэг хадгалагдаж байсныг Төгрөг сумын нутаг Чавчаалын хөндий хэмээх газрын нэгэн агуйд ач хүү Г. Дамбил, Г. Тумбаа нар нь улааны хэт хувьсгалчидаас нуужээ. Хожим 1963 оны хавар тухайн үед Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн эрхлэгчээр ажиллаж байсан П. Догчин авч ач хүү Г. Тумбаа нь хувцас хэрэгслийг нийтийн хүртээл болгохоор хүлээлгэн өгчээ. Очир зайрангийн бөө онгод 1920-1990-ээд оны эхэн хүртэлх үед хэсэг тасарсан хэдий ч 1997 оноос түүний гуч хүүд эргэн заларчээ. Түүний тухай Төгрөг сум байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан хэвлэгдсэн Төгрөгийн Хөх Шаштир номонд тодорхой бичсэн буй. Түүний тухай олон домог яриа их байдаг бөгөөд олондоо Халхын хар Очир зайран хэмээн яригддаг билээ.




Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/