Уншиж байна...

Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд, Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийсний дараа Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар зочилсон юм.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Турк Сургуулийг Монголд анх санаачлан байгуулж байсан анхны захирал Атлитай танилцсан юм. Тэр Монголд Турк боловсролын тогтолцоотой анхны сургуулийг байгуулж хөгжүүлэн их амжилтад хүргэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Багабанди энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Түүний дараа Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цайдамын хөндийд хийгдсэн Монгол-Туркын засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр хамтарсан архелиогийн судалгааны явцад хийгдсэн “Түрэгийн гэрэлт хөшөө”-ний цогцолборыг нээх ажиллагаанд оролцож дараа нь Турк Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын айлчлалын үед бидний харилцаа улам дотносон билээ.
Биднийг Турк Улсын боловсролын тогтолцоо, түүний хөгжлийн явцтай танилцуулахад их тус хүргэсэн билээ. Энэ нь Монгол Улсын боловролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлого боловсруулахад боломж олгосон.
Миний хувьд Монголын нутагтаа ажиллаж явахдаа хаана ч Турк сургуулийн орон нутгийн салбараар орж ажил үйлстэй нь танилцах нь ердийн хэвшил болсон билээ. Энэ удаа ч Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар орж сургалтын материалаг бааз, үйл ажиллагаатай танилцсан. Тэгэхдээ Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийсэн МБНЭ-ийн гишүүд, дэмжигчидтэй хамт тус сургуулиар орсон юм.
Сургуулийн захирал өөрийн биеэр биднийг дагуулан Сургуулийн танхимууд, орчин үеийн технологоор тохижуулсан ангиуд, лабориториуд, компьютерийн танхим, номын сан, спорт ба хуралдааны заал, тохижуулалт зэрэгтэй танилцуулсан билээ. Ялангуяа улаалгын хэмнэлттэй гормиор ажилладаг халаалтын зуухыг Туркээс авчирч байрлуулсанаа танилцуулна билээ. Хамгийн өндөр бүс, хамгийн алслагдсан нутагт энэ сургууль боловсролын байгууллага хэрхэн ажиллахыг зааж, чиг хандлагыг тодорхойлж буй “луужин” болж байгаа билээ. Энэ сургуулийн олон сурагч Турк хэлний дэлхийн олимпиадад түрүүлж байсныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бахархан дурсана билээ. Захирал ч гэсэн энэ удаа Монголд энэхүү Дэлхийн олимпиад зохион байгуулагдаж, Ази, Африк, Европ тивээс ирсэн олон хүүхдүүд монгол орны онгон байгальтай танилцаж, эргэж дахин ирэх чин хүсэлтэй буцсаныг хэлнэ билээ.
Төгсгөлд нь бид сурагчдын хоолны зааланд зочилж, сурагчдын хоолноос зооглож, сурагч ахуй цагаа дурсан хөөрөлдсөн билээ.

zxc4676
zxc4676
zxc4676 (4)
zxc4676 (4)
zxc4676 (8)
zxc4676 (8)
zxc4676 (11)
zxc4676 (11)
zxc4676 (9)
zxc4676 (9)
zxc4676 (2)
zxc4676 (2)
zxc4676 (4)
zxc4676 (4)
Previous Next Play Pause
zxc4676 zxc4676 (4) zxc4676 (8) zxc4676 (11) zxc4676 (9) zxc4676 (2) zxc4676 (4)

 

Бусад мэдээ

Apr 10, 2024 379

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/