Уншиж байна...

Монгол орныхоо газар газраас хүрэлцэн ирсэн улаач нар эх орон, эх нутаг, онгон сайхан байгаль, өвөг дээдэсээс уламжлан ирсэн амгалан байдлын төлөө залбирал үйлдэхээс өөр аргагүй байдал үүсч байна.
МБНЭ-ийн хамт олон энэ удаагийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар Монгол дахь “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилгын зорилгыг чиглүүлэх тухай Айлдварыг хэлэлцэв. Энэ удаагийн хуралдаанаар Нэгдсэн тахилгын тэнгэрт өргөх Айлтгалыг агуулгыг өгүүлбэр бүрээр тайлбарлан хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
Асуудлаа хэлэлцэнгүүт МБНЭ-ийн гишүүд тогтсон газартаа Нэгдсэн тахилга, залбиралаа хийлээ. Нгэдсэн тахилгад Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран П.Эрдэнэбаатар хуяглан босч, Монгол бөөгийн тэргүүн дээд Удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн дээд Б.Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн дээд Удган А.Оюунтуул нар тэргүүлэн бөөлж дэмжлээ.
НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР
НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ЗОРИЛТ НЬ ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН ГОЛОМТ, ОНГОН БАЙГАЛИА ХАМГААЛАХАД ЧИГЛЭЖ БАЙНА.
Өндөр хөгжил бүхий дэлхийн зарим улс орнууд өөрсдийн байгалийн баялагаа ашиглаж дуусчээ. Эдгээр улсууд хөрсөн доорхи баялагаа олон жил ашигласнаар хөгжлийн өндөр тувшинд хүрсэн байдаг. Тэд одоо хөгжлийн цаашдын бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэхэд түлш, эрчим хүч, баялагийн эх үүсвэр шаардлагатай болжээ. Тэгээд буурай хөгжил бүхий улс орнуудаас эрчим хүчний түүхий эдээ авах хүсэл зорилго бүхий бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Олон зуун жилийн явцад манай өвөг дээдсээс сургамжлан үлдээсэн том сургааль бол эх дэлхий онгон сайхан байгалиа хамгаалах зорилт байсан. Онгон байгаль руугаа бодлоггүй хандвал бид хариугаа “маш хатуу” хүртэх болно. Бидэнд оролдож болохгүй, хүртэж болохгүй зүйл гэж бий. Тэр бол газрын гүн орших “шар тийрэн” билээ. Тэр тийрэн хүний генийг хувилан өөрчлөх аугаа чадвартай. Одоо хүн төрлөхтөн түүнийг төгс эсэргүүцэх чадвар эзэмших цаг нь болоогүй байна. Тэрхүү “Шар тийрэн”-г цаг нь болоогүй байхад амилуулж огтхон ч болохгүй. Тэнгэр шүтлэгт удган, зайрангууд бид энэ сургаальдаа үнэнч байх болно.
Он жилийн уртад америк, япон, францын эрдэмтэд цөмийн бага оврын станцыг бүтээж анхны хувилбарыг монголын уудам талд байгуулах санал дэвшүүлсээр ирсэн. Чихэрийг амтыг нь мэдрээгүй, идээгүй байхад сайхан харагддаг.
1960-аад оны сүүлчээр Пенсильвани дахь Three Mile Island атомын цахилгаан станцын эргэн тойронд цацраг идэвхт хий ялгарсан. 1979 оны 3-р сарын 28-нд Чернобылийн цөмийн сүйрэл, 2011 оны 3-р сард газар хөдлөлтөөс болж Фукушимагийн цөмийн тогоонуудад дэлбэрэлт болсон.
Европын хамгийн өндөр хөгжилтэй Герман улс өөрийн нутагт байгуулсан 43 атомын цахилгаан станцуудаа хаахаар шийдвэрлэлээ. Түүний гол шалтгаан нь “шар тийрэн” хүний генийг өөрчилж байгааг зогсоож дийлсэнгүй.
Эдгээр хямрал, сүйрэл нь цөмийн өндөр технологитой хэмээн үнэлгээтэй улсуудад болсон байна. “Шар тийрэн”-г босгоод энэ мэт асуудал үүсвэл бид яах вэ, хэн хариуцах вэ, хэн туслах вэ, үүнийг даван туулах бидний эдийн засгийн чадавхи хир билээ гэсэн асуултад хариулт өгөх шаардлага урган гарна.
Эх оронч бус эдийн шуналаар хөллөгсөд энэ тийрэнг босгохыг эрмэлзэж байна. Тиймээс Монголын тэнгэр шүтлэгт зайран, удганууд эх дэлхий, онгон байгалиа хамгаалах зорилгоор энэ удаагийн Нэгдсэн тахилгаа их говийн хойд хаалга болсон Их газрын чулуун дээрээс Эх болсон гучин гурван говио холбон сүлбэж тахилгаа хийж, газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг зориулж байна.
Монголын минь уул, усны Лус, савдагийн эзэд минь СОНСОХТҮН:
Хүчирхэг их савдаг, хүний амьдралын эх болсон Лус минь хуйлран хөдлөх болтугай. Хүний, эдийн шуналаар хөдлөгчдийг хүслийг хязгаарлах болготугай.
Энэ мэдээ танд хүрсэн бол гурав хоногийн дотор байгалийн содон үзэгдэл эсвэл хур бороо буулган хариугаа илэрхийлнэ үү.
Их эзэн Чингис хаан, Эх дэлхий, онгон байгаль, өвөг дээдсийн минь ариун сүнс биднийг ивээх болтугай.
МОНГОЛЫН МӨНХ ХӨХ ТЭНГЭР ШҮТЛЭГТ УЛААЧ НАР
Хутганы ир, Хар бар өдөр буюу 2023.06.13-нд
Ийнхүү Монголын Мөнх хөх тэнгэрээ шүтдэг улаач нар Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон байгалиа хамгаалах тэмцэлд Лус савдагаа эрчлэн босголоо. Хэрхэхийг тэнгэр мэднэ.

 

Бусад мэдээ

Apr 10, 2024 380

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/