Уншиж байна...

Ойрад Монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойнард) хэмээх үг сунжирснаар үүссэн гэлцдэг, Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг. Мөн Өөлдийн дээд овог Цорос анх үүсэхдээ Цомогор аягаар цоргоноос унд ууснаар цорос болсон гэх, тэр хөвгуудийг ууль шувуу ирж саатуулснаар Уулиндай Баттайж хэмээх нэртэй болсон гэж үлгэр домогт ч гардаг. Юун боловч XVI зууны үеэс зүүн Монгол нь баруун Монголоо дуудах ерөнхий нэр нь Ойрад болон өөлд гэж байсан нь лавтай.

Харин Дөрвөн Ойрадын холбоонд Цорос гэж нэртэй хүчирхэг аймаг оролцон улс төрийн талаар тэргүүлэн явсан бөгөөд тэдний хойчис нь хожим өөлд гэдэг нэртэй болсон бололтой. Гэвч Цорос зэрэг овог ясний тойрадын дотор үлэмж түгсэн байна. Баруун Монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр (1685 онд) бүх ойрадын хаан, цорос овогт Галдан бошигот Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно. Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд (хуучин Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйс Өөлд Шаа Бэйсийн хошуу буюу одоогийн Архангай Өлзийт, Хотонт сум, Өгийнуур сум) болно. Ховдын Өөлд нь 1755-1758 онд Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлаг сүүлчийн улсын үлдээс удамтай бөгөөд дайчин улсын цагт засаг ул тавин, тусгай даргатай Ховдын амбанд захируулжээ. Энэ Өөлдийн нэгэн захирагч, Дамбий нямтайж гэж байсан нь Манжийн эсрэг тэмцэж яваад осолдсон учир нутгийнхан өөрсдийгөө Дамбий өөлд гэх болсон тул Дамбий өөлд нэртэй болжээ. Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан Хойд, Шар Хойд, Бургуд, Хар бургуд, Тольтон бургуд, Андуу шавь нэр, Жисэн шавь нэр, Барилга шавь нэр, Тайчууд, Ноён цорос, нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог (хэрэй цувдаг), Тоос, Егөс, Авгас, Үлжингэд, Энхэ, Махчинхэрэй, Өтгөс, Шар Монгол зэрэг элхэн (овог) буй. Урианхай ойрадын бөөгийн ёс жаягтай үндсэндээ ижил боловч хувцас хэрэглэлийн хувьд өвөрмөц ялгаа нилээд бий. Өөлдийн уул овоо тахилга. Өөлдүүд овоо тахихдаа индэр (головоо) босгох бөгөөд тэр нь хааш хаашаа 1 метр орчим өргөн 1.5 метр орчим өндөр чулуун овоо байдаг. Энэ овооныхоо дээд хэсгийг цагаан чулуугаар өнгөлсөн байдаг. Энэ гол овооныхоо хоёр талруу тус бүр 6, өмнө талд нь 1 бүгд 13 сан тавих чулуу бэлтгэдэг. Индэр овооны орчимд залам уях мод босгодог. Босгосон индэрээ тахих бүрдээ сэргээх ба тахилгын идээг айл хотлоороо хамтран бэлтгэдэг. Тахилгын зан үйлийг эхлэхийн өмнө эрчүүд баруун талаар, эмэггэйчүүд зүүн талаар сууна. Ингээд бөөгийн ёс зан үйлийг үйлдцэг. Зан үйл дууссаны дараа овоонд өргөсөн идээгээ дөрвөн зүг найман зовхист өргөн цацаж овоогоо гурав тойроод овооноос буудаг. Харин бөө хонины шүүснээс өвчүү толгойг нь салган авч индэр овоон дээр тавьж шатааж 13 тэнгэрт өргөлийг өргөл болгодог. Үүний дараа бөх барилдах морь уралдах зэргээр наадан цэнгэдэг байна.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/