Уншиж байна...

Ийнхүү МБНЭ-ээс санаачилан зохион байгуулсан Жаргалант хан Их хайрханы тахилга нутгийн олон түмний дэмжлэгтэйгээр амжилттай хийгдэж өнгөрлөө. Наадам дуусангуут тэнгэр үүлшиж, бороо орж улмаар цас малгайлан хаялж эхлэв. Монголчуудын бэлэгшээлж хэлдэгээр хавар орж буй цасыг “шар тос” гэдэг. Энэ “гар тос” хоёр өдөр үргэлжлэн орж газар дэрхийд хур өгөөжөө хайрласан билээ.
МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгад хувь нэмрээ оруулсон зүтгэлтнүүдийг үнэлж МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Хүрэл шонхор”-оор Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, Эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр, иргэн Ц.Болд, Т.Батсүх, “Алтан шонхор”-оор Ардын жүжигчин Р.Санжид нарыг шагнаж урамшуулав. Мөн Монгол туулсийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Буянт сумын Туульч Б.Болдыг “Хүрэл шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ.
Олон зуун жил тасарсан Их хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилгад урианхайн олон түмэн баярлан хөөрч бөө нартаа талархал илэрхийлж байлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож нар хувиасаа таван зуун мянган төгрөг, нутгийн иргэд Т.Батсүх, Ц.Болд нар дөрвөн зуун тавин мянган төгрөгийг МБНЭ-д хандивласан. Нутгийн зон олны сайхан сэтгэлд талархаж байгаагаа МБНЭ-ийн удирдлага илэрхийлсэн билээ.

zxc4679 (1)
zxc4679 (1)
zxc4679 (3)
zxc4679 (3)
zxc4679 (11)
zxc4679 (11)
zxc4679 (12)
zxc4679 (12)
zxc4679 (14)
zxc4679 (14)
zxc4679 (15)
zxc4679 (15)
zxc4679 1
zxc4679 1
zxc4696
zxc4696
Previous Next Play Pause
zxc4679 (1) zxc4679 (3) zxc4679 (11) zxc4679 (12) zxc4679 (14) zxc4679 (15) zxc4679 1 zxc4696

Баян өлгий аймгийн төв өлгий хотод МБНЭ-ийн удирдлагууд төр захиргаа, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан билээ. МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Нансалмаа нар аймгийн засаг дарга, прокурор, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, цагдаа болон хүчний байгууллагын удирдлагуудтай уулзсан. Мөн МАН-ын хороон даргатай уулзсан билээ.
Цаст хайрханы тахилгад өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт дэг журмаараа бусдад үлгэрлэн оролцсон Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их зайран П.Ганболд тэргүүтэй аймгийн төлөөллийг тусгайлан хүлээн авч баяр хүргэж оролцогчидод шагнал гардуулсан байна.
Биднийг Өлгий хотод байх хугацаанд уулын оройгоор цас хаялж хур хайрласан билээ. Өлгий хотод байх хугацаандаа МБНЭ-ийн бүрэлдэхүүн Казак үндэстний түүх дурсгалын газруудаар орж үзлээ.
Тахилгад оролцогсод Баян өлгийн хотгорын нүүрсний уурхайг дайран Увсын нутгийн зүг зорисон юм.

zxc4678 (8)
zxc4678 (8)
zxc4678
zxc4678
zxc4678 (7)
zxc4678 (7)
zxc4678 (5)
zxc4678 (5)
zxc4678 (6)
zxc4678 (6)
zxc4678 (1)
zxc4678 (1)
zxc4678 (2)
zxc4678 (2)
Previous Next Play Pause
zxc4678 (8) zxc4678 zxc4678 (7) zxc4678 (5) zxc4678 (6) zxc4678 (1) zxc4678 (2)

Аян зам сонирхолтой зүйлээр арвин байдаг. Баян-Өлгий аймгийн Турк сургуулиар зочилох үеэр сонин тохиолдол үзэж билээ. Тэр нь сургуулийн эргэн тойрон хашаан дээр шувууд цугларсан байсан. Нэг эгнээнд жагссан мэт харагдаж байж билээ.
Олон сайхан онгодтой улс явж байсан нь сонгодог төрхийг харуулахад нөлөөлсөн болов уу.

zxc4677 (1)
zxc4677 (1)
zxc4677 (2)
zxc4677 (2)
zxc4677 (3)
zxc4677 (3)
zxc4677
zxc4677
Previous Next Play Pause
zxc4677 (1) zxc4677 (2) zxc4677 (3) zxc4677

Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд, Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийсний дараа Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар зочилсон юм.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Турк Сургуулийг Монголд анх санаачлан байгуулж байсан анхны захирал Атлитай танилцсан юм. Тэр Монголд Турк боловсролын тогтолцоотой анхны сургуулийг байгуулж хөгжүүлэн их амжилтад хүргэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Багабанди энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Түүний дараа Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цайдамын хөндийд хийгдсэн Монгол-Туркын засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр хамтарсан архелиогийн судалгааны явцад хийгдсэн “Түрэгийн гэрэлт хөшөө”-ний цогцолборыг нээх ажиллагаанд оролцож дараа нь Турк Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын айлчлалын үед бидний харилцаа улам дотносон билээ.
Биднийг Турк Улсын боловсролын тогтолцоо, түүний хөгжлийн явцтай танилцуулахад их тус хүргэсэн билээ. Энэ нь Монгол Улсын боловролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлого боловсруулахад боломж олгосон.
Миний хувьд Монголын нутагтаа ажиллаж явахдаа хаана ч Турк сургуулийн орон нутгийн салбараар орж ажил үйлстэй нь танилцах нь ердийн хэвшил болсон билээ. Энэ удаа ч Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар орж сургалтын материалаг бааз, үйл ажиллагаатай танилцсан. Тэгэхдээ Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийсэн МБНЭ-ийн гишүүд, дэмжигчидтэй хамт тус сургуулиар орсон юм.
Сургуулийн захирал өөрийн биеэр биднийг дагуулан Сургуулийн танхимууд, орчин үеийн технологоор тохижуулсан ангиуд, лабориториуд, компьютерийн танхим, номын сан, спорт ба хуралдааны заал, тохижуулалт зэрэгтэй танилцуулсан билээ. Ялангуяа улаалгын хэмнэлттэй гормиор ажилладаг халаалтын зуухыг Туркээс авчирч байрлуулсанаа танилцуулна билээ. Хамгийн өндөр бүс, хамгийн алслагдсан нутагт энэ сургууль боловсролын байгууллага хэрхэн ажиллахыг зааж, чиг хандлагыг тодорхойлж буй “луужин” болж байгаа билээ. Энэ сургуулийн олон сурагч Турк хэлний дэлхийн олимпиадад түрүүлж байсныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бахархан дурсана билээ. Захирал ч гэсэн энэ удаа Монголд энэхүү Дэлхийн олимпиад зохион байгуулагдаж, Ази, Африк, Европ тивээс ирсэн олон хүүхдүүд монгол орны онгон байгальтай танилцаж, эргэж дахин ирэх чин хүсэлтэй буцсаныг хэлнэ билээ.
Төгсгөлд нь бид сурагчдын хоолны зааланд зочилж, сурагчдын хоолноос зооглож, сурагч ахуй цагаа дурсан хөөрөлдсөн билээ.

zxc4676
zxc4676
zxc4676 (4)
zxc4676 (4)
zxc4676 (8)
zxc4676 (8)
zxc4676 (11)
zxc4676 (11)
zxc4676 (9)
zxc4676 (9)
zxc4676 (2)
zxc4676 (2)
zxc4676 (4)
zxc4676 (4)
Previous Next Play Pause
zxc4676 zxc4676 (4) zxc4676 (8) zxc4676 (11) zxc4676 (9) zxc4676 (2) zxc4676 (4)

ЦАСТ ХАЙРХАН БУЮУ ҮЗМИЙН ЦАГААН УУЛЫН НЭГДСЭН ТАХИЛГЫН ДУРСАМЖУУД-2

zxc4661 (2)
zxc4661 (2)
zxc4661 (3)
zxc4661 (3)
zxc4661 (4)
zxc4661 (4)
zxc4661 (5)
zxc4661 (5)
zxc4661 (6)
zxc4661 (6)
zxc4661 (7)
zxc4661 (7)
zxc4661 (8)
zxc4661 (8)
zxc4661 (9)
zxc4661 (9)
zxc4661
zxc4661
Previous Next Play Pause
zxc4661 (2) zxc4661 (3) zxc4661 (4) zxc4661 (5) zxc4661 (6) zxc4661 (7) zxc4661 (8) zxc4661 (9) zxc4661

ЦАСТ ХАЙРХАН БУЮУ ҮЗМИЙН ЦАГААН УУЛЫН НЭГДСЭН ТАХИЛГАД ЗОРИУЛСАН НААДАМ
Тахилгын зан үйл дуусмагц Урианхайн олон түмэн, 80 гаруй харваачид оролцсон сурын харваа, үндэсний бөхийн барилдаанаар наадмаа эхэлсэн юм. Урианхай сурын харвааг нутгийн иргэн Балдан, үр хүүхдийн хамт ивээн тэтгэсэн бөгөөд Х.Одгэрэл түрүүлж, сурын спортын мастер Цастхүрэл удаалсан байна. Үндэсний бөхийн барилдааныг Урианхайчуудын өв соёлын нийгэмлэг ивээн тэтгэсэн бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд Аймгийн начин Н.Мөнгөнхүү түрүүлж, сумын начин Н.Амгаа үзүүрлэсэн байна.

zxc4638
zxc4638
zxc4639
zxc4639
zxc4640
zxc4640
zxc4641
zxc4641
Previous Next Play Pause
zxc4638 zxc4639 zxc4640 zxc4641

ЦАСТ ХАЙРХАН БУЮУ ҮЗМИЙН ЦАГААН УУЛЫН НЭГДСЭН ТАХИЛГЫН ДУРСАМЖУУД

zxc4630
zxc4630
zxc4631
zxc4631
zxc4632
zxc4632
zxc4633
zxc4633
zxc4634
zxc4634
zxc4635
zxc4635
zxc4636
zxc4636
Previous Next Play Pause
zxc4630 zxc4631 zxc4632 zxc4633 zxc4634 zxc4635 zxc4636

БАРУУН ХЯЗГААРТ ХЭЭРИЙН ОНГОНД
2013 онд. Өнө эртнээс өнөө хүрч ирсэн эртний түүхт Баян-Өлгий аймагт орших бөөгийн хээрийн онгонд залбирах хувь тохиов. Эртнээс энд амьдарч ирсэн монголчууд нутгаа орхин их нүүдэл хийж, цөөн хэдэн урианхай, тува нар энэ нутагдаа эзэн байснаа илтгэн үлджээ.
Монголын түүхэнд Толбо нуурын тулалдаан болсон тэр их нууртай хаяа дэрлэн амьдрах цөөн хэдэн урианхайчуудын дунд гал бадарч , сэтгэл хөдөлгөсөн өдрүүд байлаа. Их тахилга хийх тухай цуурай айлаас айл дамжин түгэж, зон олон баяссан тэр өдрүүдийг мартахын аргагүй билээ.
Тахилгын бэлтгэл ажил хангахаар хэд хоногийн өмнө ирсэн бид юуны өмнө хээрийн онгодод залбирч хүндэтгэл үзүүлэв. Өмнө ирсэн бас нэг шалтгаан нь энэ л газарт бөөгийн онгод татах үйл явдал өрнөсөн билээ. Тэр болгон тохиогоод байдаггүй үйл явдал өрнөж байлаа.

zxc4513
zxc4513
zxc4516
zxc4516
zxc4517
zxc4517
zxc4518
zxc4518
zxc4519
zxc4519
Previous Next Play Pause
zxc4513 zxc4516 zxc4517 zxc4518 zxc4519

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/