XIX зууны үед Ар Монголын Засагт Хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ар ширхтэн овгийн жөгд ясны Гурсогийн Жав зааринг бурхан номын хүчээр даран сөнөөх гэсэн Жавзундамба хутагтын их шавийн дархад отгийн Зөөлөнгийн хүрээний ягаан цорж ламын оролдлого бүтэхгүй болж лам өөрөө бөөгийн гүйлгэсэн холбогонд оногдож өөд болох шахаад арга буюу Жав зааринг залахад тэрээр ламынд ирэхдээ хэнгэргээ унаж ирээд гурван зэвтэй холбогоо биенээс нь авч ламыг эдгээсэн боловч шарын шашинд хэзээ ч бууж өгөхгүй гэсэн тангараг тавиад буцахдаа мөн хэнгэргээ унаад буцсан гэдэг.

Дархадын их бөө Баглаан заргачийн хүү Арилдий заарин дээдэс баячуудын адуу малыг булаан авч ядууст түгээдэг сайн эр байжээ. Түүнийг баривчлан шийтгэх гэсэн боловч Арилдий бөө бүргэд шувуу болон хувирчихаад баригдаж өгөхгүй байв. Энэ бөө тамхи их татдаг учир тамхины утаанд амархан баригдах болно гэж төлгөчийн хэлсэнээр түүнийг хундсын Улаан хад гэдэг газраас баривчлан аваад Улиастайд хүргэж эзний зарлигаар цавчин алах гэтэл бөөгийн хүзүүг сэлэм даахгүй байжээ.

Өнөөдөр Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн зан үйлийг чиглэлээр ажилладаг 110 гаруй бөөгийн байгууллага төрийн бус байгууллагын хэлбэрээр ажиллаж байна. Энэ олон байгууллага хэрхэн ажиллаж байгаа хаяахан сошиалд тавигддаг мэдээнүүд, 1-2 жилдээ зохион байгуулдаг зарим нэг томоохон арга хэмжээний үеээр мэдэрдэг.
Тэднээс бие даасан ажиллагаа явуулах бодлого баримталдаг, бөөгийн чиглэлээр телевизрээр тодорхой хугацаанд танин мэдэхүйн чиглэлээр ярилцлага хийдгээрээ “Дагшин тэнгэр” бөөгийн байгууллага ялгардаг. Ярилцлага нь ч энэ чиглэлийг тодорхой илэрхийлж байдаг. Энэ удаа тус төвийн тэргүүн Ц.Отгонсүрэн “Уг удмаа тахихын учир “ сэдвээр ТВ-1 телевизод ярилцлага өгсөн байна.
Цаг хугацааны сорилтын явцад идэвхитэй ажиллаж буй байгууллагууд үлдэж, нэгдэж ажиллах бөгөөд идэвх муутай байгууллагуудыг түүх мартах болно. Үйл ажиллагааны шүүлтүүр нь цаг хугацаа билээ. Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн бол МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн юм.

Бөө нь олон сая жилийн өмнө бидний өвөг оюун санаа онгод тэнгэр далд ертөнцтэй харилцах замаар үүсэж хөгжсөн нэгэн төрлийн мөргөл юм. Бөөг үндсэнд нь үздэг бөө, засал хийдэг бөө, бариа хийдэг бөө гэж 3 н төрөлд хуваадаг. Үздэг бөө нь засал хийнэ, бариа хийдэг бөө нь хүний махан дамжуулан муу зүйлийг гадагшилуулдаг. Бөөгийн шашинд бурхантай холбогдож арга засал хийдэг бөө байдаг гэтэл хэрэгтэй хэрэггүй эд зүйлсээр өөрийгөө чагталж явах юм. Одоо хэнийг жинхэнэ бөө гэдгийг хэлэхэд үнэхээр хэцүү цаг ирждээ.

П.Энх Амар


Хуулар ясны Надмид гуай 1942 онд 13 настайдаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 3 дугаар багийн нутагт Хармайн голын Хийсгэлэнт гэдэг газар адуу манаж яваад элдэв чимээ дүрснээс ихэд айснаас болж галзуурч 3 жил ямар ч засал авсангүй. Харин бөөд үзүүлтэл “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг уйгар онгодын хорлолтой байна. Тэр онгодыг энэ нутгийн нэртэй бөө Гүнгэ заарин Тагна Тувагаас авчирсан нь одоо ч түүний хүү Балжинням зааринд бий гэснээр 16 настай Надмид охин энэ зааринд шавь орж 1945 онд бөө болсон байна.

Тэнгэрийн мянган бурхан анхан хүмүүсийг бүтэхдээ элээ шувуугаар эргүүл харуул тавьж ямар нэг ад чөтгөрөөс харж хамгаалж бай гэжээ. Хэрэв хүмүүсийг хорлох дайсан ирвэл элээ бурханд хэлэх ёстой байлаа. Элээ ч бурханы зарлиг ёсоор хашаа хороон дээр үргэлж сууж, хүн амьтныг харж байв. Тэгтэл тэр хүмүүсийн хүүхдүүд нь элээг харваж намначих гээд амар заяа үзүүлэхгүй болохоор нь тэр бурханд очиж: Би энэ хүмүүсийг чинь харж манаж чадахгүй. Тэд чинь намайг харваж алчих гээд байна гэв. Бурхан хариуд нь:

За тэгвэл чи хүмүүст очиж ид шидийн хүчээ өг гэжээ. Элээ нисэж явсаар хонь хариулаад гэрээсээ хол төөрсөн нэг бяцхан охины дэргэд модны тайрдсан дээр ирж суугаад тэр эмэгтэйд ид шидээ өгчээ.

Охин сэрээд ийш тийшээ араад ухаан санаа нь сэргэж юм бүхэн ив илхэн юм шиг болсон байв. Тэгээд охин гэртээ эргэж ирвэл ах нь “Чи гурав хоног хонь аваад хаашаа алга болсон, чамайг ална шулна” гэж аашилжээ. Охин ингэж ахыгаа учир зүггүй аашлахад түүнд гомдов. Тэгтэл ах нь тэр дороо муурж унаад шээс нь хаагддаг өвчтэй болсон байв гэнэ. Бяцхан охин ахдаа “Би таныг эдгээнэ” гээд түүнийг цагаан эсгийн дээр тавьж гэрт оруулж, ацтай баганан дээр хэвлийгээр нь хэвтүүлээд авсан чинь тэр дорхноо эдгэрч гэнэ. Түүнээс хойш тэр бяцхан охин удган болсон юм байна. Энэ анхны удганыг “Шошоолок” гэдэг байсан юмсанжээ.

Балчир Тэмүжинийг эцгийн буурин дээр хаягдахад түшиг болж үлдсэн Мэнлиг эцгийн долоон хөвүүний дундах нь Хөхөчү тэв тэнгэр гэх бөө байжээ. Эцгийн гавьяанд эрэмшсэн Мэнлигийн долоон хөвүүн Хасарыг элбэж занчив гэнэ. Хасар хаан ахдаа уйлан хайлан гомдол мэдүүлэхэд нь Чингис “Амьтанд дийлддэггүй хүн гэдэг биш бил үү, чи? Яагаад дийлдэв?” хэмээн дүүгийнхээ амыг асуугаад буцаасан байдаг. Удалгүй Чингис хааны ардаас олон хүн Хөхөчү тэв тэнгэр бөөд очиж захирагдав гэнэ.

(нэгдүгээр хэсэг)

Нэн эрт цагаас монголчууд байлдааны тугийг бүтээн хэрэглэдэг байсан билээ. Чингис хаан монгол овог, аймгуудыг нэгтгэн “Их Монгол Улс”-ыг байгуулахын өмнө томоохон овог, аймгууд байлдааны тугтай байсныг Монголын нууц товчоонд тэмдэглэжээ. Тухайлбал, Жадаран аймгийн Жамуха сэцэн хараа ихт /Хар/ тугтай /Монголын нууц товчоо /МНТ/ 106/, Урууд, Мангууд нар “Бараан алаг туг”-тай /МНТ-107/ байсан бөгөөд, тэд дайнд мордохдоо тугаа тахидаг /МНТ 106/, их цэрэг байлдаанд мордохын дохио болгон байлдааны туг босгодог /МНТ 181/, дайсныхаа тугийг булаан авч уулан дээр аваачин уруу харуулан хатгадаг /МНТ 149/ байсныг МНТ-д тэмдэглэжээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/