Уншиж байна...

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлтэй уулзаж, Цаст хайрхан буюу Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгын талаар мэдээлэл хийж байжээ. Нэгдсэн тахилгыг нутгийн зон олон талархан дэмжиж, тахилга сайхан болж өнгөрсөн.

2012 ОН. МБНЭ-ийн зохион байгуулсан тахилгад хүрэлцэн ирж оролцсон Өмнөд солонгсын бөө нарт зоог барьж, санал бодлоо солилцсон билээ. Зөвхөн зочидтойгоо нилээд сйан танилцах бодолтой байсан ч манай бөө нар хүрэлцэн ирсэнээр нилээд өргөн бүрэлдэхүүн цугларсан юм даг. Тэгээд уулзалт маань ажил төрлөө ярилцаж чадалгүй, өргөн хэмжээний уулзалт болоод өнгөрсөн билээ.

2012 ОН. Монгол бөөгийн төлөө өөрийн бүхий амьдралаа зориулсан, энэ их эрдмийн хүний тавьсан суурьгүйгээр монголын бөө мөргөлийг төсөөлөхийн аргагүй юм. Монголын соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн төлөө амьдралаа зориулна гэдэг бол маш их эр зориг, тэвчээр, хатуужил, сэтгэлийн хат шаардсан ажил билээ. Монголын бөө мөргөлийн судалгаа, түүний төлөө зориулсан амьдрал, цаг хугацаа нь хувь хүнд өгөөж муутай, харин хүний хөдөлмөрийн асар их хүч, боломжийг шингээсэн ажил байлаа.

2012 он. Монгол бөөгийн төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэгчид МБНЭ-ийн төв байраар бүгд орсон байдаг. Хамтарч зүтгэх цаг үе ирсэний дохио байсанд хэн ч эргэлзэхгүй. Гэхдээ бөө хүнд байдаг “би” гэдэг өвчин, миний онгод бүхнээс илүү гэх үзэл цаг үеийн шалгуурыг туулах ёстойг зааж байлаа. Олон улаач бие дааж үйл эрхлэх хүсэл, араасаа олон түмнийг дагуулах эрмэлзэл итгэл зүтгэлээр ажиллах хүсэлтэй байлаа. Цаг үеийн зорилгод энэ алхамууд олон зүйлд суралцах шаардлагатай харуулсан. Би дааж зүтгэж үзэв.

2012 он. МБНЭ нь байгуулагдсаны дараахан ОХУ-ын “Хаан тэнгэр” бөөгийн байгууллагын тэргүүн, Буриад Улсын Ерөнхийлөгчийн зөвлөлийн бөөгийн асуудал эрхэлсэн гишүүн, зайран, сэтгэл зүйн ШУ-ны дэд доктор Цэрэндоржаев Баяр Жамбалович Монголд ирэхдээ манай байгууллагаар орж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзсан билээ. Энэ уулзалтаас хойш олон хамтарсан ажиллагаанд оролцсон билээ

2012 он. Бөөгийн галууд, хамтлагуудын үйл ажиллагаатай танилцаж байлаа. Аянга удган урив. Бидэнтэй хийж буй анхны уулзалт байсан. Түүний бөөлөлт дээр суув. Тэрээр энэ удаа өөрийн нэг шавийн хамт бөөлсөн юм. Надтай уулзахдаа өмсөж байсан гэрийн хувцастайгаа онгодоо оруулж бөөлсөн билээ. Тэрээр өвөг дээдсийн сургаалиас айлдав.

Улаач нараа бол танина л даа. Гэхдээ тэр болгон хүнд танилцуулаад байдаггүй онгодын өргөөтэй танилцана гэдэг чухал зүйл. Нийтэд танилцуулах зөвшөөрөл авна гэдэг бас чухал алхам. МБНЭ-ийн тэргүүний сонгуульт ажлыг авангуутаа улаач нарынхаа онгодын өргөөгөөр зочилж, үйлтэй нь танилцаж билээ. 2012 онд их хүйтэн болж байхад Чулуунбаатар зайрангийд очсон юм. Анх удаан ярилцаж сууж билээ. Голомт, дараа нь Энхбаяр удгантай хамтарч байсан тухай түүхээ ярьсан. Тэнгэрийн оронг зорихын өмнөхөн манай өрөөнд зочлоод гарахдаа хамгийн сүүлчийн захиагаа дөрвөлжин дэвтэрийн хуудсанд бичээд ширээн дээр хэнд ч хэлэлгүй тавьсан байж билээ. Бичсэн зүйлийг уншаад надад их итгэж байж дээ гэж бодсон шүү.

Монгол бөөгийн нэгдсэн анхны байгууллагын хувьд хуралдах байр чухал байсан. Энэ удаа кино үйлдвэрийн дэргэд хүний хөл хөдөлгөөн багатай хоолны газарт ээлжит хуралдаанаа хийж байна. Д.Энхжаргал, Д.Батчулуун, А.Энхтайван, Чинбат, Бадарч, Энхзаяа, Дангаасүрэн, Булган, Энхбаяр, Батсайхан, Хоролдамба, Гомбо, Одгэрэл, Эрдэнэбаяр, Хишигжаргал, Загдаа нар гишүүд байлаа. Цаг үеийн шаардлагаар гишүүд шинэчлэгдэж явдаг билээ.
Сэтгэл байвал зүтгэл гардаг. Хүн болгон байгууллагын зорилтын төлөө сэтгэл зовинон ярилцана. Санхүүгийн чадвар ямагт сэтгэл зовоосон ажил байлаа. Тийм атлаа байр түрээслэн зардал гаргаад байх болоомж муутай.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 178

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1899

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 192

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/