Уншиж байна...

Саяхан хэдэн жилийн өмнө яармагийн дэнж хоосон шахуу газар байлаа. Зурган дээр тодорхой харагдана. Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл шавь нарын хамт тахилга хийж билээ. Хөвсгөлийн Монгол бөөгийн дархан зайран Ж.Чулуунбаатарын шавь нарын нэг юм. Эхлээд МБНЭ-ийн үйл хэрэгт идэвхитэй оролцдог байв. Шинээр байгуулагдсан бөөгийн бүлгэм, Өөдөө удганы үйл ажиллагаанд оролцох болсон. Тэгээд бие даах болсон, Монгол бөөд өөрийн мөрөө үлдээсэн улаач нарын нэг билээ. Ганц нэгээр, бие даан үйл хийгээд явдаг бөө нарын тод жишээ юм уу даа. Зурганд 2012 оны намар цагт болсон бөөлөө билээ.

Бөөгийн байгууллагад гишүүнээр элсэнэ гэдэг, хувиа бодож явдаг улаач хүн нийгмийн өмнө үүрэг хүлээж, би гэж бус бид гэж ярьж, нэгдсэн зорилгын төлөө зүтгэнэ гэсэн үг. Олонхи тохиолдолд нэр төр олоод эхлэнгүүд тасраад бие даахыг боддог нь ихэнх улаач нарт тохиолддог зүйл. Цаг хугацаа өнгөрөх тусам хамтарч ажиллахын мөн чанарыг мэдрэх болно.
Бөө нар нэгддэггүй гэж ярьдаг мөртлөө гадаад улсад ганцаараа очоод монгол бөөг сурталчлах, хэдүүлээ нийлээд ажиллах өөр байгаа болов уу. Энэ анхдагч мэдрэмж.

Монгол бөөгийнхөө төлөө санаа тавьж яваа олон мянган улаач нар МБНЭ-д элсэж байлаа. Нэгдэж ажиллах хүмүүн ёсоор нь зайлшгүй алхам юм. Нөгөө талдаа их цаг хугацаа шаардах зүйл.
Ганцаар зүтгээд хэдэн байгууллага, хүн л сонирхоно. Гадаад харилцаа хамтын ажиллагаа олон хүний зүтгэл цаг хугацаа зарцуулж байж үр дүн гардаг. Бидэнд үзэл бодол, үйл ажиллагаанд ялгаа, зөрөө бий. Бөөгийнхөө том эрх ашийн төлөө, өөрийн жижиг амбицаас ухрах шаардлага тулгарна. Тэр л бидний “зовлон” юм.

МБНЭ-ийг байгуулсаны дараа анхны гадаад уулзалт БНХАУ-ын ЭСЯ-д зөвлөхтэй нь уулзаж билээ.. Дархан удган ямагт зав гарган арга хэмжээнд оролцдог нь ажилд их тус болж байлаа.
Бөөгийн албан ёсны байгуулагыг сурталчилж нийтэд ир болгоно гэдэг урт хугацааны зүтгэлийн үр шим билээ.

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд бүгд л идэвхитэй оролцож байлаа. Түүхийн зургийг сайн хараарай, Д.Бямбадорж, Ш.Сүхбат, Д.Энхжаргал, Д.Батчулуун, М.Энхзаяа, Чинбат, Х.Гомбобаатар, Д.Бадарч, Б.Батсайхан, Отгонсүрэн, Хишигжаргал, Амгаланням, Б.Түмэнбаяр, Д.Хоролдамба, Д.Жаргалсайхан гээд бүгд л оролцож байлаа. Энэ хамт олон дотроос гэр бүл болсон тохиолдол бий. Монгол бөөгийн байгууллагын түүх одоо эргээд харахад сонирхолтой харагдана. Монгол бөөгийн ёс зүй тэдний хувьд сорил нь байж чадсан. Цаг цагийн аясад сорилтын даван хэн, хэн үлдсэн бэ гэдэгт амьдрал хариултыг нь өгч байгаа. Заримтай нь тааралдахад МБНЭ гэж ямар байгууллага байдаг билээ гэж өмнөөс асуудаг л юм. Хүн өөрөө сонирхолтой “амьтан” шүү, аравхан жилийн дотор зан ааш нь хэд, хэд өөрчлөгдөнө.

Монголын бөөд хамтарч ажилах цаг үе тохиов. Анхлан байгуулахаас цаашид зорих их замд эхний сорилт нь МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ байлаа. Монгол бөө өөрийн уламжилж ирсэн ёс зүйтэй байсан. Олон мянган жилийн явцад бөө хүний амь, амьдралаар бичигдсэн ёс зүйг дагаж мөрдөнө гэдэг жинхэнэ бөө хүний амьдралын том сорилт шалгуур билээ.
Гарааны шатанд ихэнх нь бүдэрсэн. Яагаад бүтэрсэнээ улаач бүр санаж байгаа. Олонхи нь жинхэнэ улаачийн залгамж байж чадаагүйгээр тайлбарлагдана. Нэгдэж чаддагүй явдлаа бөө нар нэгддэггүй гэж тайлбарлах нь харагддаг.

Монгол бөөг эх нутагт нь ирж, газар оронтой нь нягт холбон судалдаг, зурхайч, өвөрмонголын бөө судлаач Үнэнч гэгч байсан. Монгол нутагт өнө эртнээс хэрэглэж ирсэн зурхайг судлахад амьдралын олон жилээ зориулсанг би сайн мэднэ. Түүний хийсэн судалгааны ажил, бүтээлийг уншихад жинхэнэ судлаач хүний арга барил харагдана. Тэрээр өөрийн бүтээлээс надад дурсгасан юм. Харамсалтай нь миний ажлын өрөөнөөс алга болчихсон.
Сүүлийн хэдэн жилээ бөө, улаачийн амьдрал зориулсан байдаг. Түүний сүүлчийн бүтээлүүдийн нэг нь Өглөгчийн хэрэм, Бурхан халдун хайрханы харьцуулсан судалгааны бүтээл байсан. Зөвхөн тэр бүтээлээс түүний маш өндөр мэдлэгтэй судлаачийн дүр зураг тодордог юм.

Чингис хааны өлгий нутаг аргагүй монгол бөөд элэгсэг хандсан билээ. Аймгийн засаг дарга Хүрэлбаатар миний хүсэлтийг шууд дэмжиж, Норовлин сумйн харьяат, Монгол бөөгийн их удган Л.Юрад аймгийн хүндэт иргэн тэмдэг олгохоор шийдвэрлэсэн билээ.
Энэхүү шагнал бол Монгол бөөгийн улаачид олгосон анхны төрийн байгууллагын шагнал байсан юм. Дараа нь Норовлин суманд очиж, сумын засаг даргатай уулзаж, Ардын жүжигчин А.Энхтайван улаачийн амьдралаар баримтад кино хийж билээ. Энэ кино мөн л монгол улаачийн тухай өгүүлсэн анхны баримтад кино болсон билээ.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/