Уншиж байна...

2012 онд. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад Цанит натрийн хордлогын үед сар орчим судалгааны ажилаар ажилласан газар болохоор газар орныг сайн мэддэг байлаа. Дархан удган Д.Энхжаргалын зөвлөснөөр удган Отгонцэцэгийг Зүүн хараагийн бөөгийн зөвлөлийн удирдагчөөр томилсон байдаг. Эхний уулзалт маш амжилттай болсон. Харин үргэлжлүүлээд хийх ажил тэгээд зогссон. Сонгуульт ажил нь хувь хүнээс шууд шалтгаалдаг. Сурталчилгаа киноны дараа харилцан ярилцаж билээ.

Хамгийн хойд Дашбалбар сумаас манай улаач нар нэгдэж Пургон автомашинаар хүрэлцэн ирсэн байлаа. Аймгийн төвд болсон уулзалтаар МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнг байгуулах асуудлаар санал солилцож билээ. Энэ хуралдаанаар Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар, Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагчаар Монгол бөөгийн их зайран Болд нарын сонгож билээ.

Талын агуйд “ориг” байх үед очсон билээ. Одоо тэнд байгууламж хийж, тохижуулсан байгаа, тэгэхээс аргагүй болоо биз ээ. Хоёр дархан удгантай хамт байсан дурсамжит мөчүүдээ мартахын аргагүй.

Бид нэг айлаар орсон юм. Хойморт суугаа нэгэн хүүг энэ Шилийн богд хайрханы савдаг хэмээн танилцуулж билээ. Савдаг хүн болоод заларч байгаа тухай нэг хэсэгтээ ярианы сэдэв болов. Янз бүрийн адал явдалтай таарах нь байдаг л зүйл. Наран мандахтай уралдан Шилийн богд дээр гарч залбирлалаа. Алсын барааг харахад мөн ч сайхан шүү.

Нүүдлийн шувууд Намрыг шивнэн буцна. Түүхийг өгүүлэх хүн чулуунууд хэдэн зууныг улираан дүнхийсээр зогсоно. Хүний нас дэндүү ахархан, нэг л мэдэхэд юу ч бүтээгээгүй хорвоог орхино. Ганц мод галд болдоггүйг сануулсаар байдаг ардын үг байхад “ганцаарханаа” ертөнцөд оршдог гэж өөрийгөө тунхаглах тэр бөө нар гунигтай. Зөвхөн өөрийнхөөрөө ертөнцийг харах нэг асуудал, бөөгийн өмнө тулгарч буй асуудлыг өргөн хүрээнд харах, сэтгэх том асуудал.

Монгол бөөгийн хоёр дархан удгантай Хэнтий аймагт очив. Аялалаа шууд үргэлжлүүлж Сүхбаатар аймагт шөнө дунд очиж билээ.

Монгол бөөгийн хээрийн онгоны асарт тахилга хийгдэж байна. Олон мянган жил таралтгүй хийгдэж ирсэн бөөгийн зан үйл нэн сонирхолтой.
МБНЭ-ийн үйл ажиллагаанд хувь хүмүүсийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг чухал ач холбогдолтой. Ийм өндөр хариуцлага үүрч яваагаа улаач бүр ухамсарлах ёстой. Түүнээс гадна нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага гэж бий.

Буриад бөөгийн мөн чанар, онцлогыг харуулсан тахилгыг хатан Туул голын эрэг дээр, Их бага баатруудын онгонд зориулан хийсэн билээ. Тун ховор сайхан тахилга болж өнгөрсөн.

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/