Монголын бөөгийн хамт олон Чингис зочид буудлын ногоон танхимд хуран цугларсан нь Монголын бөөг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойгоо тэмдэглэсэн баярын хурал байлаа. Хурлын эхэнд “Тэнгэрийн сүлдэр” холбооны сүлд, тугийг хуралдааны танхимд залах ажиллагаа болов. Баярын хурлыг “Тэнгэрийн сүлдэр” холбооны тэргүүн Оюунбаатар нээж, тус холбооны гүйцэтгэх захирал Энхбаатар баярын хурлын илтгэл тавив.

Та бүхэн энэ эмэгтэйн зургийг хараад гоо сайхны хагалгаанд орж гэж бүү эндүүрээрэй. Энэ эмэгтэйг Оюунаа гэдэг, 55 настай.дээд монгол хөх нуураар нутагтай. Нэг сар гаруйн өмнө би шавь Нарангаваатайгаа хамт дээд монголд очсон билээ. Бие нь маш хүнд эмнэлгээр бол ямар ч эмчилгээгүй болсон байсан. Учир нь бамбай булчирхайн хорт хавдар тусч эцсийн шатандаа орсон тул хагалах боломжгүй учраас эцсийн найдвар нь химийн эмчилгээ байсан.

  ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран биет бус соёлын өв болох бөө хамгаалах асуудлаар цаг үеээ олсон маш чухал асуудлаар бага хурал зохион байгуулах хүрээнд Монголд ирж кино зураг авлаа.
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс энэхүү кино зураг авалтад Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн зайран Н.Баярсайхан нар оролцлоо. Кино зураг авалтыг Тэрэлжид авсан байна.
МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан нарын бөөгийн зан үйлийн тухай баримтад кино нь удахгүй ЮНЕСКО-ийн ивээлээр дэлхийн 140 гаруй улсад нийтэд үзүүлэхээр тараагдах юм.
Монгол Улсад бөө, биет бус соёлын өвийг дэлхий дахинд сурталчлахад үнэтэй хувь нэмэо оруулах болно.
                                       Д.Хүрэлбаатар

Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат-Отгоны зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцов. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дээд цэцийн гишүүн Хоролдамба, Бадарч нар Эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Гавьяат дуучин Ариунаа хоёр олон жилийн дараа уулзаж, орон нутагт арга хэмжээнд хамтарч оролцож, зохион байгуулж байснаа дурсацгаана билээ.

Ойрын өдрүүдэд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон түүхэн үйл явдал болсон билээ. Манай төр засгийнханд “нүд үзүүрлэгдэж” байдаг Бөөгийн өргөөнд АНУ-ын Элчин сайд хоёронтой зочлов.

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон түүхэн үйл явдал болсон. Энэхүү үйл явдалд ороолцсон бусад хүмүүсээ бид танилцуулахыг хүсч байна.
Гол үйл явдал Монгол бөөгийн их зайран Д.Одонхүүгийн онгодын өргөөнд болсон. Бэлтгэл ажилд манай залуучууд гол үүргийг гүйцэтгэлээ. Алс холын Өмнөговийн бөөгийн хүрээлэн идэвхитэй оролцлоо. Сэтгэл байвал газрын хол бэрхшээл биш ажээ. Монгол бөөгийн тэргүүн удган, Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ц.Бор, Цогт-Цэций сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Энхбаатар нартаа талархаж байна. Ар талын фронтод бичиг цаасны ажил, фото танилцуулга хийсэн Ц.Цэлмүүн, кино танилцуулга хийсэн Төмөрчөдөр шуурхай ажиллаа.


 МБНЭ-ээс зохион байгуулсан анхны сургалт эхэллээ. Энэ сургалт нь үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь Монголын түүх ба бөөгийн түүх болох Монгол бөөгийн түүхийн асуудлууд байлаа. Түүхэн сэдэв нь эртний монголын нутаг дахь бөөгийн мөргөл, бөөгийн хэл, соёлын тухай, Хүннү, Сүннү, Монголын их эзэнт гүрний үед бөөг төрийн хэмжээнд тахин шүтэж байсан тухай, Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Манжийн төрөөс монголыг эзлэх бодлого,  бөөг устгах үйл явц, түүхэн үр дүн, Нэн шинэ үеийн түүх, шашингүй үзлийн үе, 1990 оноос бөөгийн шүтлэгийн дэлгэрэлт, өнөөгийн байдал гэсэн сэдвүүдийг хэлэлцэж бөө нарт заах сургалтын агуулгыг шүүн ярилцаж, зөвлөлдлөө.

Баглаан удган нь Цагаан адуучны тээхний шүтээн болсон, дархадын баруун
отгийн ид шидээ гайхуулж явсан удган бөгөөд манж чин улсын эсрэг олон жил тэмцэлдэж байснаараа Баглаан заргач удган гэгдэх болжээ.Гал хар тэнгэр, оч хар тэнгэрийг хоёрыг ганцаар эзэгнэсэн удган байсан ба ядуу буурай амьдралтай ч Дүүрэгч вангийн хошууны ноёд, манж улсын хүмүүсийг ид шидийн хүчээр айлган сүрдүүлж байсан энэ удганы тухай домог олноор байдаг нь одоо ч нутгийн ард олонд маань дуурсан ярилцдаг юм. Дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг Арилдий бүргэд зайрангийн ээж бөгөөд хүү нь бүргэд болон хувирдаг байсан гэдэг. Хүү Арилдий нь Дүүрэгч вангийн хошууныханд цаазлагдсанаас хойш Баглаан удганы тэмцэл дээд цэгтээ хүрч их ид шидийг үзүүлж байсан билээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар голын савд онгодын асарыг босгож Агарын ээж гэж нутаг олон нь шүтлэн залбирах болсон гэдэг. Агарын хайрханыг дээр үед зөвхөн зайран хүн л тахидаг байсан бөгөөд сүүлд 1937 онд Дамба зайран тахиж байсан бөгөөд хамгийн сүүлд Цэгмид удган тахиж байсан мэдээ бий.
                 Нанжаа
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?