Монгол бөө нарын дуудлагыг агуулгаар нь судлаач Б.Содном “Монгол харын бөөгийн дуудлага” өгүүлэлдээ /1964/хувааж ангилсан байдаг. Үүнд: Нэгд: Харын бөө гэдэг анхны бөө нарын дуудлага байна.

Үүнд: Бурханы шашны нөлөө байхгүй монголчуудын жинхэнэ цэвэр бүтээл юм. Хоёрт: Бурханы шашинг эсэргүүцсэн үг орсон бөөгийн дуудлага байгаа нь хуучнаасаа ялгагдах талаар тун бага. Гуравт: Хуучин бөөгийн дуудлагын эхэн сүүл хоёрт буюу дан сүүлд нь бурханы шашины холбогдолтой үг, үсэг нэмэх төдийгөөр аргалан хольж хутгасан саармаг дуудлага байна. Ийм дуудлагын дотор хуучин зүйл нь хэвээр үлджээ. Дөрөвт: Шарын зүгийн бөөгийн дуудлагыг бүр шинээр зохиосон байна. Түүнд бөө нарын тэнгэрийн оронд бурханы шашины сахиус, лам багш, ном тэргүүтэн оруулсан дуудлага нь агуулгаар цоо шинэ болжээ. “Бөөгийн дуудлага бол шашины бүхий л цогцыг бүрдүүлсэн үг өчиг, дуу бүжиг, дэлдэх хөгжимдэхтэй уялдан оршиж, нэгдмэл чанартай нийлмэл урлагийн хэлбэртэйгээр уламжлан ирсэн” гэж бөө судлаач Ш.Сүхбат гуай хэлсэн байдаг. Харин нутаг нутгийн бөө дуудлагадаа өөрийн газрын уул, усны нэрийг оруулж тэдний эздэд даатгал хийдэг байсан. Энэ нь бөөгийн дуудлагыг орон нутгийн чанартай чиглэлд оруулсан байна. Бас бөөлөх ёс журам, өмсгөл нь ч өөр өөр болжээ. Үүнээс гадна, бөө нарт цаг улирлын буюу цаг үеийн чанартай дуудлага тус тусдаа байжээ. Жишоээлбэл: намрын 8, 9 дүгээр сард хийдэг тахилга буюу сацал дээр бөө нар зөвхөн даатгалын дуудлагыг дуудна. Энэ нь хожим бурханы шашины үед айлын жисаа, дадлага болж хувирчээ. “Бөө мөргөлийн дуудлага нь 1. Багшаас шавьд, 2.Онгод шүтээнээс улаачдаа /уг барьсан бөөдөө/ дамжуулан уламжлуулдаг” хэмээн тэмдэглэсэн байна. Ингэхдээ дийлэнх хувийг нь онгод дээдэс нь бөөд мэдээлж, суурь болох өнгөц хэсгийг нь багш нь заана сургадаг бололтой. Монгол бөөгийн дуудлагыг хэд хэдэн төрөлд хуваан үзэж болно. Үүнд: Тэнгэрийн дуудлага - Харын тэнгэрийн дуудлагууд - Цагаан тэнгэрийн дуудлагууд Онгодын дуудлага а.Онгодын тамлага б.Онгодын магтаал в.Онгод урин залах дуудлага г.Онгодыг угтан мэндчилэх д.Онгод мордуулах дуудлага Зан үйлийн дуудлага Бөөгийн өчил үгэн дуудлага Бөөгийн андгай тангарагийн дуудлага Бөөгийн амилуулах дуудлага Бөөгийн тайлга, тахилгын дуудлага Бөөгийн даллаганы дуудлага Бөө мөргөлийн ерөөл магтаал Бөө мөргөлийн залбирал Бөөгийн даатгалын дуудлага Бөөгийн өргөлийн дуудлага Бөөгийн хараалын дуудлага Бөөгийн зүхэл дуудлага Бөөгийн эдлэл хэрэглэлийн дуудлага Уул ус, лус савдагийн дуудлага 1. Тахилгат хайрхан уулын дуудлага 2. Удган модны дуудлага 3. Лусын эздийн дуудлага Онгодын дуудлагад: 1. Онгодын тамлага: Онгодын тамлагад бөө өөрийн онгодын буудал суудал, булган төрх, цол хэргэм, алдар суу, авъяас чадал зэрэг онгодод хамаатай зүйлсийг нь оруулан аялгуулан дууддаг. Онгодын тайлгын үед болон хэцүү бэрх үйлээ бүтээлгэхийн тулд тусгайлан магтаалын дуудлага дууддаг. Онгод нь биежсэн сүнс учир хүн адил хөөрч баярлан, хүсч байгаа хүслийг биелүүлэхэд бэлэн байдаг. Сайхан магтаалд хөөрч, эрдсэн онгодууд ямар ч бэрх үйлийг бүтээхэд бүхий л байдалд бэлэн болж гавшгай шаламгай болдог байна. 2. Онгод урин залах дуудлага: Бөөгийн онгод тэнгэрийн магтаал заллагын дараа онгодыг бөө биедээ оруулах зорилгоор онгодыг урин дууддаг. Нийтийн дуудлагаас гадна бөө бүрд өөрийн онгодоо урин дуудах дуудлага байдаг. Бөө урин дуудлагаа дуудахдаа: Хан тэнгэрийг харгитал Хатан дэлхийг доргитол дуудах ёстой гэж бөөгийн бөөлөх ёс жаяганд байдаг. Дархад бөө удган тухайн үед ямар зан хийх гэж байгаагаас хамаарч ямар онгод дуудахаа сонгодог. Жишээ нь: өвчин эмгэг засах бол өөрийн онгодуудаас домнон анагаах арга ухаан, эрдэм чадалтай онгодыг урин дуудна. Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин цол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлээд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онгодуудыг дууддаг. Жишээ нь: Балигийн ээжийн дуудлага гэх мэт. Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авахуулаад онгодын нэрийг дурсах төдий болоход улаачийнхаа биед ордог. 3. Онгодод мордуулах дуудлага: Онгодыг мордуулахдаа онгод буцаж мордохынх нь өмнөхөн болдог. 4. Онгод даатгах дуудлага: Даатгал дуудлаганд мөн адил эхлээд бүх л уул усны хайрхад, булаг шандны эзэд онгод шүтээнээ магтана. Онгодод залбирах дуудлага: Онгодод өчих дуудлага: Өндөр буюу их дуугаар дуудах дуудлага. Зан үйлийн дуудлагад: 1. Тахилга, тайлгын дуудлага: Галын тахилга, уул усны /овооны/ тахилга, Чингисийн сүлд тахилга, Чингисийн сүлд тахилга гэх мэтийн олон зүйлийн тахилгыг анх бөө нараар дуудуулан тахиж байснаа больж, аль мэддэг хүнээр гүйцэтгүүлдэг болжээ. Эд бүгд нь голдуу бичмэл бий. Харин Чингисийн тухай дуудлагыг бөө бүр мэддэггүй, үүнийг голдуу Ордост ихээхэн хэрэглэж байсан байна. Үүнийг намар бүр тогтмол даатгал хийлгэх журмаар айл айлд дуудаж байсан нь нэг ёсны даллага авахын чанартай байжээ. 2. Даатгалын дуудлага: Өвчин зэрэг гай зовлон арилгахын төлөө бөөлөхөд дуудах дуудлага, үүнийг аль тохиолдсон цагт нь заллагын журмаар тэр айлд нь очиж гүйцэтгэхдээ мэргэлж, ид шид гаргах зэрэг дүвчигнэдэг байжээ. Ингэж бөөлөхдөө онгодоо урих дуудлагыг эхэлж хэлээд дараа нь ямар зорилготой онгодоо урьсан, юу асуух гэснээ өгүүлэн, хүслээ илэрхийлж даатгадаг байна. 3. Онгодод айлтгах буюу өчих дуудлага: Бөө удгад онгодоо урин дуудаж биедээ оршоосны дараа хийхээр тогтсон зан үйлтэйгээ холбогдох ямар онгод дуудахаа сонгох. 4. Онгодыг угтан мэндчилэх: Онгод улаачдаа орж оршсоны дараа түшээ, засал хийлгэж байгаа хүмүүс болон хурсан олон онгод шүтээний амар мэндийг мэдэж, мэндчилж айлтгадаг. 5. Зүхэл /хараал/-ийн дуудлага гэж бараг бөө бүрт байжээ. Ийм дуудлага нь нутаг нутагтаа өөр янзтай буюу юуг, хэнийг зүхэхээс холбогддог байна. 6. Ганзаганы зэрэг олон зүйлийн сан бий. Эдгээрийг анх бөө нараар тавиулж байгаад, хожим бичмэл судар болгоод аль бичиг мэддэг хүнээр дуудуулдаг болжээ. Үрс гаргах мэтийн олон зүйлийн өчиг, ерөөл, гэрийн мялаалга, үхрийн дадлага, тэмээний дадлага, шувууны дадлага авахуулах, бэр буулгах буюу хуртын тухай шүлэг ерөөл зэрэг цаг үеийн ёслол, журамтай холбогдсон өдий төдий зүйл байгаагийн олонхи нь бичмэл судартай ю

Бусад мэдээ

Jun 14, 2019 219

Миний хоёр ижий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/