Уншиж байна...

Онгодын тамлаг гэдэг бол ихэвчлэн бөөгийн онгодын магтаал, дуудлага, мэндийн үг ч юмуу элдэв амьтны дуу чимээ гаргасны эцэст тамлаг дуудлага орж ирдэг онцлогтой юм. Онгодын тамлагыг бөө удган, зайран нар доорхи байдлаар тодорхойлдог ажээ.

Тухайн онгод бөөгийн биед орж ирээд өөрийгөө танилцуулж, өнгөрсөн үеэ эргэн дурсаж буйг онгодын тамлаг хэмээнэ. Онгодын тамлагын гол онцлог нь бөө хүн өөрөө онгодоо урин дуудах дуудлага биш харин бөөгийн онгод бөөд оршиж эхлэх үеийн " тамлаг " юм. Өнөө цагт бөө нар онгодын магтаал, дуудлага, тамлаг гуравыг огг ялгалгүй дуудлага юм уу эсвэл тамлаг хэмээн бүгдийн цугт нь нэрлэх болжээ. Зарим үед дуудлага гэх мөртөө заримдаа тамлаг хэмээн нэрлэн дуудсаар байна. Бөөгийн дуудлага, тамлаг хоёрын хооронд нилээд ялгаа бий. Энэ тухай дархадын Т.Балжир удган ярихдаа “ Ерийн үед бөө хүн өөрийнхөө онгодыг дуудлагаар дууддаг бол харин хатуу хараалын эсрэг болон бэрх хэцүү үеийн зүхэл, онгод нь өмнөх хүссэн хүслийг биелүүлээгүй зарим үед хар зүгийн онгод тэнгэрийг дуудаж, түүнийг зандарч загнаж буйг тамлага” хэмээдэг ажээ. Зарим угсаатан дотор ерийн дуудлага адилаар бөө хүн онгод тэнгэрээ магтан дуудаж, эцэст нь тухайн үйл хэрэгтээ зарах гэж эсвэл орж ирсэн онгод өөрийн тамлагаа дуудаж байх жишээтэй юм.
Тамлагыг дотор нь:
1.Тарчилсан тамлаг
2.Дурсамж тамлаг
3.Хавархсан тамлаг
“Зовоох, тарчлаах” гэсэн утга санаа нь онгодын тамлагад тодорхой хэмжээгээр илэрдэг. Учир нь олонхи онгод “Ээ халаг, ээ халаг, ээ халаг” гэж үглэж байх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл зовлон зүдгүүр, хэцүү бэрхийг тоочин дуудсаныг “тамлага” гэж ойлгож болно.
Баглаан удганы тамлагад дурдсанаар:
Ангир шар уургаа тэжээж өсгөсөн минь
Шидэндээ үүртэж, оношиндоо бүдэрч
Сэтгэлд сэв болж, бодолд гашуу болж
Биенд хагацал болж, хааны зарлиг гэж
Ноёны хууль гэж далайлгаж, сүрдүүлж
Хийсэн хэрэг үнэнтэй гэж
Хэлсэн үг магадтай гэж
Ганц хүүгийн минь биеийг хороосон
Ээ халаг, гааг, гааг, гааг
Хагацлын нулимсыг эгшээлгүй
Харанхуйгаас гэгээрэлгүй явсан бие чинь
Маханд төрсөн ланчиг эдэлж
Цусанд амилсан зовлонгоо үүрч
Бичиг гэгч эрээн цоохрыг танилгүй явж
Бэх гэдэг үмхий шаврыг хэрэгсэлгүй явж
Бийр гэгч үстэй зомголыг барилгүй явж
Энэ болсон үрийнхээ ард үлдэж, гэгэлж, гасалж
Явах учир минь... хэмээн тамлагадаг.
Тарчилсан тамлага:
Ээж юуны бийд
Эрх тайж байлаа.
Ээж юунаасаа хойш
Охин чөтгөр боллоо.
Эсэргэнэ тахалд
Өвдөн ядан хэвтсэн
Ёолох хайран бие минь
Ёололгондоо халагласан
Ёс мэдэх бөөцүүл
Нэхэлдэж ядсан.
Ёолох- хайран бие минь ёололгондоо!**л халаглах нь онгод тарчилан тамлагдаж нарийн гурван сүвээгээрээ нар харж, гурван сүвэгч шөрмөс авч хэт зовж бөө болдог байсан гэх мэтээр өгүүлсэн байна. Хүн байхын үеийнхээ намтар түүхийг хуучилж байдаг тул онгодын тамлагыг “дурсамж дуудлага” гэж болох юм.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/