Авгалдай онгон – Авгалдай хэмээх айлын онгон. Аманд нь хонины уураг сүүл үмхүүлж хэц зэлнээс татаж, айлын хойморт байрлуулсан бөө удган нарын сахиус барьсан оннгон шүтээн. Хорь агийн буриадын бөө удгад авгалдайтай байдаг.
Бөөгийн хэрэг хийж гүйцэтгэхдээ адаг сүүлд нь авгалдайн онгод оруулж төгсгөдөг бана. Ердийн цагт авгалдайн онгодоо хэц зэлнээс цахлаж, цайны дээж өргөж залбирч байдаг. Авгалдай онгодыг дуудахдаа онгод хэмээх багыг нүүрэндээ өмсөж авгалдайн онгоны дуудлага дуудан оруулдаг байна.
Дорнодын Дашбалбарын моргоолын Дариймаа удган Авгалдай удганыхаа аманд сүүл үмхүүлээд зүүн хойд хоймортоо залж идээ цайны ээжээ өргөн шүтдэг байжээ.


Авгалдайн хэлдэг үгнээ нэгэн хэсэг
Зээргэлдэхэн, ерөн есөн
Хүй сүрлэг
Их дааганхан угууд наанагтуй
Арван таван эшигэтэ
Азаагийн гүүлхэн
Албн адайн орондоо тулмаашин
Шихэдэм шивнэтүй
Нанаандам хавинагтун
Хэрэеим хэлсэгтүй
Зориёим зохиогртүй гэж байдаг.
Авгалдайг дуудан бөөлөх-Хөө хар нүүртэй, хүйсэндээ хүрэм сахалтай, умдагтаа хүрэм сүүрилтэй, хар лүнтэн модыг хөрөглөсөн хар улсын хааны гарвал барьсан. Харинхууд тэнгэр шижимтэй, хөх лүнтэн модон хөрөгтэй, хөх лусан хан гарвалтай хүйсэрлиг тэнгэр шижимтэй, хорь арван нэгэн эцгийн сахиус шүтээн болсон ел хар Ергилдэй енгүү хяр Авгалдай.
Хорь Агын буриадын бөө удган нар Авгалдайн онгоныг оруулж, хэрэг зоригоо бүтээдэг. Хэрэг зориг нь хар хэрэг хэмээн нэрлэдэг харын тэнгэр сахиусанд өргөх хүндлэл хийгээд амь насны тулд золио болгон зориулсан ямааны сүнсийг дэгдээж, үхээрийн хааны үүдэнд хүргэж өгөх үйлийг бүтээлгэдэг байна.
Үхлүүт өвчтэй хүнтэй айл бөө, удганыг залж амь насны андалдаан хэмээх хар хэрэг хийлгэх хэрэгтэй байсан бол, өл хөх ямааныхаа дөрвөн туурайд шарх тос түрхэн тахалж, дух магнайг нь мялааж төөрөг сүү амсуулан дусааж, дагтайгаар дагтайлж, биеийн төлөө бэлэг, амь насны тулд андалдаан болгож, мөргөл гуйлгын эзэн тийм яс, овогтой, тийм ураатай, тэрний тэр мөргөн залбирч байна гэж айлтгадаг. Бөө, авгалдайн багаа өмсөж, амьтайгаа асаан, онгод сахиусаа урин, Авгалдайн онгоны дуудлагыг утгалан байж үглэн, түрлэг түрхрүүлэн дуудаж гүйцтэл.
Авгалдайн онгон орж-Гүүр тавьсан гөлмийн эзэд хойт үеийн хонгор их сайдууд Мэнд амар! Гэсээр орж ирнэ. Хүмүүс Мэнд ээ! Өлгөндөө бид мэнд байна аа. Өндөртөө та бүхэнд мэнд үү? Гэж Авгалдайн онгодтой мэндэлдэг. Хэний хэрэг зориг, юуны тулд яах гэж намайг дуудав та нар гэж асуудаг. Тэгвэл онгоны хэлмэрч нар хэрэг зоригоо айлтган мэдүүлнэ. Тийм тийм хүн тэгээд өл хөх ухна үхлийн эзний үүдэнд тавьж байна. Амь насыг нь зольж, аварч хайрлагтун, аваачиж хүргэж өгөгтүн гэж таныг хэмээн залбирч мөргөж байна гэхэд Авгалдайн онгон зөвшөөрч Улаан тамхи унд минь, хавуучи тамхи хав минь гэж тамхи нэхмэгц гаансанд нэрж өгнө. Архи сархад аялгалж өгнө.
Онгон сэтгэл ханамжтайяа хүртэх бөгөөд харин хэцээрээ нүүрээ халхлан байж, ямар нэгэн юмнаас айж гэлмэсэн байдалтайгаар тамхи нэрж, ийш тийш хулмалзан балгаад тагштай архи гуд гуд залгилан хэтэрхээн харагдана уу? гэж асууна.
Хүмүүс үгүй ээ. Үгүй. Үзэгдэхгүй байна гэвэл дотор нь жаал уужирч байгаа бололтой тамхиа сайтар нэрж сууна. Тэгснээ дахин хэтэрхээн ирж байна уу? гэж асууваас ирж байна гэж хүмүүсийн хэлэхэд огло харайн босож: Архи ууж, тамхи татаагүй. Үхээрийн хааны үүдэнд өл хөх ухныг тань хүргэж, үхлийн эзний гараас мулталж өгье. Үхрийн чинээ чулууг үйртэл бутартал үхэл бүү үзэгтүн. Өвчин тань үгүйрэг, тахал тань тараг. Хадан гэртээ харилаа, огторгуйдаа дэгдлээ, орон нутагтаа буцлаа хэмээн хэлж Авгалдайн онгод дэгдэж гарна.
Авгалдайн дуудлага-нь хонины уураг сүүл үнхүүлж хэц зэлнээс татаж айлын хойморт байрлуулсан бөө удган нарын сахиус барьсан онгод шүтээн. Хорь Агын буриадын бөө удгад авгалдай байдаг. Бөөгийн хэрэг хийж гүйцэтгэхдээ адаг сүүлд нь Авгалдайн онгод оруулж төгсгөдөг байна. Авгалдайн онгодоо хэц зэлнээс ерийн цагт цахлаж, цайн дээж өргөж залбирч байдаг. Авгалдайн онгодыг дуудахдаа онгод хэмээх энэ багийг нүүрэндээ өмсөж, Авгалдайн онго дуудлага дуудан Авгалдайн онгодыг бөө биедээ оруулдаг юм.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/