Уншиж байна...

Төрт монголын төрийн сүр 

Төвшин олны итгэлийн сүү
Хүлэгт монголын хүйн чулуу
Хүмүүн монголын ургийн сахиул
Буурал төрийн удмын хэлхээ
Будант түүхийн амин гэрч
Булавч дардайх атга үнэн
Буян нүглийн хатуу дэнс
Харийн хөлд хамагдан хийсч
Хатуу орчлонгийн жамаар уусч
Хамаг монголын үнсэнд хийсч

 

Tuul
Хан төрийн босгыг сэвтээв
Биеэ алдавч төрөө алдахгүйн
Бичээгүй цаазын дэнсийг хазайлгаж
Баатар дээдсийн ариун сүнсийг
Босож иртэл нь тэвчээрийг барж
Харийн хоолонд цадсан ноход
Хан төрийн сэнтийд шургалж
Хаан өвгөдийн цаазыг умартаж
Хар толгойгоо ихэд бодож
Буха хадун хайрхандаа
Буурал дээдсийн онгондоо
Ёсгүй хандаж
Мөснүй загнаж
Эрээвэр хураавар амьтас
Энд тэндгүй асч
Элдвийн доод гаралтнууд
Эд мөнгөөр даллаж
Их цаазыг зөрчиж
Ил цагаан шунахайрч
Их багагүй гүйлдэж
Энэ биедээ эрэмшиж
Тархи толгой руу нь асах
Тэнэмэл хорход олширчээ
Найман зууны тэртээх
Нарийн түүх сөхвөл
Мөнх тэнгэрийн тааллаар
Их эзний зарлигаар
Хаант төрийн сүрийг
Хадун хайрхандаа даатгаж
Хаант төрөө дээдэлж
Хавирганаас нэвтлэх жаваргүй
Эзэнт төрөө дээдэлж
Элгэн садандаа дайсангүй
Тугтын дор бөхийж
Туурга тусгаар нэгдэж явсан
Дээд тэнгэртээ даатгаж
Дэлхийн дайдыг эзэлж явсан
Өвгөдийн мөр нь бий
Өнгөрсөн түүх нь бий

Tuul
За тэгээд зайран удгад нэгдээд
Залбирч тэнгэртээ даатгах бол
Бөө тэнгэртнүүд нийлээд
Бохирч сөгдөн тахих бол
Учраа мэдэхгүй үрс нь
Ухвар мөчид загнаж
Хатуу идээн өргөлийг
Хамаа бусаар өргөсөөр
Хар лусаа хатууруулж
Хамаг үйлийг хаасан шүү
Халамцуу согтуу гулбилзаж
Хадун хайрханаа сэвтээсэн шүү
Хаа хамаагүй сарьж
Хайрханы лусдыг догшруулсан шүү
Ивгээл өгөх нь байтугай
Эргээд ноцохоор болгосон шүү
Гурван зайран нэгдэж
Гуйж сайн залбирч
Гунжин үнээний шимээр
Гарам жимээ татаарай
Хайрханы савдаг нь хэцүүдсээн
Харах сэтгэлгүй болсоон
Холхисон олноос залхсаан
Хориг цаазыг сануулсаан
Хундан цагаан хонио шүүсэлж
Хайлсан шаргал тосоо дэлгэж
Зөөхий сүүний өргөлөө өргөж
Зөөлрүүлж аргадаж аваарай

Tuul
Газар газраас ирсэн
Гар барьж нэгдсэн
Энд тэндээс ирсэн
Итгэл өгч нэгдсэн
Ажрай олон улаачдаа
Анхааруулж сайн хэлээрэй
Гал усыг ойртуулалгүй
Газраа шинжиж тахиарай
Торлог ихтэй газарт
Тогтож бүү суугаарай
Дэргэд онгодоо дуудаж
Дэм тусыг аваарай
За нэг иймэрхүү юм хэлж байна.
Зөвхөн надад зориулж хэлсэн айлдварыг нь таслаж авлаа

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 102

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 178

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1900

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 192

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/