Алс зүүн урд
Замбуутивийн ороннуу
Хязгаарын газартуу
Агуухан буурал, ачит буурал аав
Өргөн далайн хоймортуу


Өндөр хайлаасны энгэртүү
Ширээлж буусан лөө
Хар лүнтэн модон хөрөгтэй
Хар лусан хаан гарвалтай
Хөх лүнтэн модон хөрөгтэй
Хөх лусан хаан гарвалтай
Гутаар тэнгэрийн хөвгүүн
Ханжаахан гэж охинтой
Алтан шар хөвгүүнтэй
Ерхэн хар Ерхүүмэй минь
Хөөтэй тогоо хангинуулаад
Хоорий баавай
Таныг уримой бид
Енгүүн хар Авгалдай минь
Уутын чинээ халдагатай
Уургын чинээ озгойтой
Газрын гав үтэгтэй
Гахайн ширхэг сүүрлигтэй
Хорь арван нэгэн эцгийн
Гуулин хааны хүргэн
Гил хар Гиргэлдэй
Гингүүн хар Авгалдай баавай
Хар тогоо хангинууллаа
Хоорий баавай
Таныг уримой бид
Хар тогоо хангинууллаа
Хоорий баавай
Таныг уримой бид
Хар тогоо хангинууллаа
Хаан баавай
Наана хайхан дуулагты
Умдагтаан хүрэм сахалтай
Өвдөгтөөн шүүрэм сүүрилтэй
Ерхэн хар Ерхүүмэй
Енгүүн хар Авгалдай
Дурдахад минь дуулагтун
Дуудахад минь ирэгтүн
Ерхэн хар Ерхүүмэй минь
Енгүүн хар Авгалдай минь
Наана Найхан дуулагты
Молхио модон гаанстай гэлээ.
Морины годон хавтагатай гэлээ.
Навчин тамхи татдаг гэлээ.
Ерхэн хар Ерхүүмэй минь
Енгүү хар Авгалдай минь
Орон байрнаасаа огшин
Огторгуйн үүлээр дугуйцан дамжиж
Хэрэг үйлийг маань бүтээлцэгтүн
Зорьсон зоригийн минь зохиолцогтун!
Эргэн байж буугтун!
Элин байж дэгдэгтүн!
Сахиус шүтээн болсон
Ел хар Ергэлдэй
Енгүүн хар Жиргэлдэй
Хаан баавай сонсон сонсогтун!
Өргөн далайн ольтрогт
Өнчин ганц хайлаасыг
Ширээлж буусан ло
Ерхэн хар Ерхүүмэй минь
Енгүү хар Авгалдай минь
Хэвтээ байгаа биеийг тэн
Хэцийн дуугаар сэрээнэм
Унтаа байгаа биеийг тэн
Оргойн дуугаар дууднам.
Хорь арван нэгэн эцгийн
Хонгор их сайдууд
Хойт үеийн
Хөвгүүд охид Мэнд амар!
Мэнд ээ!
Хэвтэй байсан бие минь
Хэцийн дуугаар ирлээ
Унтаж байсан бие минь
Өл буурал
Онгон эрээн
Оргойн тань хангинаанаар
Огторгуйгаас огшиж
Огцом газар амалж ирлээ би
Юуны тэн ергөлгөөн бэ?
Хэний тэн хэлцээн бэ?
Хэнээс хэнтэгтэй
Юунаас юнтэгтэн
Юунд намайг дуудав та нар
Хар хэрэг гэхлээр
Аргамжилж наадлаа
Авгалдай баавай
Ачит буурал аав гүүллээ
Хар тэрэг гэхлээр
Хав ид миньтэнд
Хар үхээрийн үүдэнд
Хаялцаж наадлаа
Үхээрийн үүдэнд
Өвсөн золиг
Өгөлцөөн наадам
Амины тулд
Андалдаа наадам
Бидний тулд
Бэлэг билээ
Улаач харын минь
Хав ид минь тэнд
Гурван харгуйн бэлчирт
Дөчин шулмыг
Хэний хэлцээн бэ?
Юуны ергөөн бэ?
Чандага шавардмаар
Шанага гозоймоор
Шар улаан цайны маань
Дээжийг баригтун
Таныг урин залсан
Хэрэг маань бол
Алхаа тань ариун
Гишгээ тэн гэрэл
Таныг гэж тахилаа
Мөн хэмээн мөргөлөө
Үхлийн эзний үүдэнд
Өл хөх ухныг тань хүргэлцэж
Өвчин үйлээс тэн мулталж
Уриан дуудаан байх даа
Салгандаа савж
Баруундаан бардаж ирлээ
Улаан тамхи унд минь
Хавт тамхи хав минь
Амь насны андалдаан хийж
Үхээрийн гараас тавиулъя
Хэтэрхээн үзэгдэнэ үү? гэж Авгалдайн сурахад хүмүүс
Үгүй ээ!
Үзэгдэхгүй байна гэвэл тамхиа сайтар нэрж сууна.
Хэтэрхээн ирнэ үү? хэмээн дахин сурваас
Ирлээ ирлээ гэвэл босон харайж:
Улаан зүрхийг минь зүсдэг
Улаан тамхи татсангүй
Хар зүрхийг минь хатгадаг
Хавуучи тамхи нэрсэнгүй
Өвчин тэн үгүйрэг!
Гамшиг тань ханзраг!
Ханиад тань дэгдэг!
Томуу тань тонилог!
Үхэр хар чулууны
Үйрч бутартал
Үхлийн зах бүү үзэгтүн!
Морин чинээн чулууг
Могцорч үгүй болтол
Муу юм бүү үзэгтүн!
Хонин чилээн чулууг
Ховхорч үгүй болтол
Хохирол бүү үзэгтүн!
Хадан гэртээ харилаа
Модон гэртээ буцлдаа
Огторгуйдаа дэгдлээ
Орон нутагтаа буцлаа
Хээ-ээ-ээ хөөг
Хээ-ээ-ээ хөөг
Хээ-ээ-ээ хөөг гэж дуудан бөөлнө.

 

Бусад мэдээ

Feb 05, 2021 145

ОНГОД

Jan 26, 2021 99

Дээл

Jan 26, 2021 118

ГУТЛЫН ТУХАЙ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/