Уншиж байна...

2015.03.18
ЗҮҮНИЙ 44 ТЭНГЭР НЬ:
- Атаа тэнгэр, зүүний 44 тэнгэрийн толгой тэнгэр. Бас адаа тэнгэр, асур тэнгэр гэдэг.
- Хүчир тэнгэр, хан хүчир тэнгэр гэдэг. Хүн малын идэш өгөх тэнгэр.


- Яруу шороо тэнгэр, зүүн хойд зүгт залрах муу дуутын орны эзэн тэнгэр.
- Ширмэл ширмэн тэнгэр, гачигдал гашуудлыг сэргийлэх тэнгэр.
- Хидэр догшин тэнгэр. Хэрүүлийн эзэн адар догшин тэнгэр гэдэг. Дайн байлдааны толгой тэнгэр.
- Бочим тэнгэр, элдэв өрөвсөл өвчнийг хамаарсан тэнгэр.
- Хадарга боомон тэнгэр, хараал зүхлийн эзэн тэнгэр, хараалын эзэн хадарга боомон тэнгэр гэдэг.
- Хан хар тэнгэр, догшин хар тэнгэр гэдэг.
- Ноён баавай тэнгэр, хуульт ертөнцөд оршихгүй тэнгэр.
- Суут дайчин тэнгэр, ганц нүдтэй тэнгэр.
- Учрам дайчин тэнгэр, үүд хаалгыг сахигч тэнгэр.
- Хөх дайчин тэнгэр, үүдний зүүн талыг сахигч тэнгэр.
- Асур тэнгэр, хурмаст тэнгэртэй эсэргүүцэж тэмцсэн тэнгэр.
- Хан хажир тэнгэр, зүүн хойдод заларч догшин газар тэнгэрийн муу орныг эзлэн суусан тэнгэр.
- Хөндлөн халзан тэнгэр, зүүн өмнө залрагч эзэн тэнгэр.
- Униар хар тэнгэр
- Цусан гол тэнгэр
- Буруу цоохор тэнгэр
- Шар цоохор тэнгэр
- Тэх тэнгэр, ямааны эзэн тэнгэр
- Гурван салхи тэнгэр
- Амьч гурван тэнгэр
- Бүрдэн хар тэнгэр
- Бүхлэгэр хар тэнгэр
- Хайр хар тэнгэр
- Хар цоохор тэнгэр
- Хар балар тэнгэр, Балар хар тэнгэр гэдэг
- Модор тэнгэр
-Эрин тэнгэр
- Мангас тэнгэр
- Хязгаар тэнгэр
- Өгөөмөр тэнгэр
- Ажир тэнгэр
- Цахилгаан тэнгэр
- Ятга тэнгэр
- Хяргуун тэнгэр
- Таянмай тэнгэр
- Атаа бэрс тэнгэр
- Аянган тэнгэр, аянга цахилгааныг захирагч тэнгэр
- Зүрхэн хар тэнгэр, зүүн зүгийн эзэн тэнгэр
- Марсын охин тэнгэр, долоон гахай хөлөглөсөн марсын охин тэнгэр “мангасын охин тэнгэр” гэдэг.
- Эллэн эх тэнгэр, хар нохой дагуулсан эллэн эх тэнгэр
- Саармаг есөн тэнгэр, шар ямаа хөллөсөн саармаг есөн тэнгэр гэдэг.
- Цахилгаант тэнгэр, цагаан ногооныг илтгэсэн цахилгаант тэнгэр гэжээ.

Энд дурьдагдсан тэнгэрүүдийн нэр нь хэдийд чухам хаанаас бий болсон нь тодорхойгүй. Шарын шашин монголд ирээд бас олон тэнгэр нэмэрлэхийн хамт тэдний тэнгэр бөөгийн тэнгэрүүдийг ахлах болжээ. Цагаан хар гэж тэнгэрүүдийг ялгасан нь хар цагааны сүлд шүтлэг утга зүйл билэгдэлтэй холбоотой.

- Өнгөний утга зүйн билэгдэл
- Шинж чанарын агуулга
- Арга билиг
- Эцэг эхийн талын ёс угсаатай холбоотойгоор ангилсан байна.

Бөөгийн шашиныг судлагч Эрдэмт 1995 онд “Баатарлаг туульс ба бөөгийн дуудлага дахь тэнгэр” гэх өгүүлэл нийтлүүлж бөөгийн дуудлага баатарлаг туульсад гардаг 175 тэнгэрийн нэрсийг жагсааж нэг хэсэг тэнгэрийг тодорхойлсон байна. Энэ бол тухайн үе хүртэл бүртгэгдсэн бөөгийн шашины тэнгэрийн хамгийн олон тоо болно. Тэнгэрүүдийг нэг бүрчлэн нэрлэхийн хамт бүлгээр нь нэрлэсэн байх нь олонтоо байдаг. 33 тэнгэр, 77 этүгэн тэнгэр, 99 тэнгэр, 75 тэнгэр, 33 номт цагаан тэнгэр гэх мэт олон тоогоор бөөгийн дуудлага болон баатарлаг туульс дотор гарч ирдэг.

Барууны ба зүүний тэнгэрийг голлон судалсан боловч хойд зүгийн 77 этүгэн тэнгэр, өмнө зүгийн 99 гал улаан тэнгэр зэрэг дөрвөн зүгт оршдог тэнгэрүүдийг тэр бүрчлэн нарийн судлаагүй байна. Мөн дархад, халх, тува зэрэг бөөгийн дуудлаган дотор гардаг номтын ногоон тэнгэрийн тухай тэр бүр бичиж тэмдэглэж судалсан зүйл алга байна. Чухамдаа эдгээр тэнгэрүүдийг бүгдийг нь тоочин нэгтгэвэл 275 тэнгэр болдог юм. Нутаг орон бүр, үндэстэн ястан бүр тэнгэрүүдийг өөр өөрсдийнхөөрөө нэрлэж заншсан бололтой. Учир нь нутаг орон бүрт нэрлэгдэж байгаа нэр нь тэр бүр нийтлэг биш байгаа юм.

Монголчууд эртнээс мал аж ахуй эрхэлж байгаль дэлхийг түшиглэн түүний өгөөмөр хишиг буянаар амьдарч ирсэн ард түмэн тул байгаль ертөнцөд туйлын дотно элгэмсэг хандаж байдаг. Тэдний байгаль ертөнцийн элдэв бүхнийг цөмийг эцэг тэнгэр, эх этүгэн газрын ивээл соёрхол хэмээн үзэж чин сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалж улмаар дээдлэн шүтэж ирсэн баялаг уламжлал туршлагатай юм.

Иймээс монголчуудын тэнгэр шүтлэг нь тэдний аж амьдрал орчин ахуй лугаа авцалдан үүссэн олон мянган жилийн түүхтэй эрхэм нягт уламжлалтай болно. Энэ сайхан уламжлал нь эх байгалийг хамгаалж хүн байгаль эвсэн орших энэ цаг эринд улам ч эрхэм чухал ач холбогдолтой болж байна. Иймээс бид тэнгэр шүтлэгийг мухар сүсэг гэж муучилж болохгүй юм. Харин ч эргэн үзэж эх дэлхийгээ хайрлан хамгаалах түгээмэл арга хэрэгсэл болгон хойч үедээ үлдээх ёстой билээ.

Эцэг тэнгэр, этүгэн хийгээ улам хүндэтгэн шүтэж түүний хайр хишиг, ивээл соёрхолыг илүүтэй хүртэхээр чармайх хэрэгтэй юм.Үүнд уламжлалт тэнгэр тахилга ба шүтлэгийг сэргээж түүнийг зарим журам зан заншилыг нэгтгэн хэлбэржүүлж олон түмнээрээ тахин шүтэхэд дөхөм болговол зохино. Шарын шашин монгол оронд нэвтэрч орж ирсэнээс хойш бурхан шашины шүтлэг нь хэвшин журамжилж бөөгийн тахилгын шүтлэг нь улам баларсан нь байгаль ертөнцдөө хандах монгол хүний сэтгэлгээг эвдэж харин ч эх дэлхийгээ үл тоомсорлох эзэгнэн захирах гэсэн харгис хатуу бодлого нийтэд хэвшин тогтож эх байгаль маань эвдэрч сүйтэх аюулд сүүлийн 50 жилд орсон юм. Иймээс эцэг өвгөдийнхөө эртний уламжлалт шүтлэгийг сэргээвэл байгаль хамгаалах үйлсэд нэн их ач тустай гэж үзэж байна.

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/