Уншиж байна...

Ойрад Монголчууд гэрийн онгоо Заяач тэнгэр буюу Эзээ гэж нэрлэдэг.Уулга алдахдаа "Заяачаа Заяач" гэж уулгалах.Өвөг дээдсийн сүнс сахиус,тухайн айлын хамгаалагч гэж ярилцдаг.Саяханыг хүртэл айл бүр өөрийн удамын сахиус онготой байсан юм.Хүүхэд болгон энэ дэлхийд төрөхдөө өөрийн гэсэн заяач тэнгэртэйгээ цуг төрдөг бөгөөд нөгөө заяач нь хүүхдийг халтирахаар нь түшиж,хазаахад нь тулж хүн болгодог гэлцдэг.


Эрт цагт нэг баян айлын цээрч,цэвэрч гэж жигтээхэн гэргий хүүхдийнхээ хөлийг шороог гарыг нь тосонд хүргэлгүй арчиж зүлгэн асарч халамжилдаг байжээ.Идэж уудаг юмнаас нь үртэс ч газар унагаадгүй иймээс өөрийг нь хамгаалдаг хөлтэй заяач тэнгэр нь өлсөж харангалаад, өөр айлын нялхсын асгаж цутгасан хоол хотноос хүртсээр ирэхэд нөгөө хүү эндчихсэн байсан гэлцэх.
Хүүхэд хоол ундаа асгаж цутгаж байж,өөрөө идэж ууж сурдаг,ингэхдээ заяач тэнгэрээ цуг хооллож байдаг юм гэнэлээ.
Манай өвөөгийн Эзээ гэрийн зүүн талд тэрмийн(хана) толгойд эсгийн цүнхэн дотор байсан юмдаг.Хүн болгон хардаггүй.Согтохоороо өөрөө гарч ирдэг дуу дуулдаг гэлцдэг байв.Эзээ харж байсан хүмүүсийн үгнээс сонсоход төө хэр биетээ маш урт цагаан сахалтай хүн дүрстэн байдаг гэнэ.Эзээтэй айлын малаас гарз гардаггүй гэлцдэг.
Шинэ бэрээ өөрийн галдаа мөргүүлж овгийн гишүүн хэмээн хүлээж авсаны дараа эзээ тэнгэрийг сайн хооллож байхыг захидаг учир нь сайн хооллохгүй бол тухайн гэрийн эзээ бэрийг хорлож,мал амьтангүй үгүй хийдэг гэнэм.Манай нутагт нэгэн айлын эзээ хоёр ч бэрийгээ хорлоод гурав дахь бэр нь болж очсон эмэгтэйн ээж аав нь тэднийх их догшин эзээтэй (биелсэн амьд онгон сахиустай ) айл шүү хоол цай идээ цагааныхаа дээжийг сайн дээжилж өгч бай гэж захиад явуулсан юм байна. Бэр болж очсон хүн ч үүнийг яг таг биелүүлж хамаг сайн юмаа дээжилсээр эзээг өөртөө дасгаад ирэхийн үед эзээ нь харагдаад эхэлжээ.( төө орчим өндөртэй хүн шиг дүрстэй юм байсан гэдэг.) Нэг өглөө эрт босоод архи нэрж цөгцөнд дүүргэж тавиад үхрээ саахаар гарчээ. Үхрээ саагаад ороод ирэхэд нөгөө эзээн тэрмийн толгойноос өлгөсөн дээжний тавцан дээр тасраад уначихсан байжээ. Галдаа их харган өрдөөд дэгжээд ирэхийн үед галруу авч хийж дарсан түүх бий.
Ойрад Монголчууд дотор дээрх онгод сахиустай холбогдох өөр бас нэг зан үйл нь муулсан малын зүрхийг эзээ тэнгэрт өргөх буюу зүрхний дээд үзүүрийг хэрээслэн сэтлэж бүтнээр нь эзээн тахилгын урд тавьдаг явдал.Ийн тавьж тухайн амьтны сүнсийг эзээдээ өргөдөг гэнэ .Маргааш нь тухайн зүрхээ айл хотлоороо энэ тэнцүү хуваан иддэг.Яг Ойрад Монголчууд дунд өдгөө ч амь бөхтэй байгаа энэ зан үйлийн тухай Рубрук(13-р зуунд Монголчуудтай уулзсан) мөн өөрийн номондоо дурдсан байдаг.Ойрадын эзээ тэнгэрийн тахилга шүтлэгийг 1930-аад оны үеэс эрс хориглож , маш олон айлын сахиус онгыг шатаасан гэдэг гэвч одоо хүртэл зарим айлууд эзээгээ шүтэж тахисаар л байна.
Khar Dungerten

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/