Уншиж байна...

"Буман цагаан лус" хэмээх сударт: "Лус хэмээх нь усанд, Савдаг хэмээх нь газарт, хүчит догшин Нян хэмээх нь огторгуйд,


Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог" хэмээн айлджээ.
Лус савдаг нь нүднээ үл үзэгдэгч хий махбод биетэй, адгуус хийгээд бирдийн язгуурын амьтан бөгөөд харамч болон хилэнт нугууд үйлийн эрхээр лус, савдаг болж төрдөг байна. Иймээс лус савдаг нь өөрийн эзэмшил газрын ил далд баялагт харам ихтэй, түүнтэй зүй бусаар харьцвал хилэгнэн тогширч хорлол хөнөөлийг хүргэдэг аж. Лус савдагийг дотор нь эр, эм, хар, цагаан гэж ангилна.
Лус нь ерөнхийдөө эр нь гурван зуун жар, эм нь гурван зуун жар байдаг бөгөөд нөхөд, зарц сэлтийнхээ хамт тоо томшгүй олон ажээ. Мөн лусыг цагаан, хар, бор, хөх, шар, ногоон, улаан, хар цоохор өнгөөр нь найман аймаг болгон ангилдаг.Үүнд: Хааны язгуурын цагаан лус, богдын язгуурын шар лус, бярманы язгуурын хар лус, 4 махранз найман их лус зэрэг болно. Эдгээр найман аймгийн лусуудын дүр байдал нь хүмүүн цээжтэй, могой бөгстөй. Тэд их хүчтэй, эзэмшил баялаг ихтэй, хэдэн галбыг хүртэл насалдаг гэнэ. Сохор хар лусын хорлол нүүрлэвэл хэн боловч хорлолоос ангижран хагацалгүй өвдөх зовох тэр байтугай амь насаа хүртэл алдах аюулыг амсана. Иймд лусыг аргадан тайтгаруулж байх нь зохилтой.
Савдаг нь газар дэлхий, ан амьтан, ургамал модыг эзэмшин оршино гэж үздэг. Савдгийг хураангуйгаар ерэн нэг, дунджаар зуун тавь, дэлгэрэнгүйгээр мянга хүртэл байдаг. Газар усны эзэд нь сахиус бурхан, хүчит тэнгэр, баатар жанжид, хүчит амьтдын дүр байдалтай байдаг байна. Лус хэмээгч амьтан нь буух, буцах, ичих цаг хугацаа өдөртэй. Лус нь зөвхөн үхэр сар буюу өвлийн адаг сард ичдэг байна. Иймд уул овоо, ус голыг тахихдаа лус буух, буцах, ичих өдрүүдийг сайтар мэдвэл зохистой.
Лусын буулттай өдөрт уул овоо тахих, лусын бумба дарах, лусын сан тавих, тахилга үйлдэх, аргадан тайтгаруулах, хүсэл даатгалаа өчих, дүлцэнгийн элс өргөх зэрэгт лус савдаг баярлаж өлзий хишгээ хайрладаг.
Лусын буцалттай өдөр болон ичсэн үед дээрхи үйлүүдийг хийхийг тэвчинэ. Хэрэв үйлдвээс лусын хот балгад, орон газарт цусан болон мэсэн хур бууснаар лусууд муужрах, галзуурах, тахир дутуу болох, өвчин эмгэг хүрэх зэрэг гэм гардаг тул тухайн хүн болон нутаг оронд лусын хорлол, өвчин тахал, үхэл үгүйрэл зэрэг өлзий бусын зүйл гардаг ажээ.
Лусад тэдний үл таалдаг сонгино, сармис, архи, мах, хүдрийн заар, элдэв хорт муу үнэртний зүйл, бузар буртгийг үл халдаах нь нэн чухал. Зарим уул овоонд мах шүүс, архи дарсыг өргөдөг нь номын адистын хүчээр рашааны мөн чанарт урвуулж өргөл болгодог. Үүнийг мэдэхгүй хүн дураар үйлдэж болохгүй.
Билгүүн чинад хязгаар хүрсэн Очироор огтлогч судрын ач тусаар уншигч тойн ба савдагийн эзэд сэлт бодь хутагт хүрсний хорин хоёрдугаар зүйлд: Би энэ газрыг эзэлсэн савдаг нь бөлгөө. Энэ хаан өдөр бүр манд их хэрэгтэй эм зай, номын өглөг өгөх буй.
Түүний харъяат олон улс нь хиншүү хярвас үл хийхийн тул лус савдаг хийгээд найман аймаг бид нарт өвчин тахалгүй аажим жаргасан нь энэ хааны ач тус тул ачийг хариулсугай гэж санаваас хаанд туулсан бурханаас бус бүгд нь гүйцэд тул шажин их дэлгэрэх амьтныг их тусалваас үнэхээр туулсан бурханы хутгийг хаан даруй олох болно гэж сэтгээд тэнгэрээс бошго олж би тэргүүтэн лус савдагууд бид бүтээж хаанд өргөсөн сүм энэ билээ...хэмээн лус савдагууд хүмүүний зүй зохистой үйл мөрд баясаж хариу үзүүлж байдаг байна.

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 175

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
4
5
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/