Аяар баруун урдаас
Амлаж мэдүүлсэн
Да цагаан хонхыг
Даршуулж буусан
Далан хэлтэй хуурыг
Харшуулж буусан
Тайлаг цагаан тэмээг
Таваглаж буусан
Тавтай мөнгөн буйлыг
Гялбуулж буусан
Эвдэрхийг эвлүүлсэн
Хугархайг хунисан
Задархайг залгуулсан
Тамидархайг таниулсан
Бутархайг эвлүүлсэн
Тангалай цоорхой
Тарничин гүүлсэн
Эрхий цоорхой эмчин гүүлсэн
Долоовор цоорхой
Домчин гүүлсэн
75 дархчуул, 88 налваач
99 элбэчин, 108 зурхайч
Халуун шар бурхан гарвалууд
Хүүгэн шар бурхан гарвалууд
Наанаа сайхан дуулаарай
Урилганд минь залраарай
Дуудлаганд морилоорой.
 

Тухайлбал “Тожийн ээж” онгодын тамлага.
Гуна гулгадгийн даваан дээр
Гурван зарийн ачаа хаясан би
Дөрөө хангинадгийн даваан дээр
Дөрвөн зарийн ачаа хаясан би
Цантай агуйгаар гэр хийж
Цасан хунгараар хуячлага хийж
Ширэн улаа цоортол
Шингэн хөлсөө дуустал явж ирсэн .. гэж дууддаг.
Энэ тамлага дуудлагад алс холын Сахаа нутгаас цаа буга хүлэглэн их уул даваанууд давж, замдаа ачлага уналага нь эцэж муудсанаас ачаа тээшээ хаяж агуй хонгилд орогнож, цасанд даруулж, явган нүцгэн явж ирсэн байна.
Хавархсан тамлага:
Буриад Модоон удганы тамлаг:
Хаан цолд дийлдээгүй
Гомбын басган Модоон би
Эзэн хаанд дийлдээгүй
Эрх дураараа Модоон би хэмээдэг байна.
 А.Готов

Хөсрийн хэлтэй хүн чинь
Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
Хөвчин бие нь тарчилж
Хамгаалах юмгүй тонгочиж
Хар санаа нь баглаж
Хачин тарчилхыг үзнээ хөө
Хэлсэн сансаныхаа төлөө
Хэмжээгүй муухай тарчилж
Үхэл зовлонд унаж
Үйлээ идэлж тарчилна
Хааяа намайг дуудаж хашгираарай
Хэл амаа таслахын тулд саадгүй 49н өдөр
Сайн зангаж хяргаарай
Хар санаатаныг хааж чадна
Хатуу хэлийг тасалж чадна
Бардам аюулыг зайлуулж чадна
Баруун талдаа хадгаа авч яв
Алт мөнгөө дууд
Ангайх хэлийг тасал.
 
А.готов

Онгодын тамлаг гэдэг бол ихэвчлэн бөөгийн онгодын магтаал, дуудлага, мэндийн үг ч юмуу элдэв амьтны дуу чимээ гаргасны эцэст тамлаг дуудлага орж ирдэг онцлогтой юм. Онгодын тамлагыг бөө удган, зайран нар доорхи байдлаар тодорхойлдог ажээ.


Бөө мөргөлд лус хөллөлтэй бөө, онгод хөллөлтэй бөө байдаг буюу хүч чадлын хувьд нилээд ялгаатай байдаг. Лусын бөө харьцангуй хүч чадал ихтэй хэдий ч өөрийн эзэн биеэ захирч, удирдах чадамжаар сул байдаг бол онгодын бөө өөрийн биеэ мэдэрч захирах тал дээр нилээд сайн боловч хүч чадлын хувь сул байх нь элбэг байдаг. Өнөө цагт энэ зүйлийн ялгаа, онцлогыг мэдэхгүй улмаас бөө мөргөлд өвөг дээдэс, сахиус гэсэн зохиомол нэр томъёо үүсэж бий болсон. Лус хөллөлтэй бөө гэдэг бол байгалийн сэтгэл буюу хүчин зүйлээс / байгаль дахь элдэв гоц үзэгдэл болон байгалийн доройтол / үүдэлтэйгээр бөө болохыг хэлдэг. Харин онгод хөллөл нь хүний сэтгэлээс үүсэлтэй, ухамсаргүй хар хүчийг удирдан жолоодох чадвартай бөөг онгодын бөө гэдэг. Лусын бөөг сонгон тодруулах замаар харин онгодын бөөг үе улиран залгамжлах аргаар бөө болгодог. Газар орон, нутгийн эзэн онгон газрын ЛУС-ыг юм, уул ус газар орон тус бүрдээ нэг эзэн бөө буюу онгодыг аав ээж гэх нь ч бий.
А.Готов
 
Халх бөө нар тахил шүтээнээр буусан онгодуудаа мордуулахдаа мөн дуудлага дууддаг. Үүнийг “Уг зул дэгдээх дуудлага” гэдэг.
Дуудсан бүх гарвалууд минь
Дурдсан бүх шүтээнүүд минь
Хар цагаан гарвалууд минь
Харь халуун гарвалууд минь
Бурхан цагаан гарвалууд минь
Буумал их шүтээнүүд минь
Булт нэг дэгдээрэй
Багш шавийн сахиусууд минь
Баяртай нэг мордоорой

Шоог шоог шоог

Шээг шээг шээг
Шийг шийг шийг
Хаан их тэнгэр Мөнх тэнгэр эцэг мину 
Хатан эх дэлхий этүгэн ээж тэнгэр мину
Харсан манасан удмын минь их заяат тэнгэрүүд мину 
Сэртийж бүрэн хар
Сэрвийж бүрэн сонс
Сэтгэл зүрхийг минь бүрэн мэдэртүгэй. 
Үр ялгаагүй үндэс ялгаагүй
Хөх тэнгэрийн тамгатай

 

Энэ цагаас эхлэн
Идуган зайрангууд сонстугай
Дээд тэнгэрээс заяатай
Дэвжид лусаас хөллөөтөй
Долоо дордовч найм сэхдэг
Догшин монголын удам

Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтны удам гэдгийг
Доройтож муудсан үрсдээ
Домог болсон улсдаа
Дор бүрт нь таниулж
Дотор бүрт нь сэхээрүүлье хэмээн

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/