Уншиж байна...

Аль ч салбарт эрдмийн цол, доктор хамгаалахад дараах дэс дараалалаар хамгаалах ажил явагдана.
Эрдмийн зэрэг цолыг хамгаалах ажил нь шалгалт өгч аспирантурт элсэхээс эхлэнэ. Элсэлтийн шалгалт хүнд байдаг, амаргүй даваа юм. Шалгатанд тэнцээд 2 чиглэлээр сонголт хийж ажилна.
1. Бие даан эрдэм шинжилгээний бүтээл дээр ажиллаж цол хамгаалж болно. Энэ нь олон жил ажиллаж байж үр дүнд хүрдэг.
2. Тодорхой сургуульд суралцаж байж эрдмийн зэрэг, цол хамгаална.
Дотоодын сургуульд 3-4 жил хөдөлмөрлөж байж тодорхой сэдвээр эрдмийн зэрэг хамгаална.

Гадаадын сургуульд хэлний бэлтгэл ороод 3-4 жил суралцаж бүтээлээ хамгаалах түвшинд хүрдэг. Тодорхой сэдэв сонгож эрдмийн бүтээл дээр ажилна.
Энэ олон жилийн тасралтгүй хөдөлмөрийн үндсэн дээр урьдчилсан хамгаалалт хийнэ.
Дан эрдэмтдээс бүрдсэн 25-30 хүнтэй эрдмийн зөвлөлд бүтээлээ хамгаална.
Эрдмийн бүтээл нь олон зуун хуудаст багтсан байдаг. Дэлхийн нэртэй гоц авьяастан цөөн хуудастай бүтээлээр эрдмийн цол хүртсэн байдаг.
Жинхэнэ хамгаалалт хийж чадсаны дараа эрдмийн бүтээлийг нь баталж, доктор цол олгодог.
Гадаад, дотоодод докторын цол хамгаалаад бүтээлээ Монгол Улсын Шинжлэх ухааны байгуулагад бүртгүүлж, нэг хувийг санд хадгалуулна. Доктор хамгаалсан бүтээлийн хураангүй товчлолыг Улсын номын санд өгч, уншигч олонд нээлттэй танилцах боломж олгоно.
Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд доктор цолыг эзэмшиж, ажиллаж буй байгууллагаас цалиндаа цол зэргийн нэмэгдэл 10-15 хувиар нэмүүлж тооцож авдаг журамтай.
Миний бие монгол дахь эрдмийн цол зэргийн асуудлаар Шинжлэх ухааны академид шалгалт хийж эрдэмтэн докторуудын асуудлыг тодотгож байсан билээ.
Энэ зүйлийг танилцуулсан нь манай бөө нар хуурамч докторын зэрэг гуншин хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байгаа юм.
Манайд бөө нар нэг нэгэндээ гоё цаасан дээр "доктор" гэж бичээд өгчихдөг. Энэ бол маш ичгэвтэр байдалд өөрсдийгөө оруулж байгаа юм. Соёлт ертөнцөд энэ бол шууд онигоо болгон яригдах зүйл юм.
Нэг сайхан урт танилцуулагтай нэр хүндтэй хүн болох гэж өөрийгөө онигоонд оруулж байснаас даруухан байсан нь дээр юм.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 191

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/