Уншиж байна...

Tserensambuu Sharav
Амьтны гаралтай өөх тосыг хүмүүс таргалалт, зүрх судасны өвчин зэрэгтэй холбон ойлгож, аль болох татгалзахыг уриалдаг байсан билээ. Тэгвэл сүүлийн 50 гаруй жилийн турш зүрх судасны өвчлөл үүсгэгч гол хүчин зүйл хэмээн үздэг байсан амьтны гаралтай өөх тос нь харин ч хүний биед хэрэгтэй зүйл болохыг олон судалгаагаар нотолсон аж.


1961 онд Америкийн мэс засалч Энсел Кис (Ancel Keys) өөхийг зүрх судасны өвчлөл болон цус харвалт үүсэх шалтгаан болдог гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөх тос, холестерин гэх мэт зүйлсийг өнөөг хүртэл муулсаар ирсэн билээ.
Мөн “холестеролгүй” хүнсний бүтээгдэхүүний зах зээл бий болж хүмүүс ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх болсон. Энэ бүхэн нь хүний биед сайн бус харин ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Маргарин хийхэд хэрэглэдэг байсан үнээний сүүг үл мэдэгдэх химийн бодисоор орлуулсан. Мөн хүүхдүүдийн идэх дуртай эрдэнэ шиш, амуу будаатай өглөөний хоол нь тэр чигтээ нүүрс ус бөгөөд хэтрүүлэн хэрэглэх юм бол цусан дахь сахарын хэмжээ огцом өсдөг юм.
2014 оны “Time” сэтгүүлийн нүүрэн дээр “Эрдэмтэд өөх тосыг муу гэж үздэг байсан. Тэдний буруу байжээ” гэсэн тайлбартай зураг тавьж байв. Сэтгүүлийн доторх нийтлэлд тослог багатай, нүүрс ус ихээр агуулдаг бүтээгдэхүүн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэн цадах мэдрэмжийн оронд өлсөх мэдрэмж өгдөг, түүнээс болоод хүн илүү идэж жин нэмдэг тухай бичжээ.
Өөх тосны ашиг:
Амьтны гаралтай өөх тос нь төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон маханд агуулагддаг. Хэдийгээр өөх тос нь илчлэг ихтэй ч хүн өдөрт авах ёстой илчлэгийнхээ 30 хувийг түүгээр бүрдүүлэх ёстой аж.
Тослогтой сүүг дэглэмээсээ хасаад оронд нь ямар ч тослоггүй сүү хэрэглэхийг илүүд үздэг хүмүүс олон бий. Үнэндээ сүүний тослог нь нийт 140 гаруй төрлийн хүчил өөртөө агуулсан байдгаас гадна фосфатидын лецитинаар баялаг. Тус бодис судасны бөглөрлөөс сэргийлж, өөх тосны солилцоог зохих ёсоор хангаж, элгэнд хуримтлагдахаас сэргийлдэг.
Бүх төрлийн өөх тос нь бие махбодийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг. Жишээлбэл, цөсний хүүдий нь өөх тосыг тусгайлан боловсруулдаг. Хэрвээ цөсний хүүдийнд боловсруулах зүйл байхгүй бол чулуужилт үүснэ.
Малын өөх нь хүнд бүрэн цадсан мэдрэмжийг өгдөг учраас хүн удаан хугацаанд ахиж юм идэх сонирхол төрдөггүй. Мөн өөх нь тархины үйл ажиллагаа, бие махбодийн хэвийн байдалд шаардлагатай каротин, лецитин, А, Е, Д зэрэг амин дэмүүдийг агуулдаг юм.
Монгол хүн амнези-ой санамжаа алдах, деменци-тэнэгрэл, зөнөх нь бага байдаг нь амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэдэгтэй холбоотой юм.

 

 

 



Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/