http://www.zoofirma.ru/

Багш шавийн барилдлагын ёс зүй  (Багшийн ёс зүй)


15. Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, 5-оос дээш жил бөөлсөн (буриад бөө бол 5-н чанараа гүйцээсэн) гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай болсон байхаас гадна бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн маш их дадлага туршлага хуримтлуулсан чадварлаг бөөг багш бөө гэнэ.


16. Багш бөө шавийг зөвхөн замчилаад орхих биш төрсөн үр мэт хайрлан бөөгийн эрдмээ харамгүй зааж өвлүүлэх, шавиа эрсдэлтэй буруу алхам хийхээс сэргийлж цаашид бөөгийн замналаар биеэ дааж явах хүртэл нь зааж зөвлөн туслах, замыг засаж өгөх нь багш бөөгийн хүлээсэн үүрэг мөн.
17. Шавийн тоо нь тэнгэр сахиуснаас зааж тогтоосон тоон хязгаартай байдаг. Иймээс багш бөө шавийн тоог онгод тэнгэрийн зөвшөөрсөн тооноос хэтрүүлж хэт олон шавь авахгүй байх.
18. Нэг удамд ихэвчлэн нэг л хүн улаачаар тодордог.Иймээс багш бөө нь нэг удмаас гарах улаачийн тоог өөрийн дураар тогтоож шавь босгож болохгүй. (гэр бүлийн бүх гишүүдийг бүгдийг бөө болгох гэх мэт)
Зөвхөн онгод тэнгэрүүдийн зааж тамгалсан тэдний зөвшөөрсөн тооны улаачийг шавь болгож босгох.
19. Багш бөө болж өгвөл зан үйлийн хувьд ойр төстэй ойролцоо яс угсааны хүнийг л шавиар авах. Хэрэв онгодын ёс жаяг таарахгүй бол уг хүнд багшлахаас татгалзах.
20. Багш бөө шавийн онгодыг нь булааж, урвуулан ашиглах, шавиа хууран мэхлэх нь мөнх тэнгэрт тэрсэлж буй гэм нүгэлт үйлдэл тул үйлийн үр хариу нь өөрт нь болон үр хойчид нь маш хатуу ирдэг гэдгийг сайтар ухамсарлан хүнлэг сэтгэлийг чанд баримтлан шавийг уг удмын онгод тэнгэртэй нь зөв холбож өгөх.
21. Багш бөө шавийн онгод тэнгэрийн зэрэг дэвийг зөв тодорхойлж таниж чаддаг байх.Шавийн онгодыг таньж чадахгүй бол багшлахаас татгалзах,
22. Багш бөө нь шавийг сонгохдоо өмнөх шавийн онгодод хорлогдож байгаагүй байх. Мөн шавь болох хүн нь өөрийнх нь Багш бөөгийн онгодод хорлогдож байсан эсэхийг сайтар шалгаж байж шавиар авах.
23. Багш бөө Монгол бөөгийн багш, шавийн барилдлагын уламжлалыг хатуу барьж зөвхөн нэг өдөрт нэг л шавийг угийн тэнгэртэй нь холбож босгох. Уламжлал биш элдэв зохиомол жаягаар холбохыг хориглоно.(нэг дор нэгэн зэрэг олон хүнийг бөө болгон босгох) Учир нь үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч бөөгийн ёс зүй алдагдан завхарч, нэр хүнд нь унаж, олон хүмүүс хохирч алдаж эндэж байгааг анхаарах.
24. Багш бөө шавийг сонгохдоо шунаг сэтгэлээр бөө болгох ёсгүй хүнийг хөрөнгө чинээлэгийг нь харгалзан бөө болгохыг хатуу цээрлэх. Иймээс багш шавийн барилдлагад баян, ядуу хөрөнгө чинээг харгалзахгүй байх. Зөвхөн тэнгэрээс тамгатай хүнийг л бөө болгох.
25. Багш багшлах сонирхолтой, шавь өөрөө шавь орохыг хүссэн ямар нэгэн албадлагагүй байх. Багш бөө хүчээр шавиар орохыг ятгах, дарамт шахалт үзүүлж болохгүй.
26. Багш бөө шавийг сонгохдоо “Санаа муутад уг бүү бариул” гэсэн өвгөдийн захиасыг хатуу санаж, шавь болох хүнийхээ ухаан ухамсар зан чанарыг, хожимын үйлийг сайтар харж шалгаж шавийг авах.
27. Монгол бөөгийн багш шавийн ариун уламжлалд нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө бөө болгон босгодоггүй учиртай.
28. Багш бөө нь шавьтайгаа садар самуун ёс жудаггүй үйлдэл хийх. Эрх чөлөөнд нь халдан зодож танхайрах. Дааж давашгүй өргөл барьц нэхэх. Эрхшээж дарамтлах зэрэг ёс бус үйлдэл гаргахыг хатуу цээрлэнэ.
29. Багш нь шавьдаа атаа хор санаж хараал жатга хийх, шавь нь багшдаа муу санаж хорлол хийхийг хатуу цээрлэнэ. Хэрэв шавь багшдаа хорлол хийх эд зүйлийг нь хулгайлах хүндэтгэлгүй харьцах, нэр хүндийг нь унагах зэрэг ёс бус үйлдэл гаргаваас тухайн шавийг хөөн явуулж багш шавийн барилдлагыг таслаж тэнгэрт мэдүүлэн шавийн тооноос хасах бүрэн эрхтэй.
30. Өөр бөөтэй багш шавийн барилдлага тогтоож яваагүй онгод тэнгэр нь зөвшөөрч багш шавь барилдсан шавийг гарын шавь буюу тэнгэрт барилдсан шавь гэж үздэг. Өөрөөр хэлбэл албан ёсны шавь гэж үзнэ. Харин өөр бөөгөөр яваад буруудсаныг нь цэгцэлж өгсөн бөө нарыг албан ёсны шавь аэдсммцбмаауз шавийн тоонд оруулдаггүй. Эгэл хүмүүний заслыг хийдэг шиг засаж өгч байгаа явдал тул заслыг нь хийлээ гэж үзнэ.
31. Огт шавь аваагүй ба шавийн тоо гүйцээгүй байгаад онгод тэнгэр нь шавиар авахыг зөвшөөрсөн тохиолдолд будилж буруутсан бөөг тэнгэрт мэдүүлэн айлтгаж албан ёсны шавийн тоонд оруулан жинхэнэ утгаар багш шавьд барилдаж болно.