http://www.zoofirma.ru/

Нэгдсэн байгууллага гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг, шийдвэрээ хамт олны өмнө хариуцдаг, хариуцлага алдвал шийтгэл хүлээдэг тогтолцоо юм. Нийтийн өмнө хариуцлага хүлээн гэдэг бол Багш юмуу, нэг галд багтсан хэдэн хүний асуудал огтхон ч биш билээ.
2015.01.08 Дугаар Улаанбаатар хот
Монгол бөөгийн цол бууруулах тухай
Монгол говийн нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө шинэчлэн гаргасан билээ. Энэ хурал дээр Монгол бөөгийн их удган Л.Амгаланням Монгол говийн нэгдсэн их тахилгын Галын тахилгыг хийхээр өөрөө санаачилга гаргаж, Дээд цэцийн хуралдайгаар батламжуулсан байдаг.

Гэвч Тахилга эхлэхээс долоо хоногийн өмнөөс удган Л.Амгаланнямын сураг алдарч, улмаар Нэгдсэн их тахилгыг тасалсан байна.
1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Өмнийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг хийлгүй тасалж, Удган хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан,
2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажилласан. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
3. МБНЭ-ийн дүрэмийн “2.7.1. Гишүүний татвараа 18 сараас дээш хугацаанд төлөөгүй.”, “2.7.2 МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон.”
4. МБНЭ-ийн дүрэмийн “14.1. МБНЭ-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хөндив хуримтлуулах ажлыг зохион байгуулсан” бөгөөд шавь нараас МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох нэрээр хандив цуглуулсан атлаа “ 14.5. МБНЭ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хувьдаа зарцуулсан,
Эдгээр зөрчлүүдийг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
Л.Амгаланнямын Монгол бөөгийн Буриадын Их удган цолыг хасч, шат бууруулан Монгол бөөгийн Тэргүүн дээд Удган цолтой болгосугай.
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН