http://www.zoofirma.ru/

 

Бөө бэлтгэдэг зургаан сарын дамжааг амжилттай дүүргэж бөөгийн онгодоо авсан залуус баяраа тэмдэглэн тэнгэр өөд үсэрч байгаа нь энэ.

Тэд бөө болсон тул баярлахаас өөр яахав. Гэхдээ бөөгийн дамжааны төгсөлт их дээд сургуулийнхан шиг өндөр зардалтай байдаг. Бөөгийн иж бүрэн хувцас цан хэнгэрэгээ багшаасаа худалдаж авна. Сахиусаа бас л багагүй үнээр авдаг. Нэгэн залуугийн сахиус нь минжний арьсаар дамжиж ирнэ гээд багш 1.5 саяар надаас ав гэжээ. Залууд тийм их мөнгө байгаагүй тул 350 мянгын заарт хархын арьс худалдаж аваад “орлуулая” гэтэл багш нь зөвшөөрөөгүй гэдэг. Одоо бас нэг хүнд ажил нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн жилээс дамжааны багш нар нь залуу бөө нараа Монгол орны уул овооны лус савдагтай “танилцуулах аян” хийдэг болсон. Догшин савдагтай онгод тахилгатай бүх уул овоонд очин савдагт нь шавиа “танилцуулах” учиртай тул сонгуулийн ажлаар яваа мэт Монголыг бараг бүтэн тойрог гэнэ. Энэ урт удаан аялалын бүх зардлыг мэдээж шавь нар нь нийлж гаргадаг.

NUUTS.MN