Уншиж байна...
Сүүлийн үед борооны дараах мөөг шиг болтлоо олширсон бөө, удганы талаар зөн билэгтэн Т.Заманд өөрийн үзэл бодлоо нуулгүй илэрхийлдэг. “Онгод сахиусаа хүлээж авахгүй бол амьдрал чинь сүйрнэ” гэх мэт хараалын чанартай ухуулгаас болж, олон хүн өөрийгөө бөөгийн удамтай хэмээн итгэж, сэтгэл санаа болоод эд материал, хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаад тэр ихэд эмзэглэж явдаг ажээ. Энэ тухайгаа зөн билэгтэн маань “Бөө, удганы асуудал замбараагүй болсон  нэн.
Бурхан эрээр бизнес хийж яваа хүмүүс тодорхой хугацааны хувьтай, тохирсон үйлтэй байдаг. Гэтэл өнөөдөр хүний хувь заяагаар тоглож буй бөө даанч олширч.“Бөө болохгүй бол хэцүүднэ.Хүүхэд чинь үхнэ” гэж айлгаад хамаг мөнгийг нь тонож байна шүү дээ, тэд.Миний мэдэх хоёр ч хүнд иймэрхүү дарамт ирж,  амиа егүүтгэхэд хүргэсэн. Бас бөө болох гээд чадаагүй, яах ч учраа олохгүй яваа хүмүүс өмсгөл, хэнгэрэг цахиураа шатааж байхыг харсан.Зарим нь хадаг сүү барьж ирээд надаар засал хийлгэдэг” хэмээн хэлсэн байдаг.
Бөөгийн хэрэглэл, сахиус хүлээж авах ёслол  гэж баахан мөнгө залилдаг хүмүүсээс болж иргэд банкин дахь хамаг мөнгөө шавхаж, хэдэн мянган евро зээлж аваад бөө ч биш, удган ч биш болоод хохирч үлдсэнийг ч Т.Заманд гуай хатуухан шүүмжилдэг. “Зарим нь бөө болох гэж өрөнд унаж, дарамтанд ороод сэтгэцийн өвчтэй болж байна. Бөө болох гээд хууртагдсан нэг жаахан охин манайд өмсгөл зүүсгэлээ орхиод зугтсан шүү. Энэ ер нь юу болоод байнаа” хэмээн бухимдсан тэрбээр “Зөнбилгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа оролцогч нарт нэлээд хатуу хандаж байсан гэдэг юм билээ.
                                                            С.Цахиур
 
 
 

Болгоомжлоорой! Хуурамч бөөгийн шашин! гэж оросын бөөгийн шашны төлөөлөгчид анхааруулав.
Бөөгийн шашинд ноцтой аюул учрасан гэж тэд ярьцгааж байна. Уламжлалт шашин мөнгө олохыг л оролдож байгаа янз бүрийн луйварчдын анхаарлыг татаж байна. Бөөгийн шашны хүрээлэн ийнхүү оролдлогыг няцаахад туслана. Энэ эрдэм шинжилгээний төвийг нэг жилийн өмнө Эрхүү мужид байгуулжээ. Луйварчид бөөгийн шашинд итгэх итгэлийг эвдэж байна гэж Бөөгийн шашны хүрээлэнгийн професоор Пётр Ажунов хэлээд «Харамсалтай нь соёл иргэншил бөөгийн шашинд тэр болгон нааштай нөлөөлөхгүй байна. Луйварчид ид хувилгааны хүчний тусламж хүмүүст шаардагдсан үеэр завшиж байна. Жинхэнэ бөөгийг луйварчнаас яаж ялгах вэ? Бөө сурч болдоггүйг санах хэрэгтэй. Бөөгийн шашин бол үеэс үед өвлүүлж буй авьяас билиг юм.

Монголд хамгийн их байгаа зүйл юу гэж хүнээс асуувал приус машин болон бөө гэж хариулах байх. Хэн ч билээ нэг хүн 33 мянган бөөтэй болж байж ханаж, цадна гэж ярьж байсан. Тэр үнэн бол манай улсын бөөгийн тоо тэр хэмжээнд бараг хүрчихсэн байх. Гэр хорооллын нэг гудамжинд гэхэд гурван бөө байх жишээтэй. Шөнө орой болохоор л хэнгэргээ балбаад, хавь ойрын хүн унтуулахгүй ядаргаа болно доо, харин ч нэг. Зарим айл бөөгөөс зугтаж, хашаа байшингаа хүртэл зараад нүүж байгаа гэнэ, цаана чинь.

Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт үеэс л олны хараанд өртсөөр ирсэн. Гэлээ гээд бидний өвөг дээдэс содон бүхнийг шидтэнээр өргөмжлөн зарлаж, олноороо нийлэн гишгэчин сүйтгэж, устган хороож байсангүй. Сүсэг бишрэл нь солиорол болтлоо туйлшралгүй XXI зуунтай золгосон юм, монголчууд. Гэтэл байгалиар, зэрлэг амьтдаар ашиг олдог, хэтдээ сөрөг үр дагавар ихтэй бизнес энэ цагийн өнгөнд сүсэглэл, солиорлоор дэнслэгдэж эхэллээ.

Нийтийн сууцанд бөөг бөөлүүлдэггүй хуультай болъё!

Сая хол давсан хүн амтай их хотын соёлд бөө тохирохгүй байна. Үүнийг би хойно давтаж ч хэлэх болно. Яагаад гэвэл хажуу хавирганд минь бөө бөөлөөд салахаа байлаа. Шинэ орон сууцанд 3 жилийн өмнө нүүж ирэхэд нөгөө орцонд нэг бөө айл байдаг тухай гадаа нарлаж суудаг хөгшчүүдийн амнаас сонсдог байв. Хэсэг хугацааны дараа манай орцны зарим давхруудад 2-3 бөө суудаг болсон сураг гарч эхэлсэн. Хэнгэрэг дамар нь ч холоос бүдэг, бүгтхэн сонстдог болохоор нэг их юм ч бодоогүй. Гэтэл өнгөрсөн жилээс баруун хөрш,

Болгоомжлоорой! Хуурамч бөөгийн шашин! гэж оросын бөөгийн шашны төлөөлөгчид анхааруулав.

Бөөгийн шашинд ноцтой аюул учрасан гэж тэд ярьцгааж байна. Уламжлалт шашин мөнгө олохыг л оролдож байгаа янз бүрийн луйварчдын анхаарлыг татаж байна. Бөөгийн шашны хүрээлэн ийнхүү оролдлогыг няцаахад туслана.

Мухар сүсгийн номлогчид хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй яваад л байх уу?

 

Монгол улсын эрүүгийн хуулийн 148-р зүйлд "бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах" тухай, залилангийн хэргийн тодорхойлолтыг зааж өгчээ. Тус зүйлийн 1-т “өмчлөх эрх” гэдэгт Иргэний хуулийн 101

 

Өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна. Хэдий их дээд сургуульд он жилээр сурч, боловсорсон, янз бүрийн алтан, мөнгөн сайхан диплом, ромбо, зэрэг цолтой ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга. Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа нэг л мэдэхэд өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна.

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?