Уншиж байна...

Тэрбээр ийн хэллээ. Тэгвэл хуурамч, зүй бус бөө нарын гайгаар хаана ямар аймшигт хэрэг гарав. Одоогоос долоо хоногийн өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүр­гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн одоогоос нэг сарын өмнө Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлсэн гэнэ.

2012 оны 4 сарын 2
Онгодоо хүлээж авах гэж байгаад шалзарч түлэгдсэн шинэхэн бөө нар Түлэнхийн төвд өдөрт хоёр, гурваараа ирэх болжээ. Төв аймгийн Сэргэлэн суманд ноднин намар Д.Болд-Эрдэнэ хэмээх бөөнцөр учир мэдэхгүй нэгнийг “чанар авахуулна” хэмээн халуун чулуутай усанд шалз чанаж алжээ. Э.Учрал гэж арван наймхан настай охин бөө болоход шаардлагатай мөнгө цаас харамлалаа гэж уурсаад нагац эгчийгээ хутгалан хороосон мэдээ бий. Баруунхараагийн Э.Мөнхбат гэж нэг дүвчин зайран өөрөөсөө илүү хөрөнгөтэй нутгийнхаа хүнээс өргөл шаардаад, эс өгвөл гарз гарна гэж сүрдүүлжээ.

Ардын засгийн жилүүдэд буюу 20 иод онд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэсэн домог бий. Тэгвэл ардчилалын жилүүдэд буюу 90 ээд онд бөөгийн тоо эрс олширсон гэсэн домог битгий хэл бодит байдал бий болжээ. Төвдийн шашинд ад үзэгдэж социализмын эрин үед хоригдсон бөө нар ардчилалын жилүүдэд ил гарч хуучиныг өнөөдөрт авчирчээ. Зовлон ихэсэхээр нохой болон лам хоёрын тоо ихэсдэг гэдэг үг бий гэсэн. Яагаад өнөөдөр Монгол оронд бөө, мухар сүсэг болон олон арван гадны сүм хийдүүд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй гэдэг цаанаа өвчин зовлон өр зээлийн л шалгаантай биздээ.

2012 онд болсон үйл явдал

Өөрийгөө бөө хэмээн нэрлэдэг Т нь Сансарын хорооллын хойно байрлах Дэрь-Эхийн гэр хороололд амьдарна. Бөө болсон эхний хэдэн жилдээ хүний төлөг үзэхдээ муугүй байв. Нэг хэсэгтээ иргэд түүнийг шүтэж гэр орноор нь ирж очих шүтлэгтэний тоо олон байлаа.
Шүтлэгтэний тоо нэмэгдэх тутам зайран Т нь өргөл барьцынхаа хэмжээг ихэсгэх болов. Өргөл барьцын хэмжээ ихсэх тусам хөрөнгө чинээ нэмэгдэж яван явсаар шуналын “тулам” болов.
Олон хавар нэгэнтээ гэдэг шиг үйл явдал өрнөв. Зайран Т дээр шүтлэгтэн П, эхнэр Э-ийн хамт ирж мэргэ төлөг тавиулжээ. Тавьсан мэргэ төлөг таарч ихэд таалагдсан тул засал хийхээр болжээ.

Саяхны нэг орой ажлаа тараад явж байтал хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй дайралдсан хүн бүрээсээ “хүүхэд хамгаалдаг газар байна уу, хүний эрхийг хамгаалах комисс гэдэг нь хаана байдаг юм бэ” хэмээн асууж байгаатай таарлаа. Тэр эмэгтэйд угаас хэцүү явдал тохиолдсон уу гэмээр шаналантай нь аргагүй асуухаар нь бусдын адил дуугүй өнгөрч чадсангүй.

 

“Танд юу тохиолдоо вэ, та яагаа вэ, Танд тусламж хэрэгтэй болоо юу” гэтэл тэр эгч “эгч нь яахаа ч мэдэхгүй байна. Манайхан гэр бүлээрээ тэр хүнд сүсэглэж ирсэн.

Улаанбаатар хотод амьдардаг ах дүү Б С нар өөрсдийгөө бөө хэмээн бусдад түгээх болов. Түүний цаана Б С нар бөөөгийн зан үйл хийн хялбар амар аргаар мөнгө олохоор тооцсон бололтой. Хоёул бөө болсоноос хойш цөөхөн жилийн дотор бүх зүйл санасанаар болж бүтэж, бөөгийн ажил ч урагштай явах болов.
Б С нар бөөгийнхөө зан үйлийг тус тусдаа эрхлэхийн зэрэгцээ заримдаа хамтран хийх болов. Намрын нэг өдөр шүтлэгтэн О тэдэн дээр ирж бөөгийн зан үйл хийхээр тохиржээ.

Дэлхийн бөө судлалын сангаас Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд email ирүүлсэнийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс гадаадын нэр хаягтай эрдэмийн зэрэг цол , нэр алдар бүхий диплом, эрээн цаас худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
Та олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ ганц хуудас хуурамч цаасаар солихгүй гэдэгт бид итгэж байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад өнгөрсөн арван хоёр дугаар сарын 26-ны 04.00 цагийн үед иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн авто машиных нь дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарсан . Уг хэргийг Э.Мөнхбат гэгч үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.. Баруун хараад “Найман шарга” гэх хүнсний дэлгүүр байдаг. Дээрх хэрэг уг дэлгүүрийн ар талд байрлах хашаанд болжээ. Гэмт этгээдүүд уул уурхайн тэсэлгээний зориулалттай “Амонит 6Ж” гэх бодис хоёр ширхгийг машиных нь дор тавьж, дэлбэлсэн байна.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/