Уншиж байна...

Хавар болж байна.
Зарим бөө нарын мөнгө хийдэг улирал нь ирж байх шиг байна. Та онгодтой байна. Бөө бол гээд таныг, таны ойр дотны хүмүүсийг ээрээд байна уу? Шийдвэр гаргахаасаа өмнө түр азнаад үүнийг уншаад үзээрэй. Бөө хүний тавилан бол хүний хүсээд байх тавилан биш. Өнгөц харахад хүмүүсээр хүндлүүлж тахиулаад, хүмүүс өөрсдөө гүйж очоод тахил дээр нь мөнгө тавиад байгаа юм шиг харагддаг ч яг үнэндээ бол бөө, улаач, удган, зайран гэх эрхэм алдрыг зүүхийн тулд тухайн хүн маш их хичээх хэрэгтэй болдог.

Даяаршлын шуурган дундах агуу түүхтэй жижигхэн Монгол Улс зарим нэг иргэнээсээ болгоомжлох нь зүйн хэрэг болжээ. Ардчилал гэх их нэрийн дор сайн муу хоёр л сав дүүргэж байгаа ч ирээдүйг хордуулах чадвартай вирус ч бас байх. Өдгөөгөөс олон жилийн өмнө МУИС-ийн нэг нөлөө бүхий эрхэм “оюутнуудын толгойг эргүүлсэн нэг гаж сэтгэлгээтэй багш байна, түүнийг явуул гээд болдоггүй” хэмээн халаглаж суусан юм.

Монгол бөөгийн амьдрал хатуу, бэрхшээлтэй. Хүнийг сорьж байж эгнээндээ багтаана. Гэвч цаг төр өөр болж байна. Хаана Бөөгийн байгууллага байгуулагдана тэнд хаалгыг нь тогшин орж, тэр болгонд гишүүнээр элсэж, “тогооны өрөм”-ийг нь хүртэж явдаг нэг хэсэг байх юм. Тэдэнд ёс зүй бодох, ичих нэр нүүр байхгүй.

Хүн бүр шашин шүтэх эрхтэй. Түүнийхээ төлөө ялгаварлан гадуургах юм уу, хийж байгаа ажлаас нь төр халах эрх байхгүй. Тэнгэр шүтлэг шүтсэний төлөө хийж байгаа ажил, сонгогдсон албан тушаалаас өөрчлөх үндэслэл болохгүй. Гэхдээ нийгэмд ийм мэдээлэлийг хэн тараагаад байна. Ямар зорилгоор гэдэг нь сонин. Өнөөдөр будда, Иссус, Лалын шашин шүтээд олон сая хүн ажлаа хийгээд амьдарч байна. Тэнгэр үзлээ шүтдэг хүн төрийн албанд ажиллаж болохгүй гэсэн санааг илэрхийлээд байгаад нь эсэргүүцэж байна.

Бөө судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, Дэлхийн шашин судлалын салбарын шинжлэх ухааны доктор, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн зайран Хан овогт Г. Өлзийхутагтай бөөгийн шашны сөрөг болон эерэг урсгалын талаар ярилцлаа.

-Ирэх ням гаригт сонирхолтой лекц тавих гэж байгаа гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулна уу?
-“Монгол бөөгийн удам угсаа” гэсэн сэдвээр лекц уншина. Зорилго нь монголын уламжлалт зан заншил, соёлын өвийг хамгаалах ухааныг түгээн дэлгэрүүлэх юм. Манайд харийн соёл, гадаад дотоод ухамсар хэтэрхий их нэвтэрч байна.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1898

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 191

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/