http://www.zoofirma.ru/
Миний хоёр ижий
 
Тэнгэр заяатай Монголынхоо төлөө
Тэвэрч хүндийг өөртөө ачаалсан
Олдсон ганц хувь тавилангаа
Олондоо гэж бусдад зориулсан
Эгэл жирийн л миний хоёр ижий
Энэ хорвоод бөөгөө л гэж мэндэлсэн тэд
Мөнх тэнгэрээс заяасан элч
Миний Монголын тэргүүн удганууд
Хүмүүний төлөө заяасан тавилан
Хөх Монголын бахархалын нэг
Эгэл жирийн л миний хоёр ижий
Энэ хорвоод бөөгөө л гэж мэндэлсэн тэд
Удган  Д.Бадчулуун, Д.Энхжаргал нарт