http://www.zoofirma.ru/
Та бүхэн энэ эмэгтэйн зургийг хараад гоо сайхны хагалгаанд орж гэж бүү эндүүрээрэй. Энэ эмэгтэйг Оюунаа гэдэг, 55 настай.дээд монгол хөх нуураар нутагтай. Нэг сар гаруйн өмнө би шавь Нарангаваатайгаа хамт дээд монголд очсон билээ. Бие нь маш хүнд эмнэлгээр бол ямар ч эмчилгээгүй болсон байсан. Учир нь бамбай булчирхайн хорт хавдар тусч эцсийн шатандаа орсон тул хагалах боломжгүй учраас эцсийн найдвар нь химийн эмчилгээ байсан.
Ингээд 8 удаа химийн эмчилгээ хийлгээд бүх үс нь унаж бүх бие нь хордогдоод босож суух тэнхэлгүй болсон. Гэрийнхэн нь өвчнийг нь нууж байсан боловч санаандгүйээр эмч нарын найдлагагүй болсон гэх яриаг сонсчээ. Түүнээсээ хойш бүр ч сэтгэл санаагаар унасан байна. Энэ хүний охин нь надтай холбогдож биднийг гэртээ залж аваачсан. Эхний зураг засал хийхээс өмнө. 2 дахь зураг бол онгодоор 5 удаа засал хийж, 10 удаа биеийг нь барьсны дараах зураг. 3 дахь зураг бол бариа хийснээс хойш нэг сар гам цээр хийж дууссаны дараах зураг юм. Хүн эрүүл болбол дотроосоо гэрэлтэж залууждаг болох нь үүгээр нотлогдож байна.
Оюунаадаа аз жаргал ,эрүүл энхийг хүсье! Монголчуудын өвөг дээдэс ямархан ид шидтэй гэдэгт итгэх хүн байдаггүй нь харамсалтай. Монголчуудын уламжлалт бариа, заслын аргаар маш олон хүнийг хорт хавдраас аварч чадсандаа би маш их баяртай байдаг.
Дөнгөж сая Оюунаа маань зургаа явуулсан тул та нартайгаа сэтгэлээ хуваалцлаа.
                    Намсрайн Энх-Амар