http://www.zoofirma.ru/
Зуны эхэн сарын эхээр Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн Амгаа шавынхаа удмийн хээрийн онгодод зорьж очиж тахилга хийлээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт Мөрөн голийн эх Их Азрага гэдэг газарт онгон дагшин нь байрладаг юм.
Хээрийн онгодийг тахихаар зорьж явах замдаа Азаргийн голийн ар бие ховор сонин тогтоцтой өвөрмөц газар онгод тэнгэрийн хэлснээр олж, Хөл мод тахиж бараа нь харагдах газраас өргөл дээжээ хүргэдэг хаалга үүд болгон холбоо болзоо тавьлаа. Хөл мод тахих бөөлөлтөд тэнд ойр нутагладаг ард түмний буюу уул хайрхан гол усний уяалдаа өвөг дээдсийн нандин сайхан түүхийн ул мөрийг дэлгэн хуучилсан нь одоо цагийн хүн зоний олсон олдвор өвөлжөө бууц, яриа хөөрөөтэй тохирч байгаа нь бидний сонирхолийг их татсан.
Өрнөхийн тээхнийхэн одоо үед өнөр бүлүүд их олон хүмүүс байдаг юм билээ. Өрнөхийн тээхний дээр үед залсан онгон нь суугаа онгодтой.  Уг удмийн нь үр хүүхдүүдийг Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн өөрийн хүчирхэг сайхан онгодуудийн хүчээр уулзуулж, Лус савдагийн хувирал, Хурмаст тэнгэрийн өөрчлөлтийг бишрэн гайхууллаа.
Тахилга хийх явцад гэнэт манан үүсч хажуу дахь хүн, нэг нэгнээ ч харж болохгүй болж, улмаар маш том хэмжээтэй мөндөр орж, дараа нь халуун нар, устай бороо давхар солонго гэх мэт үнэхээрийн байгалийн гоц содон өөрчлөлт хоромхон хугацаанд явагдаж тэнд зорьж очсон биднийг гайхшируулсан билээ.