http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, олон нийтийн зүтгэлтэн, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, шавь нар, шүтлэгтэн нарын хамт монгол наадмын дэвжээ болох хүй долоон хутагт галын тахилга зохион байгууллаа. 

Монгол бөөг хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа зүтгэлтний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2013 оны 05.25-26-ны өдрүүдэд хийгдсэн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилга, 2013 оны 6.21-22-ны өдрүүдэд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад, 2014оны 05.15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон байна.

Тиймээс түүний зүтгэлийг өндрөөр үнэлж Монголын бөөгийн төв байгууллагаас мөнх тэнгэрийн төлөө “мөнгөн шонхор”, “хүрэл шонхор” медалиар шагнасан байна.
Энэ явцдаа монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулах чадвартайгаа харуулсан, монгол бөөгийн байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд байж их зүйл хийхээ ухамсарлан ойлгосон зүтгэлтэн болох нь харагдлаа.
Оройн наран жаргах мөчид Хүй долоон хутгийн зүг олон арван машиныг бүрэлдэхүүндээ багтаасан цуваа Шархүүгийн дөрөлжөөс хөдөлсөн билээ. Цугларсан олон гар нийлэмжтэй ажиллаж тун богино хугацаанд бэлтгэлээ ханган галын тахилга хийхэд бэлэн болсон билээ. Тахилгад МБНЭ-ийн удирдлага оролцож, үзэж сонирхолоо.
Галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул толгойлог бөөлж, араас нь түүний олон шавь нар дэмжин бөөллөө.
Өндөр дээдсээс өвлөгдөн ирсэн төрөлх газар шороо,уул усыг минь хайрлах хамгаалах сэтгэлийг шингээсэн Галын тахилга амжилттай зохион байгууллаа.