http://www.zoofirma.ru/

Эрдэнэт хотод ажиллах явцдаа монгол бөөгийн уламжлалаа авч яваа удган Отимаагийнд зочилж, зураг авалт хийсэн.
Удган Отимаагийн онгодын өргөөнд зочилж, ярилцлага хийж, хуур манжигаар бөөлөлтийг хийлгэж зураглал авсан. Түүний дараа түүний онгодын туслалцаатайгаар үр дүнд хүрсэн иргэний талархалын ярилцлага авсан билээ.
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жолоо өөр гэдэг шиг монгол бөө бүр өөрийн онцлоготой билээ. Монгол бөөгийн байгууллагын төлөө хамтран ажиллах их хүсэл эрмэлзэлтэй гараагаа эхэлсэн удган Отимаа нь МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн болж, хуралдаануудад оролцож эхэлсэн. Бөөлөлт, теле нэвтрүүлэг гээд мөн бөөгийн уламжлалаа авч яваа зэрэг олон чанарыг хэлэлцээд Монгол бөөгийн тэргүүн удган цолыг олгосон байдаг.
Амьдрал баялаг, бас баян. Хамгийн эхний МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд оролцоод онгодын болон хүн хоорондын зөрчилдөөнд, орчихсон. Бөөлөлтийн нэвтрүүлэг олон түмэнд хүмүүсийн анхааралд өртөж эхэлсэн.
Олон бөөгийн дунд биеэ авч явах чадвар, онгодын хамгаалах чадал их чухал байдаг. Энэ талаар ажиллаж чадаагүй улаач бол олон бөөгийн дунд орж, хамтарч ажиллаж чадахгүй болдог. Энэ үеээс эхлэн МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж эхэлсэн.
Эхэлсэн шигээ дайчин, давзингүй байж чадсангүй. Энэ байдлаас шалтгаалан Монгол бөөгийн тэргүүн удган Отимаа МБНЭ-ийн үйл ажиллагаанд цаашид оролцохоо больсон билээ. Түүнийгээ ч далдлаж “би голомт” төвийнх гэж ярих болсон. Гэвч тэрээр хэзээ ч “Голомт”-ын байж чадаагүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийн цаана орь ганцаар зүтгэсээр ирсэн өнгөрсөн үеийн монгол бөө нарын нийтлэг зураг болон үлдсэн. Тэр одоо ч ганцаараа зүтгэсээр яваа...