Уншиж байна...

Хөрөнгө мөнгөөр гачигдаагүй ч атаархалаас болж бөө удгануудад хандах нь их болсон:
Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл жилийнхээ ойг хэдхэн хоногийн өмнө тэмдэглэж, төрийн ордонд ёслоод гарсан. Эзэн Чингисийн үеэс тахин шүтэж ирсэн бөөгийн шашны нэр хүндийг хамгаалан, онгод тэнгэрийнхээ эрдэм чадлаараа үнэлэгдсэн их удган Д.Энхжаргалтай энэ үеэр ярилцсанаа хүргэж байна. Хөвсгөл нутгийн унаган иргэн тэрбээр бөөгийн “Голомт” төвийн дэд тэргүүн бөгөөд удам дамжсан сүр хүчээрээ гайхагдсан нэгэн. Олон шавь нар дагуулан, энэ шашны шинэ цагийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлж ирсэн их удган шинэхэн эвлэлийнхээ ойн мэндгийг манай сониноор дамжуулан ард олон, нийт гишүүддээ хүргэсэн юм.


-Таны үүссгэн байгуулалцсан бөөгийн төв хорь шахам жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд мэдээж их удганы хувьд олон л үйл явдалтай нүүр тулж яваа байх?
-Манай холбоо байгуулагдаад 19 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хийсэн ажил их байгаа. Хэдэн мянган уул, усны тахилга , жил болгоны нарны тахилга, их тахилгууд,
Солонгос, Буриад, Тува улсуудтай хамтарсан тахилга хийдэг. Бүх аймгуудын бөө нар, олон бөөгийн төвүүд нэгдэж нэгдсэн эвлэл байгуулаад нэг жилийн ой нь болж байна. Байгуулагдсанаас хойш “Ноён уулын тахилга” , эзэн Чингисийн ойд зориулсан тахилгыг “Хар зүрхний хөх нуур” гэдэг газарт 2000 гаруй бөө нар тахилга хийсэн Саяхан нэгдсэн эвлэлийнхээ үйл ажиллагаанд зориулж журам, дүрэм, бөөгийн ёс жаягийн тухай дүрэм гаргасан.
-Анх байгуулагдаж байхад бас шалгаан, нөхцөл урган гарснаас нэгдэж байсан байж таарна?
-Энэхүү байгууллагыг байгуулсан шалтгаан нь гэвэл бөө нарыг нэгтгэж, түмэн олны сайн сайхны төлөө, уул, ус, байгаль дэлхийгээ хамгаалж, хүндэтгэл үзүүлэх зорилготой. Бөө хүмүүс хүний төлөө гэсэн зөв эерэг үйл ажиллагаа явуулж буруу зөрүү зүйлээ хоорондоо ярилцаж, мэддэг зүйлээ бусддаа зааж, санаа зорилгоо нэгтгэхийн төлөө энэ байгууллага байгуулагдсан. 5-р сарын 25- нд болох Цаст хайрханы тахилгыг Баян-Өлгий аймгийн иргэд их сайхнаар хүлээж авч байгаа. Үүний дараа 6-р сарын 22-нд Монгол туургатны их тахилга гэж болно. Бүх аймаг, сум, бөөгийн холбоо бүгд нийлж хийх юм,
-Бөөгийн нэгдсэн эвлэл удган бөө нартаа зэрэг дэв олгох болж байгаа юм. Мэдээж нарийн шалгуураар эрх бүхий хүмүүс нь зэрэглэх байх гэж ойлгож байна?
-Зэрэг дэв гэдэг нь олон жил бөөлсөн, онгод сахиус нь бүрэн ордог, зөв яваа хүмүүсээ шалгаж үзээд зэрэг дэв олгох үйл ажиллагааг хэлж байгаа. Эхний хорь буюу “Дээд цэц”-ийнхэн , дараа “Бага хуралдай”-нхан үүнд хамаарна. Зэрэглэл тогтоохдоо мэдээж хүч, чадал сорьсон шалгуур үзүүлэлтүүдээр шалгана."Бага хуралдай”, “Дээд цэцийнхэн “ хамтарч дараагийн бөө нараа шалгаж зэрэг, дэв олгоно. Бөөгийн шашны нэр хүндийг сэвтээж байгаа хүмүүсийг ялгаж, зааглан бөөг цэгцэнд нь оруулъя гэсэн үүднээс энэхүү зэрэг дэвийг олгох гэж байгаа. Тэрнээс нь бол ямар нэгэн алдар нэр хөөх цол гуншин төдий асуудал биш. Хэрвээ бөөд хандах, арга заслаа хийлгэх хэрэг гарахад ард түмэн хэнд очих вэ гэдгээ мэддэг болох боловуу гэсэн үүднээс зэрэг, дэвийг олгох гэж байгаа. Шалгах байгууллага нь “Дээд цэц”, “Бага хуралдай гэсэн бөөгийн эвлэлд үүрэг хүлээсэн хүмүүс гэж ойлгож болно. “Бага хуралдай”-д 200 шахуу хүмүүс байдаг. Дандаа таваас дээш жил бөөлсөн хүмүүс байдаг. Энэ тухай манай эвлэлээс гаргасан ёс зүйн номон дээр тодорхой заасан байгаа. Энэ номыг хүмүүс авч уншвал би хэн дээр очиж заслаа хийлгэх вэ, би хаана очиж хүүхдээ шавь оруулж, өөрөө шавь орж болох вэ гэсэн зөв замыг ойлгоно.
-Таныг Хөвсгөлийн удам дамжсан удган гэж мэдэх юм. Гэхдээ та бидэнд энэ тухайгаа дэлгэрэнгүй сонирхуулж болох уу?
-Би удам дамжсан бөө. Хөвсгөл аймгийн уугуул иргэн .Танаар засал хийлгээд болсонгүй ээ гэсэн гомдол ирж байгаагүй. Нэг хүн ирдэг байсан бол хоёр болж ирдэг, дандаа баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Би зундаа бол уул, усны тахилганд 6-р сарын 22- ноос 9-р сарыг дуустал байнга явдаг. Байгаль дэлхийгээ аргадаж тэндээс эрч хүчээ олж авдаг гэсэн үг л дээ. Ган гачиг болох аюулаас аврах гэж, нутаг усныхаа болон хүмүүсийн хүсэлтээр уул, усны тахилга хийдэг.
-Танай удамд нутаг усандаа алдар нь түгсэн ямар бөө байсан бэ?
-Өөрийнхөө мэддэгээс тоолоод өөрийгөө тав дахь үеийн бөө гэж явдаг. Гэхдээ бөөгийн удам есөн үеэр тасардаг.Би тэрнээс дээш үеийнхнийгээ мэдэхгүй. Онгодуудын болон ээжийн маань хэлсэнээр би тав дахь үеийн удган гэж явдаг. “Голомт” төвдөө 20-иод жил болж байна. Бөө нарганц, нэгээрээ яваад амжилтанд хүрэхгүй нэгдэж байж амжилтанд хүрнэ. Зарим нэр барьсан бүтэлгүй хүмүүс буруу зөрүү юм хийж, ард иргэд айдас төрүүлээд, хөрөнгө мөнгөөр нь тоглоод, адаг сүүлд нь амь насаар нь тоглож байна. Ийм асуудлууд их гарч байгаа болохоор нэг хүнд ч гэсэн зөв замыг нь зааж өгөх юмсан гэж манай” Голомт “ төв байгуулагдсан. Бөө хүнд анхаарах зүйл гэвэл бөө хүн шуналтай байж болохгүй, худалч байж болохгүй, архичин байж болохгүй гэж би шавь нартаа зааж сургадаг.
-Таньд шавь орох гэж олон хүн ирдэг байх.Ямар зөнгөөр та тэднийг шалгаж, хүлээж авдаг вэ?
-Хүссэн хүн бүрийг шавь болгож авна гэдэг амаргүй.Багш нь болж байгаа болохоор тэдний ар, өврийг нь даадаг .Албан ёсны 11 шавьтай. Энэ болохгүй байна, тийм газраар яваад ирлээ, онгодоо бариж чадахгүй 4, 5 жил яваад ирлээ гэсэн хүмүүсийг манай Сүхбат тэргүүн багштай болгож уулзуулж өг гэдэг. Зарим заслаа хийлгэж байгаа хүн намайг багш аа гэж дууддаг. Би их л олон шавьтай хүн шиг харагддаг байх .
-Таньд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар зовлон, зүдгүүр тоочиж ирж байх юм?
-Байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас янз бүрийн өвчин тусна, өрөөл татанхай болдог. Үүнийг лусын харшил гэж үздэг. Газар дэлхийгээ ухаж төнхдөг, тахилгатай газар явж бие зассанаас юм уу, байгальтай буруу харьцсанаас болж их хорлол хүрдэг. Анзаараад байхад хүмүүс бие биедээ атаархаж , элдэв янзын юмих хийлгэдэг болсон. Мөнгө төгрөгөөр гачигдаж, орон гэргүй, унах унаагүй яваагүй ч ямар нэгэн доголдолд орж орж, хорлол болсон харагдаад байдаг. Чадах юмаа засч өгнө. Засуулаад сайхан боллоо гэсэн хүмххс зөндөө байдаг. Ер нь мэдээж мөнгөө барахгүй, баяжаад байна гэсэн хүмүүс ирэхгүй. Тийм хорлолд орчихлоо, тэгж өвдөөд байна,энхэр хүүхэд мааньсалах гээд байна гэсэн зовлон ярьсан хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст чадахаа туслаад, чадахгүйд нь зөвлөж сэтгэлийн тэнхээ өгч, сайхан үг хэлээд гаргадаг.
-Сүүлийн үед хүмүүс их стресст орж, түүнээсээ улбаалаад ажил, амьдрал нь болохгүй байгаа мэт ирэх явдал таньд анзаарагддаг уу?
-Хүмүүс бие биедээ сайхан сэтгэл гаргаад жолооч нар нэгэндээ минуд хүрэхгүй хугацаанд хүндэтгэл үзүүлээд зам тавиад өгч чадахгүй байна. Тэгээд аваар осолд ороод, бие биенээ харааж зүхээд байдаг. Хүмүүс бухимдалтай яваад байхаар суурин газарт хар энгерги их хуримтлагдаад байна. Энэ нь хүмүүст их муугаар нөлөөлөөд байгаа. Монголчууд цэлмэг тэнгэр , сайхан уул устай газар амьдарч байж байгаль орчноо хамгаалж, өөрсдөө тайван бие биедээ хүндтгэлтэй хандаж сурвал хар энерги, өвчин зовлонгоос хол байж чадна.
-Бөө хүнд ирж байгаа хүмүүс нүүрнээсээ уншигддаг гэдэг. Таны онгод тэр бүгдийг ялгаж хэлдэг гэсэн үг үү?
-Улаач хүний хувьд онгодоо тахихгүй, буруу зөрүү юм хийвэл онгодууд уурладаг. Онгодоо уурлуулахгүйн тулд улаач хүн алхах гишгэх болгондоо буруу юм хийчих вий гэж эмээж явдаг. Гадны хүн онгод тэнгэрийг уурлуулснаас болж эсрэг хүнд муу нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Олон жил бөөлсөн хүмүүст манай онгод гэж байдаг. Хэрэлдлээ гэж бодоход хамгаалсан онгод нь жаахан шоглоход нь хүмүүс буруу ойлгодог. Нэг бөөтэй хэрэлдсэн чинь намайг хараасан гэж ярих жишээтэй. Өдөр тутмын хэрүүл хийгээд л хэнгэргээ бариад л хүнийг хараагаад сууж байдаг бөө гэхээр дандаа хар талаас нь ойлгодог байсан. Харин одоо хүмүүсийн бодол харьцангуй өөрчлөгдөж байгаа. Зарим зөрүү бодолтой хүмүүс бөө дээр очиж чах юм, хараана гэж ярьдаг. Яг онгод тэнгэртэй бөө хүн түүндээ баригдаад хараана гэсэн юм байхгүй. Харин ч хүнд хараал хийх юм бол өөрсдөө онгоддоо шийтгүүлнэ. Хийсэн хараал нь өөрт нь болон, үр хүүхдэд нь хүрдэг гэмтэй тул бөө хүн байнга алхам бүрээ бодож явах ёстой.
-Таныг туршиж, яах бол гэж бодож ирсэн хүмүүсийг та яаж ялгадаг вэ?
-Мэднэ. Зарим нь туршиж хүн амьтан явуулдаг. Зарим хүнийг үзэх гэхээр ерөөсөө танихгүй байж миний уур хүрээд байдаг. Дараа нь миний онгод тэр хүнийг туршиж орж ирсэн байна гэж хэлдэг. Нэг бол атаач хүмүүс хүн явуулж, өрөө тасалгаанд юм хаясан байх нь ч бий. Онгод тэнгэрээ өөрсдөө зөв удирдаад явж байгаа л бол бусдыг чадалтай чадалгүй гэсэн зүйл миний хувьд байхгүй. Онгодоо хилэгнүүлж, уурлуулаад замыг нь буруутгасан бол тэр бөө муу сүнстэй уулздаг. Тэрнээсээ болоод хүнд муу юм хийгээд, айлгаж сүрдүүлээд, мөнгө төгрөг өвөх гээд нэхээд байдаг. Хэд хоногийн дотор тэр чинь үхэх гээд байна шүүгэж мөнгө нэхдэг. Энэ нь нэг ёсондоо буруу сүнстэй учирсан байдаг. Тэрнээс биш жинхэнэ онгод бол тэр чинь үхлээ, хэдэн төгрөг аваад ир гэдгийг би олж хараагүй. Онгодууд хүмүүсийн хажууд ингэх гээд байна, тэгэх гээд байна, сануулга хэлдэг. Гэхдээ хэдэн сарын хэдэн тийм юм чамд ирнэ гэж улаач даа сануулна уу гэхээс гаймшиг гай болох гээд байна гэж сануулдаггүй. Хэрэг болгоод асуух юм бол зарим онгод тийм юм болно, тийм юм байдаг гэж хэлдэг. Зарим нь загнадаг. Тийм хүн ирэх гэж байна, тэр хүн муу санаж ирнэ гэх зүйлийг сануулж, анхааруулж хэлдэг онгодууд байдаг.
-Та үе залгамж , эрдэм чадлаа тусгаалан өөрийн үр хүүхэд , шавь нартаа өвлүүлэхээр бэлтгэж байгаа юу? Зарим хүмүүс энэ бөөгийн эд хэрэглэл онгод нь гээд хадгалаад байдаг шиг?
-Бөөгийн онгод тэнгэр үе дамжин удамшдаг, гэрийн онгод нь үлддэг. Тэрнээс өмсөж байсан өмсгөл, бариж байсан хэнгэрэг нь үр хүүхдэд нь дамжиж очдог ёс байдаггүй. Улаач хүн өөд болохоор ууланд асарлаад гурван жилийн дараа хээрийн онгод гэж босгодог.
-Бөөгийн шашин хүний хойдох, нас барьсаны дараа сүнсийг хийдэг үү?
-49 хоног ойрд дотны хүн нь нас барахад бөө хүн хэнгэрэг, бөөлөх дуу чимээ гаргадаггүй. Хориотой байдаг. Би бол тийм юм хийж үзээгүй. Гэхдээ хийдэг хүмүүс нь байдаг байх. Сүнс нь дэгдэх үед нь энэ хүний ариун сүнсийг тэнгэрт дэгдээж өгөөрэй гэж тэнгэртэй юм өргөдөг ёс байдаг.

DSC_5753
DSC_5753
DSC_5782
DSC_5782
DSC_3517
DSC_3517
DSC_3615
DSC_3615
DSC_5678
DSC_5678
Previous Next Play Pause
DSC_5753 DSC_5782 DSC_3517 DSC_3615 DSC_5678

Бусад мэдээ

Mar 07, 2024 240

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 72

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 150

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 909

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 102

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 164

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/