Уншиж байна...

Амгалан хэмээх дөч эргэм настай эрийн ходоод хэдэн жилийн өмнөөс өвдөж эхэлжээ. Түүнд яваагүй эмнэлэг, уулзаагүй эмч оточ байхгүй. Бүгд л нэг нэг өөр онош хэлнэ. Заримынх нь онош хоорондоо таарна. Тэдний хэлсэн оношийн дагуу эмчлүүлж баахан эм тан уусан боловч өвчин нь түр намдаад дахин хөдөлж тэсэхийн аргагүй өвдөн зовооно. Энэ дашрамд хэлэхэд эмч болгон нэг онош хэлэн өөр өөр эмчилгээ хийн хүний эрүүл мэндээр тоглож “Туршилтын туулай” болгож байна.

 

Эрүүл мэндээрээ ингэж тоглуулах эсэх нь хувь хүнээс ч бас их шалтгаална. Өвчинд шаналсан хүн аль сайн гэсэн рүү гүйдгийг бас буруутгах аргагүй юм. Амгалан чухам л ходоодоороо ингэж “тоглуулсаар” байгаад авах юмгүй болгосон юм байх. Аргаа барсан эхнэр нь “Нөхрийн маань нас залуу байна даа. Залуугаар нь алдах хайран байна. Бурхан тэнгэр минь, нөхрийн минь хүнд өвчинг эдгээж өгөхөд туслаач” гэж хий дэмий л залбирна.

Архи, тамхи хэрэглэдэггүй, амьдрал ахуйгаа өөд татсан ажил хэрэгч, алт шиг нөхрийгөө алдахыг хэн хүсэх билээ. Хүний өвчнийг биеэс нь ор мөргүй алга болгодог Сэлэнгэ гэх удган хүүхэн байна гэдгийг сонсоод эхнэр нь Амгаланг дагуулан очсон байна. Тэр удган хүүхэн нэлээд элдэвтэй хүн байв. Амгаланг хараад л шууд ходоодны хүнд өвчтэйг нь, олон эмнэлгийн хаалга татаж ходоодоороо багагүй “тоглуулсныг” нь хэлж байна.

Удганы өмнө сууж байхад ч Амгалангийн ходоод их өвдөж байлаа. Удган түүний ходоод хавиар хэдэнтээ барилж байснаа гэнэт “Ёо, ёо, миний ходоод өвдөөд эхэллээ. Би таны ходоодны өвчинг авчихлаа” гэж хэлэх нь тэр. Тэгмэгц тэсэхийн аргагүй өвдөж байсан Амгалангийн ходоодны өвчин аажимдаа намдаад ирсэн нь үнэхээр гайхалтай. Санаа нь зовсон Амгалан “Үнэхээр ч миний ходоодны өвчин намдаад ирлээ. Та одоо яадаг билээ” гэхэд Сэлэнгэ удган “Би яахав. Миний онгод тэнгэр биед минь орж ирээд энэ өвчинг зайлуулчихдаг юм. Тэр болтол ходоод минь хэд хоног өвдөг байх. Иймэрхүү маягаар би олон хүний өвчинг авч эмчилсээр байгаад биегүй болж байгаа хүн дээ” гээд инээснээ “Би бариач нар шиг олон удаа барихгүй, нэг л удаа гараа хүргэдэг. Миний ходоод өвдөнө гэдэг чинь таны өвчин миний биед орчихлоо гэсэн үг. Тэгэхээр та ходоодоо дахин өвчлүүлэхгүйн тулд хор багатай эм ууж, хоолны дэглэмээ сайн барьж яваарай. Харин жилийн дараа дахин надтай ирж уулзаарай” гэжээ.

Бараг л хэдхэн сарын настай гэж байсан Амгалангийн ходоодны өвчин үнэхээр хэд хоногийн дараа ор мөргүй алга болж, ЭХО-д харуулахад эмч нь “Ямар сонин юм. Ходоод чинь бараг эдгэсэн байна” гэж гайхжээ. Өвдөх өвчингүй болсон Амгалан хэдэн сарын дараа эхнэрээ дагуулан Америкт байдаг хүү дээрээ очиж амьдрахаар явжээ. Хүн өвчин зовлонгүй болчихоороо тус болсон хүнээ, өвдөж зовж явснаа мартчихдаг гэмтэй тал бий. Амгалан ч энэ “бичигдээгүй хуулиас” гажсангүй. Америкт гурван жил гаруй амьдрахдаа жилийн дараа Сэлэнгэ удгантай дахин уулзахаа таг мартаж, дэлхийн диваажин болсон орны янз бүрийн амттаныг гэдсээ хагартал идэж байгаад ходоодныхоо өвчинг дахин хөдөлгөж орхив. Тэндээ мөн л олон эмнэлгийн хаалга татсан боловч эмчлэгдсэнгүй, бас төлбөр нь өндөр болохоор сая л өөрийн эрхгүй Сэлэнгэ удган санаанд орж, хүний нутагт үхэхээс айсан Амгалан эх орондоо санд мэнд иржээ.

Сэлэнгэ удганыд очтол аль хэдийн хаашаа ч юм нүүгээд явчихсан байв. Арайхийн холбоо барих утсыг нь олж аваад нэгэн өдөр баахан бэлэг сэлттэйгээр эхнэрийн хамт бараалхлаа. Сэлэнгэ удган тэднийг жаахан янз муутайхан угтав.
- За, яав? Ходоод чинь өвдөөд дахин хүрээд ирэв үү? Би таныг жилийн дараа ирж дахин засал хийлгүүлээрэй гэсэн шүү дээ.

- Харин тийм ээ. Ах нь Америкт гурван жил болсон болохоор нааш ирж чадсангүй. Уг нь ирэх санаа байсан л даа.
- Та худлаа ярьж байна. Өвдөж зовж явснаа хүмүүс амархан мартчихдаг юм. Би энэ удаа таны наад өвчинг чинь дийлэхгүй. Яагаад гэвэл жилийн дараа ирсэн бол би дахин нэг гараа хүргээд бүр эдгээж чадах байлаа. Гэтэл та гурван жил гаруй таг чиг болсон. Тийм болохоор миний чадал хүрэхгүй.

- Би одоо яах вэ?
- Би гурван жилийн өмнө таны өвчинг авахдаа манай эндхийн Баянхошуу хайрханы онгод сахиустай харьцаж, хүч чадал авч байгаад эмчилсэн юм шүү дээ. Тэгэхээр ийм байна. Энэ хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй юм. Та өөрөө ганцаараа хайрхан дээр гарч овоонд нь чин сэтгэлээсээ сүсэглэн мөргөж “Өвчинг минь эдгээж өгөөч” гэж гуй, идээ будаагаа өргө. Тэр хайрханы онгод сахиус таныг хүлээж авах юм бол өвчин чинь эдгэнэ. Хүлээж авахгүй бол хэцүүхэн л юм болох байх.

Гурав хоногийн дараа тэд Сэлэнгэ удганы хамт Баянхошуу хайрханы энгэрт байдаг овоонд ёс төр үйлдэн, идээ будааны дээжээ өргөөд Амгалан Баянхошуу хайрхан өөд аврал гуйхаар ганцаараа мацсан байна. Хайрханы орой дээрх овоонд олонтаа мөргөж, идээ будаагаа өргөн, хадаг яндараа уяж “Ээж хайрхан минь, өчүүхэн муу хүүгээ өршөө. Ёс алдсан нүглийг минь уучлаач. Харь нутагт гурван жил одоод ирж чадсангүй. Өнөөх зовлонт өвчин маань дахин зовоогоод эхэллээ. Энэ өвчинг минь эдгээж өгнө үү” гэж мянгантаа хэлэн мөргөхийг нь Баянхошуу хайрханы онгод сахиус хүлээн авчээ. Яг ингэж мөргөж байх агшинд Амгалангийн ходоод мөн л өвдөж байсан бөгөөд мөргөж дууссаны дараа ходоодны өвчин нь намдаж, бие нь сэргэн хөнгөрөөд ирсэн нь онгод сахиус түүнийг тэнгэрээс эмчилсэн хэрэг байжээ. Одоо Амгалан Сэлэнгэ удган, Баянхошуу хайрхан хоёртоо байнга бараалхдаг, өвдөх өвчингүй, сайн сайхан амьдраад хоёр жил гаруй болж байгаагаа сонирхуулан ярьсан юм.

- Хэрвээ би Америкаас цаг алдалгүй ирээгүй бол тэндээ үхэх байсан. Өвдөж зовохын цагт тус болсон хүн өөрийн эрхгүй орой руу орж ирдэг юм билээ. Би Сэлэнгэ удган, Баянхошуу хайрханы онгод сахиус хоёрын хүч чадлыг үнэхээр биширсэн. Урьд нь би ийм юмыг хий хоосон зүйл гэж бодоод огт тоодоггүй, баахан л эмчилгээ хөөцөлдөж ходоодоороо “тоглуулж” байсан.

Хүн аливаа юмыг өөрийн биеэр мэдэрч байж л ойлгодог, үнэнийг нь мэддэг юм байна. Сэлэнгэ удган дээр анх дагуулж очсон эхнэртээ хамгаас их баярладаг гэж тэрбээр бас ярьсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/74434.shtml#sthash.u24r8V8N.dpuf

Бусад мэдээ

Mar 07, 2024 240

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 72

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 150

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 882

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 101

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 162

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/