Уншиж байна...

Хоридай нь Байгал далай доторх Ойхоны аралд явж байтал огторгуйгаас гурван хун нисэн бууж ирээд далайн захад үзэсгэлэнт бүсгүй болон хувилж, хувцас чимгээ тайлан орхиод далайд орж шумбан цэнгэж явав. Хоридай тэр охидын хувцас чимгээс нэгний хувцас чимгийг нууж аван тэнд ойрхон нуугдан суув. Охидууд шумбан цэнгэж дуусаад хувцас чимгээ өмсөн хун болон дэгдэж, огторгуйгаар халин одов. Нэг охин нь хувцас чимгээ ололгүй нүцгэн байтал Хоридай сахиус шүтээн болсон Асуйхан эхийгээ дуудан залбирахад нь маш хүйтэн салхи дэгдэж, охин даарч аргагүй эрхэнд Хоридайд баригдав. Түүнээс хойш тэр хоёр эхнэр нөхөр бололцож, арван нэгэн хөвгүүн төрөв.

 

Хоридай арван нэгэн хөвгүүнтэйгээ анхан Ойхон аралд нутаглаж явах цагт Хоридай өвгөн болж, эмгэн ч мөн хөгширөв. Нэгэн өдөр эмгэн нь өвгөндөө:

Би эмгэн болов. Арван нэгэн үр төрөв. Эдүгээ үр биеэсээ хаана одохов. Эртний тэр хувцас чимгийг минь одоо надад өгөөч. Үхэхийн урьд өмсөж нэг цэнгэмээр байна гэв.

Өвгөн зөвшөөрч хувцас чимгийг нь эмгэндээ авч өгөв. Эмгэн хувцас чимгээ өмсөн гэрийн тооноор хун болон дэгдэж, буцаж ирээгүй гэдэг.

Арван нэгэн хөвгүүнээс дэлгэрсэн үндэс эдүгээ хорь буриадуудыг өвөг дээдэс болсон гэдэг. Хори буриадын төрөл Ойрход эдүгээ олон болсон. Хори буриадуудуудын нэгэн дуудлагад:

Хун шувуун уг
Хус модон сэргэ /шазга/ хэмсээн дурсаж хунгийн ирэх ба буцахад сүү архи цацраг эртний уламжлал тогтсон байна.

АВГАЛДАЙ ШҮТЭЭНИЙ ДОМОГ
Бөөгийн шүтээний түүний зан үйлд авгалдай гэх нэг гол шүтээн байдаг. Энэ шүтээн нь хүний нүүрний төрхийг харуулсан үс гэзэг, сахал ээмэг сэлтээр чимэглэсэн аманд нь сүүлэн өөх өмхүүлэн, тамхи нэрүүлэн байх шүтээний мануул, хамгаалагч хийн байх бэлэгдэлтэй шүтээн юм.

Энэ шүтээний гол эзэн нь тухайн бөөгийн удмын нэг онго байх бөгөөд тэр онго өөрийн удам угсаагаа хамгаалан байх үүргийг авсан мөнх тэнгэрт андгай өгсөн онго байх бөгөөд улаачийн биед буудаггүй шүтээн юугаа манан байх гол үүрэгтэй. Энэ шүтээний домог нь:

Авгалдай хамниган хүн байжээ. Хоёр лусын хаан гарвалтай бөгөөд бөө болсон гэдэг. Харин эхнэр нь Гуулин хааны охин Сэтэрхэн гэж авгалдаг удган байсан гэдэг. Тэдний дундаас нэгэн хүү гарсан нь Баахан гэж нэр өгчээ. Нэг өдөр эхнэр удган нь айлд залагдаад бөөлөх болж гэнэ. Явахдаа хүү Баахан гэдэг хүүгээ бүү орхиорой, хичээн байж харж байгаарай гэж захижээ.

Авгалдай өөрөө тамхинд тун дуртай нэгэн байсан аж. Хүүгээ гэртээ ганцааранг нь үлдээж орхиод саахалт айлаасаа тамхи гуйхаар очоод нэг хоёр татах тамхи олж аваад гэрлүүгээ ирж явтал гэртээ үлдсэн Баахан хөвгүүн нь гэрээс гараад эцгээсээ буруулан цааш гүйжээ. Гуугалан дуудан нэхсээр явтал нэгэн их хуй салхи дэгдэн буугаад хөвгүүнээ аварч чадалгүй өөд болсон юм.
Эхнэр нь иргэн ирж болсон явдлыг мэдээд харамсахын ихээр харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаян үүнээс хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн цааз өгөн тангараг тавьсан учиртай. Энэхүү домгоос үндэслэн авгалдайнд тамхи татуулдаг болжээ.

АЛБИН
Хурмаст тэнгэр нэгэн хар санааны хувилгаантай байжээ. Тэр нь цаг үргэлж амьтныг хорлон бүтээснийг бүрэлгэн, асаасан галыг унтраан, урссан усыг хүртэл хатааж түйвээдэг байж гэнэ. Энэ бүхнийг хараад “Хурмаст тэнгэр би хэдийгээр энэрэнгүй тусч сэтгэлийг бүтээвч бас итгээд муу дайсантай билээ” гэж ямагт сэрэмжлэн байдаг ажээ. Хар санааны хувилгаан нь хурмастын дагиныг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болоод нисээд явахад нь харваад алж орхижээ.

Хурмаст тэнгэр хар санааны хувилгаанд хилэгнэж, түүнийг биеэр нь зовлон амсуулж үзүүлье гээд доод тивд чөтгөрийн элч “алибан” гэдэг амьтан болгон төрүүлж гэнэ.

Алибан нь хүүхэд шиг жижигхэн биетэй, хонгор шар үстэй. Үс нь хоорондоо хувиралдан төмөр шиг хангир жингир дуугарч явдаг гэнэ. Тэр салхиар хооллож, сансраар хөвч явдаг юм байна. Чөтгөр хүний амийг авахаас урьд алибанг явуулж, сүнсийг нь авахуулаад дараа нь хорлодог гэлцдэг.

Урьд нэг анчин хүн ан хийж яваад хээр унтаж байтал нэг юм хөлийн ул уруу нь чичихэд босож харвал шар үстэй орой дээрээ ганц том нүдтэй хүүхэд шиг жаахан амьтан байв. Тэр орой дээрх ганц том нь хурмастын элч ирж хэзээ нэгэн цагт намайг авч явна гээд үргэлж тэнгэр өөд ширтэж байдаг гэнэ.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/