http://www.zoofirma.ru/

Дүнгэрэг-Тува бөөгийн хэц тал хэнгэрэг.

Бөөгийн хэц-Монгол бөөгийн ёсонд онгод дүрслэхэд тэлж уясан дөрвөлжин эдийг хэц гэдэг бол буриад бөө нар хэнгэрэгээ хэц гэж нэрлэдэг.

 

Бөөгийн хуур-Бөөгийн хөгжмийн зэвсэгийн нэг төрөл онгодыг унаач хоёр гэдэг. “Огторгуйн хөх морь” нэрлэсэн ч бий. Явган бөөлөхдөө хуурыг хэрэглэдэг. Монголоос 2500 жилийн өмнөх Хүннүгийн ясан хуур олдсон. Хуурын онгон Хүүхэн Зэлмэн тэнгэрийн шившлэг.
Нарийн сайхан хүлгээр тань
Таныг урин дуудваа
Миний сонсгол буйдуу хэлж өг гэж аман хуураар мэргэлэхийн өмнө шившдэг.

Хар бухын арьсан хэнгэрэг-Тэмүүжин, Тоорил хаан, Жамуха гурав хүч хамсран мэргэдийг дайлаар мордох үед Жамухын цэргийн урианд хар бухын ширээр бүрсэн харгих дуутай хэнгэрэг байсан бол сүлд /тотем/ нь ухаагчин үнээ ухаа үхэр хоёр байжээ. /Монголын нууц товчоо. 106/