Уншиж байна...

МБНЭ-ийн 2014 оны 12 дугаар сард хуралдсан Найм дугаар бага хуралдаанаар дээд цэцийн гишүүнээр П.Батжаргал, Д.Булган, Н.Даарий, И.Болдбаатар, Г.Бат-Эрдэнэ, Б.Батжаргал, Г.Янжинлхам, Н.Бэгзжав, Ба.Баттулга, Б.Наранцэцэг, Я.Отгонбаатар, Сайхантуяа, У.Ганхуяг, Б.Мөнхчулуун, Ч.Наранчимэг, Б.Байгалмаа, Я.Мөнгөнсувд, Б.Нарангэрэл, Б.Чанцал, М.Сарантуяа, Б.Солонго, А.Оюунчимэг, Ц.Мөнхбаяр, С.Болормаа, Б.Бэрцэцэг, О.Болормаа нарыг тус тус сонгосон билээ. Эдгээр Дээд цэцийн гишүүнээр сонгогсодын 70 хувь нь залуучууд байв.


Мөнх тэнгэр шүтлэгт залуучууд нэгдэж МБНЭ-ийн дэгэд залуучуудын байгууллага байгуулж 2015 оны эхний улиралын төлөвлөгөөгөө гаргаж идэвхи зүтгэлтэйгээр ажлаа эхлүүлж байна.
• Нэгдүгээр сард тэдний хамгийн эхний төлөвлөсөн ажил болох “2015-МОНГОЛ БӨӨ-1” Цугларалт, сургалтад идэвхтэй оролцож, 80 хувь нь залуучууд байлаа.
• Өнгөрсөн долоо хоногт Дээд цэцийн гишүүдын дунд “Монгол дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнийг зохион байгууллаа.
• Хоёр дугаар сард Монголчуудын маань уламжлалт баяруудын нэг болох Цагаан сар тохиож байгаа билээ. Хөхөө өвлийг өнөтэй давж, Урин хавартай золгох үеэр залуучууд маань хоёр дугаар сарыг “Сэтгэлийн өглөг”-ийн сар хэмээн нэрлэжээ. Амьдралын боломж бололцоо тааруу амьдралтай айл өрхүүдэд сэтгэлийн өргөл өгөх үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.
• МБНЭ-ийн Их Дархан Удган Д.Батчулуунтай уулзалт хийж, “Дархадын алдарт Зайран Дамдин”-ы тухай лекц уншуулах юм.
• Гурав дугаар сард МБНЭ-ийн харъяа байгууллага дунд спортын тэмцээн зохион байгуулж “Спортын сар” болгожээ.
• Дөрөв дүгээр сард “Монгол туургатангууд тай хийх уулзалтад залуучуудын төлөөлөл оролцохоор болжээ.
• Тавдугаар сард Монголын арван гурваг Алтай, атаа таван тэнгэр, Монгол Улсын толгой уул “Цаст хайрхан”-ы Нэгдсэн Их тахилгад оролцох, Урианхайчуудын хүүхдийн цэцэрлэгт 30 хүүхдийн хэрэглээний иж бүрдэл гардуулах аяныг зохион байгуулах,
• Зургадугаар сард “Монгол Төрийн хэмжээнд Бөөг шүтэж эхэлсэний 2223 жил, Бөөгийн байгууллага үүссэний 20 жил, Бөө нар нэгдсэний 3 жилийн ойн” эрдэм шинжилгээний хуралд оролцохоор болжээ.

Хийж бүтээх их үйлсээр жигүүрлэсэн Тэнгэр шүтлэгт залуучууддаа цаашдынх ажилд өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
ЭНЭ ДАШРАМД ДУРЬДАХАД:
МБНЭ-ийн анхны залуучуудын удирдагчаар 2013 оноос Я.Мөнгөнсувд, 2014-2017 оноос Б.Солонго, 2017-2018 онд Ц.Мөнхбаяр, 2019-2020 онд МБНЭ-ийн Залуучуудын байгууллагын удирдагчаар Сэргэлэн тус тус сонгогдон ажиллаж байгаа юм.

Д.Хүрэлбаатар

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/