Уншиж байна...

Ноёо зөнөг бөө анд яваад иртэл дүү нь бөөгийн хараалд идүүлэн байсан учир Самдайн сайн эр гэдгийг дагуулаад дүүгийнхээ амийг нэхэхээр морджээ. Өлийн давааны ард явж байтал морь нь явахаа байхаар нь улаан суга руу нь хутгаа дүрэн алахад морины баруун хамраас алаг зээх суга үсэрч гүйжээ. Ноёо зөнөг бөө “Буцахдаа нэхнэ” гэмээн алаг зээхийг алалгүй орхижээ. Цааш явж байтал нэгэн айл тааралджээ. Тэр айлд орвол баруун хатавчнаасаа зүүн хатавчаа хүртэл онгод зэллэсэн байж гэнэ. Гэрийн эзэн бололтой баруун нүдээ боосон нэгэн өвгөн сууж байв. Ноёо бөө өвгөнтэй мэнд усаа мэдэлцэж, цай оочлон ууж байх зуураа өвгөнтэй хууч хөөрч байгаад өвгөнөөс:

 

Та баруун нүдээ яасан юм бэ? гэж асуухад өвгөн:
Баруун хойд зүгийн нэг бөө морины амд автахдаа шороо шидэхэд баруун нүдэнд минь орж гэмтээлээ /автчихлаа/ гэж өвгөн ярив.

Нэгэн үдэш орой болж байсан тул Ноёо зөнөгч бөө тэднийд хонохоор шийдэж өвгөнөөс “Миний онгод баалаад /онгод нь шоглоод, шийтгээд/ бие минь тааруу байна. Надад хуягаа хайрлаач” хэмээн гуйхад өвгөн:

“Чи миний хуягийг өмсөж бөөлж болно” гээд өмсгөл хуягаа өгч гэнэ.

Ноёо зөнөг бөө хуяг өмсгөлийг нь өмсөж үзвээс тэр өвгөний аман хүзүү гурван суувь дүүрсэн ажээ. Учрыг гайхан нягтлан харвал дүүгийнх нь аман хүзүү цустайгаа хатаж амжаагаагүй байв. Ноёо бөө орвоороо дүүгийнхээ аман хүзүүг аваад оронд нь өөрийнхөө аман хүзүүг аваад хийчихжээ.

Бөөлж дууссаны дараа “бие минь илааршлаа” гэж хэлээд өмсгөлөө тайлж өгөөд өвгөнийд хонохоо больж, тэр шөнөдөө мордон хээр хоноод маргааш өглөө нь босоод цай чанаж ууж байтал хөтөлгөө морьтой нэгэн хүн ирж гэнэ.

“Манай их бөөгийн бие муудлаа, та очиж үзэж өгөөч” гэхэд нь толио гаргаж үзвэл нөгөө өвгөний бие муу байж гэнэ. Тэгээд Ноёо зөнөг бөө хэлсэн нь:

“Өчигдөр хуягаа надад өгөөд онгод нь баалсан байна. Одоо очиход тань зүгээр болно” гэж хэлээд явуулжээ. Тэндээсээ Өлийн даваанд ирж алаг зээхний мөр мөрдөхөөр гал түлж суутал үнэгний годон малгайтай сайхан хүүхэн ирээд Ноёо бөөг цайлж, орой болоход хамт унтахаар хэвтэхэд тэр хүүхний үнэр нь нартын хүний үнэр биш байхаар элэг рүү нь хутгалбал “эрийг минь алаад надад ямар өстэй вэ? гэж хэлээд зугатааж гэнэ.

Маргааш өглөө хүүхний цусны мөрөөр мөрдвөл нэг муу гэрт сууж байхад нь ортол алаг зээхийн дүр олсон оросын Жөгд бөө босгон дээрээ унасан байв. Харин авгай нь тотгоо түшээд үхсэн байж гэнэ.

Ингэж Ноёо зөнөг бөө Хаж дүүгийнхээ өшөөг оросын Жөгд бөөгөөс авсан юм гэдэг.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/