Уншиж байна...

МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүд, дэмижгчдийн хамт Төв аймгийн Лүн суманд мод тарив. Тэд богино хугацаанд 600 гаруй мод суулгалаа. Тэднээс МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн дарга Ц.Мөнхбаяр, дэд дарга Б. Солонго, гишүүд Б.Мөнхчулуун, Б.Чанцал, М.Сарантуяа, О.Болормаа болон Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, тэргүүн зайран Н.Баярсайхан нар бусдаасаа илүү идэвхи зүтгэлтэй оролцлоо.


Мод бол олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай ба зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэлх өндөр ургасан нь бий. Мод нь үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн 4 гол зүйлээс бүрдэнэ. Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авж их бие, навч мөчир уруугаа дамжуулна. Мөчирнүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй юм. Одоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхий дээрх нийт амьд ургамлын 25%-г эзэлж байна.
Монголын нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны дотор мод тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно таривал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна.
Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулсан томъёогоор үндсийг шороотой нь хамт ухаж цэвэрлэнэ. Модыг хэт их усалснаар сайн болохгүй. Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртөө шингээдэг. Гэхдээ сүүлийн үед модыг их буруу тарьж байна, Модыг хооронд нь 4-5 метрийн зайд тарих ёстой байтал сүүлийн үед их шигүү суулгаад байгаа юм. -Ойгоос том моднууд авчраад суулгаад байх юм. Мөн жижиг суулгацыг ч тарьдаг. Мэдээж жижиг модыг шилжүүлэн суулгахад зардал багатай. Гэхдээ ургах хүртэлээ хугацаа их шаардана. Мөн том мод суулгахаар эрсдэл нь бага байдаг. Нөгөө талаар хотжилт эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд том мод авчирч суулгах нь тохиромжтой. Зөв тариад арчлах юм бол энэ 2 суулгацын аль аль нь ургана.
Мод тарих нь Мөнх тэнгэрийн үйлэнд хамгийн буянтай үйлсэд тооцогддог байна. МБНЭ нь Баян-Өлгий аймагт болох “Цаст хайрхан”-ны нэгдсэн тахилгад бэлтгэх их ажил өрнөж байгаа боловч чөлөөт цагаараа Төв аймгийн Лүн суманд мод тариж бусаддаа үлгэр үзүүлсэн бүтээлч ажлыг санаачилан хэрэгжүүллээ.
Б.Банзрагч

20150425_163224
20150425_163224
20150425_153316
20150425_153316
20150425_153419
20150425_153419
20150425_153437
20150425_153437
Previous Next Play Pause
20150425_163224 20150425_153316 20150425_153419 20150425_153437

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/