http://www.zoofirma.ru/

 

Монгол бөөгийн зан үйлд хавар, намрын тахилга онцгой ач холбогдолтой байдаг. Энэ хаврын өдрүүдэд монголын бөө нар хаврын тахилгаа хийгээд эхэлсэн байна. Бөөгийн язгуур гарвалаа даган өөрсдийн зан үйлийн дэг жаяг өөр, өөр байна.

Нийслэлийн хойхоно байрлах бөөгийн өргөөнд нэгэн бөөгийн байгууллага хаврын тахилгаа хийж байгаатай танилцлаа. Өнөө цагт бөөгийн байгууллагууд материалаг тал дээрээ хөл дээрээ зогсож хүчирхэг болж байна. Түүний тод жишээ нь энэ бөөгийн байгууллага байлаа.
Хаврын урь орж шинэ он, мөнх тэнгэрийн тоололоор шинэ улирал эхэлж байна. Хаврын тодорхой өдрүүдэд дэлхийн хүч, огторгуйн хүч, далд ертөнцийн хүч гэсэн гурван хүч идэвхитэй үйлчилдэг. Энэ өдрүүдэд байгаль хүчээ авч, бөө хүн хуримтлагдсан муу энергиэ цэвэрлэдэг.
Монголд өөрийн гэсэн цаг тоолол, ёс дэг байсан. Үүний тод илрэл бол хаврын тахилга билээ. Тэнгэрүүд болохоор дандаа ариун үнэрээр хооллодог, тэгээд дандаа сайн нь бууж ирдэг.
Нийгэмд Монголын бөө нарыг тойрсон сайн яриа нэмэгдэж байгаа. Монголчууд тэнгэр шүтлэгт бөөтэйгээ байсан тэр цагт тэнгэртэйгээ холбогдож, тэнгэртэйгээ байсан цагт хүчирхэг оршиж байсан. Хэзээ бөөгүй болж тэнгэрээсээ хагацсан цагт доройтож ирсэн түүхтэй.
Аливаа тахилгад тахиж байгаа зүйлээс нь заавал энерги, мэдээллийн харилцаа холбоо болон үйлчлэл үүсдэг. Олон давтагдаад хийгдээд ирэхээр 90-н оноос бөө мөргөл сэргэснээс хойш Монголд олон уул овооны тахилга хийгдээд, олон тахилга хийгдсэний үр дүнд байгаль эх дэлхий сэргэж байна. Үүнийг олон түмэн хүлээн зөвшөөрч байна.

 

2
2
3
3
4
4
275979078_540481134060146_4723296223470318791_n
275979078_540481134060146_4723296223470318791_n
277114274_1363589854116988_9164682479934083621_n
277114274_1363589854116988_9164682479934083621_n
277141295_505630044358997_7915468897422384216_n
277141295_505630044358997_7915468897422384216_n
1
1
Previous Next Play Pause
2 3 4 275979078_540481134060146_4723296223470318791_n 277114274_1363589854116988_9164682479934083621_n 277141295_505630044358997_7915468897422384216_n 1