Уншиж байна...

1930 -аад оны цаг төрийн ороо бусгаа үеэр Награнз бөөг дээр өгүүлсэнчлэн хэд хэдэн удаа ногоон малгайтнууд барихаар ирснээс хойш Хөвсгөлийн нутгаар нэг хэсэгтээ хэрэн хэсч яваад буцаж Завханы Тэсийн Хар сайрын зусланд байсан тэдний гэрийг зуны нэгэн өглөө аянга ниргэсэн байхыг нутгийн хоёр адуучин харсан бөгөөд Награнз бөөг тийнхүү гэртэйгээ хамт тэнгэрт ниргүүлж, аянганд цохиулан амиа алдсан хэмээн нутаг хошуугаараа нэг хэсэгтээ ярьж байгаад түүний дурсамж улиран оджээ.

 

Ийнхүү 1930-аад оны сүүл үеэр аянганд ниргүүлж нас барсан гэх Награнз бөө бүр хожим1950 -иад оны дунд үеэр Баян, Тэс суманд машины жолооч болчихсон ирсэн гэх цуу яриа нутгийн олны дунд гарчээ. Учир нь хотоос тээвэр хийж дөрвөн машин тус сумаар дайрч өнгөрөхөд нэг машины жолооч нь Награнз бөөг мөн байсан гэж тус нутгийн ард “улаан” Жамган анх таньжээ. Улаан Жамганы аав Осор нь дээр нэгэн цагт Награнз бөөгийнхтэй айл саахалт олон жил явсан бөгөөд Жамган багадаа хүнд өвчин тусч, бие нь муу байхад Награнз бөө ар нуруунаас нь маш их цустай идээг шахаж гарган амийг нь аварч байсан гэдэг.
Жамган анх танихдаа тэднийх замын ойролцоо намаржиж байсан аж. Жолооч нар тэднийд хоол унд идэж, тэндээ хоноод өглөө эртлэн хөдлөхөөр болжээ. Шөнө гурван жолооч нь машиндаа унтахаар болж, харин хижээл насны нэг жолооч тэднийд хоноглохоор болж, ор дэр засуулжээ.
Хүүхдүүд унтсан хойно гэрийн эзэн хоттой хонио эргэчихээд орж ирээд хэвтэхээр болоход нь мөнөөх жолооч сэрүүн хэвтэж байгаад өндийн сууж “Миний нөгөө нурууны янзалсан сорви одоо бүр эдгэж чадсан уу?” хэмээн гэнэт асуусан гзнэ. “Улаан” Жамган ч тэрхүү жолоочийн хэн болохыг нь таньж гайхан бишрээд, тэр хоёр шөнөжин хууч хөөрсөөр үүр цайлгажээ.
Харин тэд чухам юу юу ярьсан нь тэр шөнийн нууц хэвээр үлдсэн бөгөөд харин Жамган хойт жил нь бие өвчтэй гэсэн нэрийн дор нэгдлийн даргаасаа чөлөө авч, ойр ойрхон хэдэнтээ хот явжээ. 1970 -аад оны үеэр “Улаан” Жамганых хотруу нүүжээ.
Н.Машбатын бичиглэн өгүүлсэн Баруун Монгол даяр нэр цуу нь түгэж байсан Урианхайн сүүлчийн том бөө Награнзын ид шид, домог мэт амьдралыг таньд зориулан хүргэлээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/