Уншиж байна...

Ноё бөө 99 нас хүрээд , хоёр хөлт хүн 100 хүрнэ гэдэг муу ёр болой. Эртхэн явъя гэж шийдээд нэг шөнө бөөлж гэнэ . Тэрээр бөөлөхийнхөө өмнө би бөөлж байгаад тоононоосоо гарах болно. Намайг тооноор гархад нэг ч хүн миний биед хүрч болохгүй.

Харин доороос минь өөд арц шатааж сан тавиад өгөөрэй. Би ариун тэнгэртээ дэгдэж нарт хорвоогоос халих болно гэж ээ.Энэ үгийг сонссон гэргий нь ноё бөөг тоонныхоо цамхагаас гараад зөвхөн хоёр хөл нь цухуйж байтал олон жил ханилсан нөхрөө явуулахгүй гэж хөлөөс нь татчихтал буугаад ирсэн гэдэг. Тэр цагаас хойш 20-иод жил болж 120-н насыг насалж тун их зөнөглөсөн юм байжээ. Тэгээд "Ноё зөнөг" , "Ноё бөө" , "Зөнөг бөө" , "Зөнөг аав" гэх мэтээр нэрлэгдэх болжээ. Үүнээс гадна Ноё зөнөг том биетэй сайхан эр байсан гэдэг.Тэрээр бөөлөхдөө: "Гучин булганы арьсаар Хүрэм хийгээд хүрээгүй Гунан шарын ширээр Гутал хийгээд хүрээгүй Зургаадай зандан таяг минь Зуун хорин нас минь Ноё Зөнөг нэр минь" гэж дууддагаас үзхэд 1670-1690-ээд онд амьдарч байсан бололтой.Манж ноён Ноё бөөг чавчин алахаар завдтал Ноё бөөгийн хоёр мөрнөөс хоёр хөхөө гараад Тэнгэсийн шар даваа өөд эргэж харан харан нисэн оджээ. Үүнийг үзсэн Манж ноён ихэд гайхан Ноё бөөг завчин алахаа болив. Ноё бөө хүмүүст "Эзэн төр гэдэг үнэнхүү их хүчтэй юм байна. Сахиус минь нисээд явсанаас хойш хэрвээ цавчсан бол миний бие ямар ч эзэнгүй байсан шүү" хэмээн ярьж байсан гэдэг.
Ноё зөнөг бөө нисдэг бөө болох гэж газраас тохой хэртэй хөөрөөд бие нь даагдаагүй ажээ. Тэгтэл бөгсөн биенийх нь нэг сүүж нь хүрэл болчихсон байсан гэдэг.
Бас нэгэн домогт Ойн тонуулчид Ноё бөөг барьж аваад толгойг нь сэлмээр цавчихад даалгүй тугалга шиг болоод байхаар нь тугалган сумтай буугаар буудсан юмсанж. Бас нэмэр болсонгүй гэнэ. Ноё зөнөг бөө “за хүүхээд сумаа авагтий” гээд бүсээ тайлахад өврөөс нь сум нь асгарч унасан гэдэг. Дийлэхгүй болохоороо тонуулчид түлээ овоолж байгаад голд нь Ноё зөнөг бөөг суулгаад гал түлэхэд нь түүний зөвхөн сахал нь цантчихсан “За хүүхэд галаа засагтий” гээд сууж байсан гэнэ. Дараа нь та нар намайг дийлэхгүй юм байна. Одоо миний ээлж боллоо. Та бүхэн нэг нэг дүнз аваад энэ Тэнгисийн гол рүү орцгоо. Жаргалын орон энд бий. Эхнээсэй ороод байхтий” гэж хэлээд тэр ёсоор болгож, Тэнгис голын хүрхрээнд тонуулчидыг живүүлж алсан гэдэг. Сүүлд Ноё бөөг таалал төгсөх болоход “ясных нь юм” салахгүй, шар нохойн сэмжээр толгойг нь ороож, гурав төрсөн бүсгүйн өмдөөр гурав шавхуурдаж байж таалал төгссөн гэдэг. Түүний шүтдэг байсан лусын догшин эздийг бусад хүн эзэмшиж, хадгалах боломжгүй тул түүнийг залгамжилсан бөө одоогоор төрөөгүй юм гэнэ лээ





Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/