Уншиж байна...

Өнөөгийн Завхан аймагт нутаглаж байсан бололтой
Сэд зайран нэг том урт хутгатай түүнийгээ байнга биедээ авч явдаг бөгөөд тэр хутгаараа засал дом хийдэг байжээ Сэд зайран нэлээн ширүүн ааштай том жижиггүй хүмүүсийг загнаж зандарч явдагч хүнд тус хүргэхдээ татгалзаж байгаагүй гэдэг.


Сэд зайрангийн онгод нь хэрээ нь дүртэй байсан уу ямартаа ч хаа явсан газар нь хоёр том хон хэрээ дагаж явдаг байсан гэдэг
Сэд зайран ширүүн зантай ч хүүхдэд их ээлтэй хүн байж нэгэн удаа нутгийн нэгэн баян айлын ганц хүүгийнх нь хамаг бие нь дээр нь яр шаваад их л муу байж энгээд Сэд зайранг гэртээ залж арга чарга асуухад зайран хүүг үзээд булаг шанд бохирдуулаад газар усны хорлол болж гээд бөөлхөөр болж гэрийнх нь ойр орчим хэдэн жижиг түүдэг асаагаад хиншүү хярвас гаргаж харанхуйд бөөлж байгаад хүүг хэнгэрэг дотороо хийгээд хэсэг эргүүлж дуусаад гаргахад овоо сэргэсэн бололтой царай нь тодроод эхэлжээ хэд хоногоос өнөөх яр шарх нь ор мөргүй эдгэрсэн гэдэг
Айлд сархад ууж суусан Сэд зайран тэр айлд юм сурахаар ирсэн тэр айлын садангийн залууг харж байсанаа хонио хариулуулдаг ядарсан айлын нялх охиныг өлөн чоно шиг нүдээр харахаа болихгүй бол наад нүгэлтэй нүдийг чинь намайг дагаж явдаг 2 хэрээ тоншиж орхин шүү гэхэд залуугын царай хувирч Сэд зайрангаас өршөөл ирэн буцсан гэдэг зайран хутгаараа олон хүнийг өвчин зовлонгоос нь салгасан байдаг бие муу байгаа хүнийг хутгаараа энд тэнд нь хатгаж өтгөрсөн хар нүж гаргаад сорвигүй эдгээдэг байжээ.


Choigoo Shamanic Path
Арван хоёрдугаар сарын 9-нд 14:20 цагт ·

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1899

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 191

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/