Улаач хүний мөн чанарын хамгийн тод илрэл бол түмэн олны хүндлэл билээ. Бөө нарт зориулан бөөгийн байгууллагаас цол хэргэм олгодог, түүний бодит баталгаа бол түмэн олны хүндлэл байдаг.
Завхан аймгийн Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сонинжаргал гахай жилийн босгон дээр Нутгийн төр захиргааны байгууллагаас “ХАТАН ЭЖИЙ” цолоор шагнасан байна.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг анхлан зохион байгуулагчдын нэг нутгийнханы нэрлэдэгээр Сонио удган зон олноос “ХАТАН ЭЖИЙ” цолоор шагнагдсанд МБНЭ-ийн хамт олон баярлан талархаж байна.
Мөнх тэнгэр биднийгээ ивээх болтугай.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд