Цаст хайрхан буюу Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад оролцогчид Баян-Өлгий
аймгийн төв Өлгий хотод очиж тахилгын бэлтгэлийн дутуугаа гүйцээгээд Цэнгэл хайрханы зорихын өмнө тус аймагт амьдардаг Урианхай удгантай уулзаж билээ.
Түүний гэрээр очиход хүн ихтэй байсан тул бид өөр газар сонгож удгантай уулзсан билээ. Олонд хийдэг бөөгийн зан үйлээрээ алдаршсан түүнийг аймаг даяраа андахгүй мэддэг ажээ. Монгол бөөгийн нэр төрийг олонд түгээхэд оруулсан хувьнэмрийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ.
Удган маань амьдралын туршид бөөгийн зан үйлээр иргэдэд үйлчилж явсан болохоос шагнал гэдгийг огтхон мэддэгүй хүн байлаа. Энгэрт нь шагнал зүүж өгч байх тэрхэн агшинд сэтгэл нь бага зэрэг хөдлөх нь ажиглагдсан.
Олонд алдаршсан удгантай хийсэн уулзалт, бас түүнийг шагнасан шагнал ч сүүлчийнх байсныг хэн, хэн нь мэдээгүй. Урианхай удганы цорын ганц зураг түүхэнд үлдсэн түүх ийм билээ.
Д.ХҮРЭЛБААТАР