Уншиж байна...

Нэгэн удаа Эрэгсэл бөө төвөөс ирсэн До яамны төлөөлөгчийг гэртээ буухад нь буруу хараад суучихаж. Цаадах нь ихэд эгдүүцэн “Чи үнэхээр ид шидтэй юм бол түүнийгээ үзүүлээтэх” хэмээн омогджээ. Бөө ч түүнийг зөвшөөрч “Юу ч гэсэн аяга цай уучих” гээд барьжээ.
Гэр доторх хүмүүс До яамны төлөөлөгчийг харж байтал, уйлж дуулан, үс нь цайгаад иржээ.

Манай Дорнод Дашбалбарын бөөгийн зөвлөл бол Нэгдсэн тахилгыг олон удаа зохион байгуулсан туршлагатай хамт олон билээ. Тус хамт олны дотроос Монгол бөөгийн буриадын их зайран төрж гарсан нь түүхтэй. Монгол бөөгийн их зайран Болд бол монгол бөөгийн замналд өөрийн үнэтэй хувь нэмрээ үлдээсэн эрхэм билээ. Дорнод Дашбалбарын бөөгийн зөвлөл бол энэ 9 сарын 22 нд Намрын ээлжит тахилга хийжээ. Ирэх жил Халх голын ялалтын ойг тохиолдуулан Дорнод Дашбалбарын бөөгийн зөвлөлөөс Хөх уулын нэгдсэн тахилгыг зохион байгуулах юм.

Цагаан хуулар ясны Шаравын Дашдаваа удган /1899-1936/ 1919 оны намар нэгэн бөөлөлт дээр Шарав-Осор гэгч лам удганд хандаж, "Би хөөргөө гээгээд хэдэн сар боллоо. Та олж өгнө үү" гэхэд удган бөөлж буугаад, "Би хөөргийг чинь олох нь оллоо. Авчрах гэсэн боловч өргөж даасангүй ээ үнэт чулуун толгойтой юм. Харин тамхийг чинь асгачихлаа даа. Наран ургах зүгт нэгэн урсгал усны зүүн талд шигүү ургасан өвсөн дотор хөөрөг тань байна.

Дугар заарин одоогийн Баянзүрх сумын нутагт нутаглаж байсан хүн юм.
Нэгэн өдөр Харуулын хэдэн хүн ирээд:
-Манай ноёны эхнэр муу байна. Та аргалж өгнө үү гэж хадаг барьж гуйсан гэнэ. Шоорол Дугар хуурдаж үзээд:

-Аргалах аргагүй болсон юм байна. Би байтугай хүн очоод нэмэргүй болжээ гэв.

Тэнгэр уйлсан, гунигийн цагаан үүл хурсан энэ өдөр, Монгол бөөгийн үнэт өвийг өнөөг хүртэл тээж ирсэн, Монгол бөөгийн их зайран А.Бат тэнгэрийн орныг зорьж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Ахууна овогтой Бат нь 1939 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Тэнгисийн голд Ахууны 6 дугаар хүү болон мэндэлсэн билээ. Энэ л сайхан нутантаа эцэг эхийн гар дээр өсөн бойжиж, эрийн цээнд хүрч 1957 онд сумынхаа загасны үйлдвэрт ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг.

Өнөөдөр "Хүн театр"-т Монгол дахь шашин хоорондын уулзалтад оролцохоор ирэхэд Гэгээн Эцэг Францисыг Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба Дэмбэрэлийн Чойжамц хүндэтгэн угтлаа. Шашин хоорондын уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нийт 12 шашны төлөөлөл оролцож үг хэлэв. Пап Францис шашны төлөөлөлд хандан үг хэлэхдээ буддын шашны эртний судар болох "Номын бадаг"-аас эш татаж шашин хоорондын эв зохицлыг онцоллоо.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, пап лам Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын гурав дахь өдөр Шашин хоорондын уулзалтаар эхэллээ.Тодруулбал Пап Францис Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 өөр шашны тэргүүнүүдийг "Асем Велла"-д хүлээн авч уулзсан юм.
Энэ үеэр буддизм, бөө мөргөл, ислам, эвангел, үнэн алдартан, иудей, хинди зэрэг 12 шашны төлөөлөл болох сүм, холбоодын тэргүүнүүд үг хэлэв.

(Доорх зурганд тагна Тува Соён овгийн Их Бөө Шончур профессор С.И.Вайнштейн хамт байна.)
Профессор С.И.Вайнштейн Шончур бөөтэй уулзсан дурсамж 1963 оны зун би дахин гэнэтийн, санамсаргүй байдлаар Тувагийн агуу бөө Соён Шончурын мөрөөр дайрав. Түүний нэрийг би анх 1951 онд Тожугад хийсэн экспедицийн үеэр нутгийн хөтөч Кочагигаас ганцхан улуг-хам ( " их бөө ") Шончур-хам (хам гэдэг нь " бөө " гэсэн утгатай ) байдаг гэж хэлсэн үгнээс сонссон юм. Тувад , гэхдээ хаана байгааг нь Кочага мэдсэнгүй.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/