Уншиж байна...

Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт 4500 гаруй бөө, сүсэгтэн ( хожим оролцогчдын тоог нарийвчлан тогтоосноор ) олон оролцсон Их тахилга, тайлгыг, Хүннү гүрний соёлын алтан өлгий нутаг болох “Ноён” уулын хамгаалах тахилгыг 1500 гаруй бөө, сүсэгтэн олныг хамруулан зохион байгуулсан байдаг.

МБНЭ-ийн дээд цэцийн бага хуралдай улирал дутам хуралдаж, бөөгийн байгууллагын өмнө тулгамдсан асуудлыг "дайчин" хэлэлцдэг байсан.
Бид санхүүгийн чадамжгүйгээс энэхүү хуралдай хийгдэхээ больсон билээ. Өөрийн гэсэн байртай байсан бол хуралдааны танхимд зориулан цаг дутам 100,0-500,0 мян төг зарцуулахгүй байхаар байсан.

Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бол Увс аймгийн төвийн 2-р 10 жилийн сургуулийг төгссөн, тэр үеийнхээ нэрээр Цэргийн Ерөнхий Дээд Сургуулийн холбооны ашиглалтын инженерийн ангид суралцаад 1983 онд онц дүнтэй, улаан дипломтой төгссөн.
1983 онд Зэвсэгт хүчний холбооны 197 ангид салааны захирагчаар ажиллаж эхэлсэн.

2012 оны зун, Бөө судлаач Бадарч гуйн зөвлөснөөр Гурван голын тахилгад оролцож билээ. Өөрийн өнцгөөс өвөрмөц судалгаа хийдэг Бадарч гуйаг эргэн дурсаж байна. Энэ тахилга бол МБНЭ-ийн Ерөнхийлөнчөөр сонгогдсоны дараахан багаар хийсэн анхны тахилгад оролцож байснаараа онцлогтой.
Лусын тахилгыг хийсэн санаа нь маш сонин. Энд бичвэл зарим нь "нэмж байгаад" сонин үйл хийгээд явчих магадлалтай. Тийм баг цөөнгүй байгаа.

Эрт үед бөө хуяг хувцасгүй байж. Эхнэр таван хүүгээ зүй бусаар хорлолд автуулж үхүүлсэндээ хор шар,гомдол цөхрөлдөө хөтлөгдөж тэнгэрт өширхөж зарга мэдүүлсэн гэнэ. Эцэг тэнгэр хариуд нь чадал байвал үхэгсэдийн ертөнцрүү очиж өөрийн гэр бүлийнхнээ амь сүнсийг авч тэндээс гарах юм бол болно гэж болзол тавив.

Монгол бөөгийн байгууллагыг үүсгэн санаачлагч, судлаач Бадарч хуралд оролцогчидтой дурсгалын зураг авахуулцгаажээ. Тэрээр өөрийн амьдралаа Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлд зориулсан нэгэн билээ.

2
2
3
3
4
4
5
5
6
6
Previous Next Play Pause
2 3 4 5 6

Хөвсгөл аймгийн Цагаан Нуур сумын Хогоргийн Ам гэдэг газарт 1956 онд Банзрагчийн охин болон мэндэлсэн. Бөөгийн уг гарвал нь цагаан хуулар ясны хүн юм. 1963-1971 онд Цагаан Нуур сумын 8-н жилийн дунд сургууль дүүргэсэн. 1975 онд 19 насандаа ээж Сүрэн/бүүдээ/ удганаар багшлуулж бөө болсон. Тэр цагаас хойш нууцаар бөөлж байгаад 1990 оноос ил тод бөөлж байсан.
1999 онд Халхын гурван баатрын сүнс онгодыг туулын хөвөөн дэх Бичигтийн хад хэмээх газар онголсон.

Нэгэн удаа Эрэгсэл бөө төвөөс ирсэн До яамны төлөөлөгчийг гэртээ буухад нь буруу хараад суучихаж. Цаадах нь ихэд эгдүүцэн “Чи үнэхээр ид шидтэй юм бол түүнийгээ үзүүлээтэх” хэмээн омогджээ. Бөө ч түүнийг зөвшөөрч “Юу ч гэсэн аяга цай уучих” гээд барьжээ.
Гэр доторх хүмүүс До яамны төлөөлөгчийг харж байтал, уйлж дуулан, үс нь цайгаад иржээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/