Уншиж байна...

Халимагийн ард түмэн, нийт Халимагийн сайн сайхны төлөөх бөөгийн тахилга өнөөдөр Элистинскийн овогт болов. Нэгэн цагт ард олон, нутөг усныхаа төлөө алтан амий золиослон Хар тэнгисийн орчимд алагдсан, одоо мартагдсан Ойрадын 130 дайчин тэнгэрийн тамга, сүнсийг дуудан энэ тахилгыг зохион байгуулна. Уг тахилгыг баруун Монголын Ховд аймгаас хүрэлцэн ирсэн 2 монгол бөө, тэдний долоон туслах үйлдэх юм. Энэ тахилгыг сонирхуулахад, Монгол дэлхий даяар Суут эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан хийсэн байна.

МБНЭ-ийн Анхдугаар Дээд хуралдааны үйл ажилагааг монголын телевизийн олон зарлан тунхагласан байдаг. Тэр бүхэн фото зурганд түүх болон үлджээ. Монгол орны бүх газраас ирсэн улаач нар хамтран хуралдаж шийдвэрээ гаргаж нэгдэж чадсан. Гэвч хожим зарим нэг улаач нар Голомт төв, МБНЭ-ийг би байгуулсан, гэвч булаалгачихлаа гэж нүүр улаахгүйгээр хэвлэлд ярилцлага өгч байж билээ. Зөвхөн энэ асуудлаар Ш.Сүхбат гуйа бид хоёр уулзаж, ярилцаж байж билээ. МБНЭ бол хамтын бүтээл юм.

Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт Монголын олон мянган бөө нар анхлан цугларч НЭГДСЭН ТАХИЛГА хийхдээ олон язгуурын бөө нар Толгойлон бөөлөх боломжийг хэрэгжүүлсэн билээ. Нарны тахилгыг Дархад бөө, Лусын тахилгыг Халх бөө, Хайрханы тахилгыг нэн орчин цагийн аялгуут тамлага, дуудлагатай Залуу үе төлөөлөн, Тэнгэрийн тахилгыг Буриад бөө нар, Галын тахилгыг Хурцжавхлан зайран удирдан хийсэн билээ.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. Одоо Даланзадгад сумандаа амьдардаг. Бага наснаасаа малчин аав ээжийн гар дээр өссөн ,2000 оноос Бөөгийн эрдэмд шамдан суралцаж, Мөнх тэнгэр онгодыг ,шүтэж өвөг дээдсийнхээ шүтлэгийн зам мөрийг хөөж эхэлсэн.
Би багадаа их зөн совинтой хүүхэд байсан. Түүнийгээ хүнд хэлдэггүй ,үг дуу цөөнтэй хүүхэд байсан. 9 настайгаасаа зүүд совин улам бүр тод мэдрэгдэж, толгой их өвддөг, хэл муу болж эхэлсэн дээ.

Намайг Цэрэндавга овогтой Өлзиймаа гэдэг. Би Дундговь аймгийн Сайхан овоо сумын хүн ил дээ. 2015 оны хавар миний охин Эрдэнэбулган ,1 жил 3 сартай байхдаа буцлаж байсан халуун тогоотой усруу орж 80 хувь түлэгдсэн.
Их түлэгдэлтийн улмаас охин минь маш хүнд ухаангүй болсон. Өмнөговь аймгийн сэхээн амьдруулах тасгаас ,Улаанбаатар хотруу яаралтай авч явахаар шийдвэр гарсан. Бид ч арга чарга хайгаад л үздэг хардаг хүнээр явлаа.
Аймгийн төв дээр нэг сайн бөө байдаг гэдгийг хүнээс дуулаад хайсаар тэр бөө дээр очиж үзүүлье гээд л ,эрж хайсаар олж очлоо.

2008 оноос Мөнх тэнгэрт ивээгдэж угаа барьж улаач болжээ. Улаач болсон цагаасаа МБНЭ-ийн гишүүнээр элсэн МБНЭ-ээс зохион байгуулдаг нэгдсэн тахилгуудад оролцож ирсэн. Үүнд: Бурхан Халдун хайрханы тахилгад 3 удаа, Хар Зүрхний Хөх нуурын тахилга, Отгонтэнгэрийн тахилга, мөн жил болгон зохион байгуулдаг 06 сарын 22-ны нарны тахилгад тасралтгүй оролцож, галын тахилгад хэд хэдэн удаа бөөлсөн байдаг. Мөн Дорноговь аймгийн иргэдэд Тэнгэр шүтлэгийн талаарх ойлголтыг олгох зорилгоор МБНЭ-ийн хамт олонтой хамтран хэд хэдэн удаа хурал зохион байгуулж байв.

Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт 4500 гаруй бөө, сүсэгтэн (Хожим оролцогчдын тоог нарийвчлан тогтоосноор ) хамруулсан Нэгдсэн төхилгыг зохион байгуулсан байдаг.
Түүхийн явцад Монголчууд нэгдэхээс айн болгоомжилж, бөөгийн эсрэг хандагчдаас тарааж байсан, “бөө нарыг нэгдэггүй” гэдэг хуурамч үг болохыг энэ Тахилга харуулсан билээ.

Манайх Баянзүрх сумаас нүүхдээ Жадамбын Батбаатар жолоочтой “Газ-53” машинаар Улаан-Уул суманд очиж буусан. Тэндээс нөхөр А.Баасанхүү маань Батбаатар жолоочтой хамт Цагааннуур сумнаас Баяраа гэж айл нүүлгэнэ хот руу нүүж байгаа айл юм гэлцээд явсан. Тэгээд тэр айлыг Тоомын бригад дээр буулгаж өгөөд Баянзүрх сумаас нөхөр маань малаа туугаад гэртээ ирж байж билээ. Сүүлд нь миний багш Хөөрөг удганы аавынх байсан нь учир ерөөлтэй байж дээ гэж боддог.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 178

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1899

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 192

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/